006

550 109 53
                                    

"Одоо яв даа. Би гэсэн явахдаа бэлдэх хэрэгтэй."

"Бид ингээд явъя даа. Амттай оройн хоолоор дайлсанд тань баярлалаа. Төвөг удсанд уучлаарай."

"Баяртай."

"Манбугаа? Манбуги? Энэ нохой чинь дахиад хааччихав даа?"

"Би олоод ирье ээ. Та хоёр машиндаа сууж бай. Гадаа хүйтэн байна."

"Тэгье ээ."

Тэхён бид хоёр машиндаа сууснаас нээх удалгүй Чуи зохиолч Манбугийг тэвэрсээр гарч ирлээ. Баруун гарт нь ямар нэг лацадсан зүйл харагдах аж.

Тэр миний талын хаалгыг онгойлгон Манбугийг өвөр дээр минь суулгаад, өнөө барьж явсан зүйлээ надад сунгав. Кан Тэхён нүд нь сэргэн цаасан ууттай зүйлийг авах гэхэл Сүбин жаахан хойшлоод "Со авхайд л өгч явуулж байгаа юм." гэж хэлэн хамраа зангидав.

"Баярлалаа, хён."

"Зургийг минь сайн хямгадаарай. Бас үзэсгэлэн дуусахад би авахгүй ээ. Энэ зураг надад байгаад л байвал зэврэх болохоор."

"Баярлалаа, зохиолч оо. Маш их."

Сүбин хацраа хонхойлгон томоор инээчихээд над руу ойртон "Бас би таныг Кан Тэхёны дүү биш гэдгийг чинь мэднэ."

Би инээмсэглэн бөхийгөөд "Уучлаарай." гэж хэлвэл тэр мөрөн дээр минь товшчихоод гэр лүүгээ зүглэсэн юм.

"Чи тэрэнд юу гэж хэлсэн юм?"

"Онц юм хэлээгүй л юм сан."

Тэхён нүүр дүүрэн инээмсэглэн машинаа асаагаад "Манбуг та хоёрыг л чадна гэж мэдээд байсан юм аа."

"Тус болж чадсан бол ашгүй дээ."

"Сар дуусахыг хүлээж шаналах хэрэггүй ээ. Чи ажлаа үргэлжлүүлэн хийх болно."

"Үнэхээр үү?"

"Тийм ээ!"

-

Хүнсээ цуглуулчихаад гэр лүү явж байхад дахин цас орж эхлэсэн. Энэ өвөл яасан их цас орж байна аа? Ингэхэд... би аль хэдийнэ Кан Тэхёны гэрийг өөрийн гэр гэж нэрлэдэг болчихож ээ?

Их цас орохоор кет маань норчихоод дааруулаад байх юм. Өнөө муудсан өсгийтэй гутлаа өмсье гэхээр яг л хадаастай мэт мэдрэмж төрүүлээд... Эхний сарынхаа цалинг авбал хамгийн түрүүнд гутал авч өмсөнө өө. Дараа нь бяцхан Жонвондоо мөнгө явуулна. Амттай зүйл авч идэх хангалттай мөнгө явуулчих юм сан.

Гэрийн ажлаа дуусгаад оройн хоолоо хийчихээд Тэхёныг ирэхээр хамт идэхээр шийдсэн юм. Удахгүй үзэсгэлэн нь гарах болохоор гэрийн эзэн завгүй байгаа бололтой, ирдэг цагаасаа оройтож байх чинь? Шинэ хүнс цуглуулсан болохоор амталсан хавч хийсэн. Халуун дээр нь идвэл сайн сан даа.

My master || MglWhere stories live. Discover now