016

574 106 139
                                    

"Өглөөний мэнд-"

"-Эрт босч ээ?"

Эрт боссон биш шөнө унтаж чадаагүй болохоор үүрээр босоод гэрийн ажлаа хийчихсэн хэрэг. Өөртөө үдэлт хийх нь зохимжгүй гэдгийг мэдэх ч түүнтэй хамт идэх сүүлийн хоол болохоор ширээ дүүрэн зоог бэлдчихсэн.

"Суу л даа."

"Өнөөдөр ямар нэг баяр юм уу?"

"Үгүй ээ."

Хэлэлгүй явсан нь дээр үү? Хэлэх ёстой юу? Гучин минутын турш ингэж бодон нэг ч үг солилгүй хооллосоор, Кан Тэхён идээд болчихсон бололтой цүнхээ аван үүд рүү зүглэлээ.

"Тэхён-шши?"

"Мм?"

"Би өнөөдөр явна."

"Хаашаа? Хэзээ ирэх юм?"

"Ирэхгүй ээ. Ажлаасаа гарч байна."

"Юу?"

"Таны олж өгсөн ажил болохоор гэмшсэндээ Чуи Ёнжүнтай ч хамт ажиллаж чадахгүй бололтой."

"Дэмий юм ярихаа боль. Хүссэн болгон нь Ёнжүн хёноос өөрийн биеэр санал авчихдаггүй юм. Энд ажиллахгүй байж болно. Тэнд ажил. Мөрөөдөл чинь биз дээ?"

"Намайг уучлаарай..."

"Амьдрах газар... байгаа юм уу?"

"Хэд хоногтоо Суёны гэрт байж байгаад түрээсийн байр олно оо."

"Үлдэгдэл цалинг чинь маргааш хийчихье."

"Баярлалаа."

"Жонвон... Тэрэнд миний мэндийг дамжуулаарай."

"Ойлголоо."

Тэхён гадуур хувцсаа өмсчихөөд, цагаа харан "Би гаргаж өгч чадахгүй нь. Ирэх долоо хоногт томоохон үзэсгэлэн гарах болохоор ажил их-"

"Тэг дээ. Яв."

"Жихе-шши?"

Үлд гэж хэлээч! Гуйя...

"Заа?"

"Яагаад гэнэт ингэж шийдсэнг чинь мэдэхгүй ч... сайхан амьдраарай. Хэцүү зүйлийг тэвчиж биш, аз жаргалаа эрэлхийлээрэй. Үргэлж Жонвоныг бодоод байх биш, өөрийгөө ч гэсэн бодож байгаарай."

"Та ч бас. Гэр бүлтэйгээ аз жаргалтай байгаарай."

"Хааяа холбоо барьж болох уу?"

"Тэгье ээ."

"Баяртай. Хамт амьдрах таатай байлаа."

"Надад ч бас."

Тэхён дахин юу ч хэлэлгүй байшингаас гарахад буйдан дээр хэвтэж байсан Манбуг үсэрч ирэн надад тэврүүлэв. Тэр ч бас салах ёс хийхийг хүссэн бололтой.

My master || MglWhere stories live. Discover now