015

554 103 95
                                    

Түүнтэй угтсан шинэ он. Би өөрийгөө шинээр мэдэрсэн. Амьдрал минь цэцэглэх цаг иржээ гэдгийг ойлгосон.

Түүнтэй угтсан шинэ жил. Цасан ширхэг илүү тунгалаг болж, бороон дусал илүү цэвэршсэн. Цагаан өнгө солонгорч, үзэсгэлэнт алтанзул дэлбээгээ нээсэн.

Түүнтэй үдсэн хуучин он. Би дурлачихсан...

~х~

"Өглөөний мэнд, Жихе-шши."

"Өглөөний мэнд, Тэхён-шши."

Кан Тэхёны хажууд сэрсэн нэг сар. Би дурласан. Тэр халамжилсан. Инээмсэглэсэн, тайвширсан. Энэ бол Кан Тэхён. Хүн хэрвээ мэдрэмж гэх зүйлийг бусдаас сурдаг бол хорин хоёр жил амьдрахдаа мэдэрсэн бүх мэдрэмжийн хамгийн сайхан, хамгийн тайван бүгдийг би түүнээс суралцаж байна.

Тэр бол антарктид шиг хүн. Харин би бол оцон шувуу.

Би амьдралд цор ганц учрах нэгэн байдагт итгэдэг. Only one. The one. Мөн би Кан Тэхёныг тэр хүн минь гэж найдаж байгаа.

"Хувцсаа өмсчих."

"Яах гэж?"

"Чамтай уулзуулах хүн байна. Хэтэрхий хөөрхөн болох хэрэггүй шүү. Тэр хөөрхөн эмэгтэйчүүдэд дуртай."

Би жаахан хөхрөөд "Яаж ч хувцасласан хөөрхөн харагдахгүй бол?"

"Үгүй дээ. Чиний будаггүй царай шилдэг нь."

Би... хөөрхөн.

"-Хүлээж байя. Яарах хэрэггүй шүү. Бидэнд хангалттай цаг байгаа."

-

Тэнгэр минь!

"Сайн байна уу? Чуи Ёнжүн гэдэг."

"Сайн байна уу? Со Жихе."

"Тэгэхээр тэр загваруудыг энэ үзэсгэлэнтэй бүсгүй гаргасан байх нь ээ?"

Над руу ирмэчихээд хэлсэн үгэнд нь Тэхён зүгээр л толгой дохилоо.

"-Би шууд ажил хэргээ ярьчихвал танд тухгүй биш биз, Со Жихе?"

"Үгүй дээ. Хүссэнээрээ ярина уу."

"Тэгэхээр би... тантай хамтарч ажилламаар байгаа."

My master || MglWhere stories live. Discover now