014

567 102 57
                                    

"Өглөөний мэнд."

"Чамд ч бас."

Тэхён ширээний ард суухад би түүний урд өглөөний хоол тавин өөдөөс нь харан суулаа.

"Өнөөдөр ажилдаа явах юм уу?"

"Үгүй ээ. Шинэ он хэдхэн цагийн дараа гарах гэж байхад ажил хийх хэтэрхий уйтгартай биш гэж үү?"

"Шинэ онд хийхийг хүссэн зүйл байгаа юу?"

"Ажлаасаа амралт аваад аялалд гармаар байна."

"Хаашаа аялах юм?"

"Хаашаа ч хамаагүй. Зүгээр л машиндаа суугаад Манбугтай хамт хаа сайгүй очиж, шинэ хоол идэж, шинэ хүмүүстэй танилцахыг хүсч байна."

"Зураг?"

"Зураг яасан гэж?"

"Та зураач биз дээ? Дахиж зураг зурмааргүй байна уу?"

"Зурмааргүй байгаа ч биш л дээ..."

"Эсвэл одоо болтол гар чинь эдгээгүй юм уу?"

"Үгүй дээ."

"Тэгвэл яагаад?"

"Зүгээр л... Зурах хүсэл төрхгүй байгаа юм."

Урлаг. Урлаг гэдэг бол амьдрал. Бидний оршин байгаагаас ч илүү бодит оршихуй. Асар том уудам ертөнц.

Би хэзээ ч энэ амьдралд хөл тавьж байгаагүй. Гэхдээ ээж минь урлагт амиа тавьдаг байсан болохоор урлаг гэх зүйлийн гоо үзэсгэлэн, сайхан бүхнийг мэднэ. Бараан талуудыг ч мөн адил.

Зураг бол урлагийн томоохон хэсэг. Харин зураач тэр урлагийг бүтээгч, шүтлэгтэй хүмүүсийн хэлдгээр бурхан гэсэн үг. Кан Тэхён бол бурхан.

"-Тэгвэл чи? Юу хийхийг хүсч байна?"

"Мөнгөө цуглуулж байгаад их сургуульд ормоор байна. Эсвэл... энэ ч бүтэхгүй л дээ."

"Юу юм? Хэл л дээ?"

"Өөрийн гаргасан загваруудыг томоохон компани, загвар зохион бүтээгчид рүү явуулж үзсэн."

"Ажилд орохын тулд уу?"

"Тийм ээ. Гэхдээ бүгд надад татгалзсан."

"Би харж болох уу?"

"Мэдээж!"

Би баярлан өрөө рүүгээ гүйн орвол хавтастай зурагнуудыг минь Манбуг аван надтай зөрөөд Тэхён руу гүйчихсэн юм. Ухаантай нохой.

"Энэ бүгд юм уу?"

"Тийм ээ."

"Хэдий завандаа зурсан юм? Олон юм байна."

My master || MglWhere stories live. Discover now