004

580 113 48
                                    

Чамтай л харсан цас...
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш...
Тийм цас ороогүй.

-Ц. Доржсэмбэ

Том том ширхэгтэй цас будран үзэгдэх орчинг халхална. Машины радиогоор сонирхогчдын илгээсэн шүлэг явж Манбуг өвөр дээр минь чимээгүй л явах аж.

"Цаг агаар харахад цас орохгүй л гэж байсан юм сан."

"Гэхдээ хаашаа явж байгаа юм?"

"Удахгүй нэг үзэсгэлэн гарах юм. Маш чухал уран бүтээл нэг цуглуулагчийн гарт байгаа. Тэр хүнийг ятгахаар явж байна."

"Манбуг бид хоёрын хэрэг байсан гэж үү?"

"Чи түүнийг ятгахад гол үүрэг гүйцэтгэх болно."

"Би юу? Яаж?"

"Очоод мэднэ ээ. Надаас илүүтэй Манбуг та хоёр л тэр хүний бодлыг өөрчилнө."

Үнэхээр хачин хүн шүү...

"-Шүлэг сонсох уйтгартай байвал дуу сонсох уу?"

"Тэгье."

Тэхён утсаа машинтайгаа холбон дуу тавиад өөрөө даган аялаж байлаа. Хоолой нь үнэхээр гоё гэж хэлэхэд ч багадахаар юм.

"Манбуг чамд их сайн юм. Тэрнийг эмэгтэй хүнд дургүй л гэж бодсон."

"Анхны өдрөөс минь хойш л Манбуг надад сайн хандаж байгаа."

"Тэр гудамжинд эмэгтэй хүн явж байвал өөдөөс нь хуцаад л байдаг. Минсог гэрт ирвэл бүр ч дургүй. Тэр бүр Минсог хазаж байсан."

"Тантай адилхан намайг эмэгтэй гэж хардаггүй юм байлгүй дээ."

"Би чамайг эмэгтэй гэж хардаг шүү дээ?"

"Айн?"

"Айн?"

Эвгүй нөхцөл байдал. Юу гэж хариулахаа мэдэхгүй юм.

"-Цаг хэд болж байна?"

"Бараг л 19."

"Жаахан эрт гарах ёстой байж. Энэ цас бүүр шуурга болох нь. Орогнох газар олчихоод тэндээ хоноглоё. Тэгэхгүй бол бид төөрөх байх."

"Энэ хавьд орогнох газар байна гэж үү?"

"Ойрхон зочдын өргөө байдаг юм. Тэнд хоновол чамд зүгээр биз дээ?"

"Төөрч байснаас дэн буудалд хоносон нь дээр байлгүй."

"Тэгвэл тийшээ жолоогоо эргүүлье!"

My master || MglWhere stories live. Discover now