005

620 106 43
                                    

Flashback

"Гуйж байна, эмч ээ! Дүүд минь туслаач дээ?"

"Уучлаарай. Эмнэлгийн төлбөр өгөхгүй бол-"

"Би төлчихье."

Эмчийн урд сөгдөн суусан миний ард эрэгтэй хүний цээлхэн хоолой гарахад нь эргэж харвал оюутан бололтой нэгэн эр зогсож байх аж.

"-Жаахан хүүхэд байсан биз дээ? Уушгины хатгалгаа гэж сонссон. Төлбөр нь тийм ч үнэтэй болохгүй байх. Миний төлбөр дээр нэмээд биччих."

"Ойлголоо. Тэгвэл даруй эмчилгээндээ орж эхэлье."

Эмч цааш гүйсээр явах үед би зүгээр л гайхсандаа хөшчихсөн байсан юм. Сайхан сэтгэлтэй хүн гэнэт л хаанаас ч юм гарч ирээд, дүүгийн маань эмчилгээний төлбөрийг төлнө гэхэд итгэж чадахгүй дээ л тэр.

"Босохгүй юм уу?"

Өнөө залуугийн хоолойгоор ухаан орох шиг болон босоход тэр баруун гараараа намайг түшиж өгөв. Зүүн гараа гэмтээчихсэн бололтой гипсдсэн харагдана.

"Баярлалаа." гэж хэлэн түүнд бөхийхтэй зэрэгцэн хэд хоног юу ч идээгүй ходоод минь хоржигнон дуугарчих нь тэр.

Цагаа олж дээ!

"Өлсөж байна уу?"

Мөнгөгүй хүнд ичих нүүр байдаггүй бололтой... Даварчихсан амьтан, өлсөж байна гэж хэлээд яг одоо эмнэлгийн саравчинд үнэгүй хоол идээд сууж байх гэж.

"-Хахах нь байна. Аажуухан ид."

Түүнийг ингэж хэлээд ус задалж өгөхөд өөдөөс нь харвал цав цагаан арьс, өөгүй төгс царайтай болохыг нь олж харсан юм. Тэнгэрийн  элч юм болов уу?

"-Сурагч юм уу?"

"Тийн."

"Хоол ч авч өгөөд, дүүгийн чинь эмнэлгийн зардлыг ч төлж өгсөн юм чинь нэрийг чинь мэдэж болно биз дээ?"

"Со Жихе. Одоо ахлах сургуулийн нэгдүгээр анги."

"Эцэг эх чинь яасан болоод та хоёр ийм байдалтай байгаа юм?"

"Эцэг эх байхгүй ээ. Хорвоо дээр хоёулахнаа."

Намайг ийн хэлчихээд инээмсэглэвэл, "Тэгээд инээгээд байх зүйл мөн гэж үү?"

"Тэгээд уйлаад байх юм уу? Явсныг дагаад үхэх биш, үлдсэн нь амьдрах хэрэгтэй шүү дээ?"

"Жаахан юм байж."

"Та ч гэсэн жаахан биз дээ?"

"Тэгж харагдахгүй байж болох ч би их сургуулиа төгсчихсөн хүн юм шүү!"

My master || MglWhere stories live. Discover now