007

555 106 68
                                    

"Наад царай чинь яачихсан юм?"

"Яасан гэж?"

Бүтэн цагийн турш хичээнгүйлэн будсан нүүр маань онцгүй байгаа юм шиг болохоор нь толинд харвал Тэхён толийг минь булааж аван ширээн дээр тавьчихав.

"-Зүгээр л байх шиг байна даа..."

"Нүүрэн дээрээ нүүр зурж хүүхэд айлгах гээ юу?"

"Юу? Ямар юм яасан гэнэ ээ?"

Тэхён нүдний минь будгийг арчаад "Энэ арай биш ээ. Чи надаас эгч юм шиг л харагдаж байна. Жаахан юм байж нүүрээ будна гэнэ шүү!"

"Би хорин нэгтэй шүү дээ! Тийм байхад жаахан гэнэ ээ?"

"Ямар ч байсан... Онцгүй байгаа болохоор арилга аа!"

Юу вэ? Миний нүүрээ будах эсэх тэрэнд ямар хамаа байна аа?

"-Өнөөдөр гарах юм уу?"

"Ажлаа бүгдийг нь амжуулчихсан болохоор тэгнэ ээ."

"Эмэгтэй хүнтэй уулзах юм уу?"

"Танд хамаагүй байх аа."

"Тэр ч тийм л дээ."

Би цайгаа ууж дуусчихаад гутлаа өмсөн үүдэнд зогсож байтал Тэхён элгээ тэврэн урд минь зогслоо.

"Оройтвол-"

"Архи уудаггүй болохоор муухай үнэр гаргахгүй ээ! Санаа зоволтгүй!"

"Үгүй ээ, тийм биш!"

"Тэгээд юу?"

"Эрэгтэй хүнтэй уулзвал оройтхоор бол хүргүүлээрэй. Эмэгтэй хүнтэй уулзвал оройтхоор бол... над руу залга. Ойлгосон уу?"

"Ойлголоо."

Манбуг гүйж ирсээр гутлыг минь долоож эхлэхэд би "Манбугаа баяртай. Томоотой байж байгаарай." гэчихээд цүнхээ автал Тэхён инээж байсан юм.

-

"Хөөх, царай чинь үнэхээр гэрэлтэж байна. Яг энэ бялуу шиг!"

"Баярлалаа, Суёнаа. Чиний ачаар л амьдрал минь дээрдэж байна."

"Цалин нь хэр юм?"

"Өчигдөр анхны цалингаа авсан. Тэр миний нийгмийн даатгал, бас бус шимтгэлийг төлж байгаа. Тэгээд гар дээр авсан цалин нь 1 сая. Бас би хоол авдаггүй. Гэрийн эзэн байр, хоолыг минь үнэгүй дааж байгаа гэсэн үг."

"Солиотой! Би өөрөө ажиллах байж дээ!"

"Харин чи яагаад өөрөө ажиллаагүй юм? Кафен зөөгчөөс биеийн хувьд ч амар шүү дээ?"

My master || MglWhere stories live. Discover now