020

981 128 157
                                    

Өнөөдөр. Дахин Кан Тэхён үгүй өдрүүд рүү би буцна. Учир нь би өөрийн гэсэн амьдралтай, Кан Тэхён ч бас.

"Бэлэн болчихсон уу?"

"Өө! Убба?"

"Яасан? Зохиж байна уу?"

"Үнэхээр гоё байна!"

Ёнжүн ахын улаан үс намайг нойрноос минь сэрээх шиг л болов. Үнэндээ түүнд ямар ч үс, ямар ч хувцас галзуурмаар сайхан зохидог. Магадгүй надаас өөр эмэгтэй түүнтэй ингэж учирсан бол аль хэдийнэ толгойг нь эргүүлчих байсан байх.

"Явах уу?"

"Тэгье."

Хурдхан гутлаа өмсчихөөд түүний араас дагахад Жүн ах инээмсэглэсээр түрүүлээд гарлаа.

Онгоцны буудал руу явах замд бид юу ч ярьсангүй. Өглөө эрт болохоор хэн хэн нь нойрмог байна гэж бодохыг хүссэн ч үнэндээ тийм байгаагүй л дээ. Зүгээр л бидний уур амьсгал жаахан эвгүй байсан хэрэг.

"Тэхён."

"Юу?"

"Тэр ирэх юм уу?"

"Ажилтай байх аа. Удахгүй үзэсгэлэн гарах гэж байгаа гэсэн. Үзэсгэлэн дөхчихсөн үед тэр нойргүй ажилладаг. Тэгэхээр ирэх завгүй байх."

"Манай жижгээ Тэхёныг сайн мэдэх юм аа?"

"Би тэрэнтэй хэдэн сар хамт амьдарсан."

"Тийм гэж үү? Яагаад надад хэлээгүй юм?"

"Тэхён-шши танд хэлсэн л гэж бодсон."

"Би хууртчихжээ!"

"Тийм байж."

"Дуу сонсмоор байна уу?"

"Тэгье."

Нислэгийг маань зарлахад Ёнжүн ах тээшийг минь аван инээмсэглэлээ. Түүнийг ирэхгүй гэдгийг мэдэж байсан ч эцсийн мөч хүртэл урсдаг шатнаас харцаа салгаагүй юм.

Анх түүний гэрийн босгыг алхахдаа би ердөө хорин нэгтэй байсан. Төсөөлж ч байгаагүй адгийн амьдралыг туулж гэтэлсэн минь магадгүй Кан Тэхёнтой уулзахын тулд байсан гэж бодож байна.

Одоо би хорин гуравтай. Хорин нэгэн настай Со Жихегээс тэс өөр харагдах нэгэн. Тийм ч удаан хугацаа өнгөрөөгүй хэрнэ асар олон жилийн өмнөх шиг санагдана.

"Өдөр, хоног, жил гэдэг хамгийн хийсвэр хугацаа. Энэ зүгээр л байгаль дээрх юм үзэгдэлд суурилсан."

My master || MglWhere stories live. Discover now