019

597 106 152
                                    

Тэхёнд даллачихаад зочид буудал руу нисэх шахам л орлоо. Өөрсдийн буудалласан хамгийн дээд талын тусгай зэрэглэлийн өрөөнд ороход Ёнжүн ах усанд орж байх аж.

Тэр зүгээр болов уу?

"Өө, Жихе?"

"Убба, би ирлээ."

"Манай жижгээ яасан оройтож байх юм?"

"Намайг уучлаарай. Би танд-"

"Би замаасаа ажилтай болчихоод очиж чадсангүй. Чамд хэлэхээ мартчихсан байна лээ. Чи намайг хүлээгээгүй биз дээ?"

Худлаа. Тэр Тэхён бид хоёрыг харсан.

"Тийм ээ, хүлээгээгүй."

"Маргааш болзоцгооё. Өнөөдөр яалт ч үгүй завгүй болоод..."

Тэр яагаад худлаа яриад байгаа юм?

"Тэгье ээ."

Жүн ахын үснээс усан дуслууд дуслах нь түүний зан аашийг мэдэхгүй хүнд үнэхээр халуухан харагдах биз. Гэхдээ үнэндээ тэр юу юунаас илүү эгдүүтэй хүн.

Намайг шүршүүрт орчихоод гарч ирэхэд Ёнжүн ах жимс болон дарс бэлдчихсэн хүлээгээд сууж байсан юм.

"Ганц л хундага."

"Дуртайяа."

Түүний хажууд суун дарсыг авахад ах гараа ороон хайрын хундага барив.

"Ирэх долоо хоногт буцацгаая."

"Ирэх долоо хоног гэнэ ээ? Дараа сард биш юм уу?"

"Би эндэх ажлаа зохицуулчихна аа. Ирэх долоо хоногт буцъя. Очсон хойноо хийх зүйлс их байна."

Би санаа алдсаар "Ойлголоо." гэж хэлэхэд Жүн ах нойтон үсийг минь илээд:

"Маргааш хүртэл хүлээе гэж бодсон ч... чадахгүй юм байна."

"Юуг?"

Тэр, өдөр зогсоол дээр харсан өнөө танил бөгжийг гаргаж ирэн томоор инээмсэглээд "Би энийг юу гэж хэлдгийг сайн мэдэхгүй. Гэхдээ... миний сүйт бүсгүй болох уу?"

Яах вэ? Түүнийг шархалж, гомдсон царайтай харахыг хүсэхгүй байна. Гэхдээ би... чадахгүй нь.

"-Ах нь хичээж байгаа. Америкад шинэ байшин авсан. Чамайг чимээ аниргүй орчинд дуртай болохоор хотын захад. Тэгээд бас оффисоо ч гэсэн томруулаад-"

"Убба."

"Би чиний урмыг хугалахгүй. Чи бага байхаасаа олон зүйл дутуу өссөн. Би чамд бүгдийг нь өгье. Мөнгө, гэр, гэр бүл, нэр хүнд, хайр."

My master || MglWhere stories live. Discover now