009

547 102 60
                                    

"Жонвон хааччихсан юм?"

"Өнөөдөр найз охиных нь тэмцээн болно гэсэн. Тэгээд үзэхээр явсан."

"Хаана юм?"

"Хангүг их сургууль дээр гэсэн байх аа... Сайн мэдэхгүй байна."

"Хурдан хувцсаа сольчих."

"Яах гэж байгаа юм?"

"Маргааш Жонвон буцна биз дээ?"

"Тийм ээ."

"Жонвонд амттай юм авч өгмөөр байна. Хурдан хувцсаа өмсчих. Би хаана байгааг нь асуучихъя."

"Та Жонвоны дугаарыг мэддэг юм уу?"

"Миний дүү юм чинь."

"Миний дүү шүү!"

Тэхён инээсээр "Ямартай ч хөөрхөн хувцас өмсөөрэй." гэчихээд өрөөнөөс гарлаа.

Би цагаан өнгийн урт банзал, нил ягаан ноосон цамцтай өмсөөд үсээ дээш нь шуув. Нүүрээ будах гээд гэрлээ асаасан ч зүгээр л гацчихсан юм.

Тэхён нүүрээ будахад минь дургүй.

Өрөөнөөс гарахад Тэхён үсээ самнан зогсох бол Манбуг хөлд нь орооцолдоно. Гоё үнэртэж байна. Тэхёны сүрчиг.

"Болчихсон уу?"

"Тийм ээ."

"Нүүрээ будаагүй байх чинь?"

"Тийм ээ."

"Цаашдаа ч будах хэрэггүй ээ. Будаагүй байхдаа хөөрхөн."

"Нүүна? Хён?"

"Хэзээний ах дүү болчихож ээ?"

"Жонвонаа, би чамд зайрмаг-"

"-Сайн байна уу?"

Тамирын хослолтой хөөрхөн охин зайрмаг барин инээсээр ирээд бид хоёрт мэндэллээ. Тэяан байх нь.

"Миний найз охин Сун Тэяан."

"Сайн уу, Жонвоны эгч. Со Жихе." гээд гараа өгөхөд Тэяан гарыг минь атган инээмсэглэчихээд Жонвоны цаад талд гараад суучихав. Тэд хоорондоо ямар нэг зүйл шивнэлдэх бол миний хурц, өөрөөр хэлбэл 'өлөн' чих олж сонсчихоод байсан юм.

"Эгчийгээ нөхөртэйгөө хамт ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ? Сэтгэлээ бэлдэх байсан юм."

"Нөхөр нь биш ээ."

"Найз залуу?"

My master || MglHikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin