012

560 98 55
                                    

Дахин нэг ганцаардмал хүйтэн зул сар.

"Бурхан минь, Жихе. Чи бараг л осгочихож! Энд юу хийж яваа юм бэ?"

"Суёнаа... би орж болох уу?"

"Нөгөө... Жихе..."

"Хэн бэ? Хайрт минь?"

Суёныг түгдэрч ядан зогсоход араас нь хэн нэгэн эрэгтэй Суёны араас ирэн тэвэрлээ. Өндөр, туранхай, царайлаг нэгэн. Өмнө нь харж байгаагүй юм байна.

"Жихе бид нөгөө-"

"Суёны найз юм уу? Ор л доо?"

Намайг толгой дохиход өнөө залуу гараас минь татан дотогш оруулав. Тэднийг болзож байсан гэдгийг мэдэж байгаа хэрнээ даарахынхаа эрхэнд дотогш орчихсон юм. Суёны өмнө гэмшиж байна.

Суён өрөөндөө орон гадуураа хүрэм өмсчихөөд миний хажууд суух бол нөгөө залуу надад халуун цай өгөн өөдөөс минь харан суулаа.

"Суёны найз залуу. Чуи Бомгю."

"Со Жихе. Суёны багын найз."

"Аан... Жихе-шши гэж та хэрэг үү?"

"Хүндэтгэлгүй ярьсан ч болно оо."

Чуи Бомгю инээмсэглэн надад бөхийчихөөд биднийг орхин унтлагын өрөө рүү явсан юм.

Суён надад хөнжил нөмрүүлэн "Гадаа ийм хүйтэн байхад яагаад ийм нимгэхэн яваа юм бэ?"

"Болзоотой байсан юм."

"Тэгээд яагаад энд яваа юм?"

"Болзоот залуугаасаа зугтчихлаа..."

"Юу?"

Гэнэт зүрхэн дотор ямар нэг зүйл хөндүүрлэх шиг болоход би учир утгагүй уйлаад эхэлсэн. Яагаад гэдгийг нь мэдэх юм алга. Анхнаасаа тэрэнд сайн болж болохгүй гэдгийг мэдэж байсан хэрнээ өөрөө л тэнэг юм шиг сэтгэл алдарчихаад ингээд сууж байх гэж...

"-Жихе? Юу болсон юм бэ?"

"Суёнаа... Би болохгүй гэдгийг нь мэднэ. Бас тэр хүнээс хайр хүсдэггүй гэдгээ ч мэднэ... Гэхдээ юу юунаас илүү нандигнадаг хүнээ хараад, нүдэнд нь нулимс цийлэгнэсэн түүний царай одоо хүртэл сэтгэл өвтгөөд байх юм."

"Бурхан минь гэж... Чи Кан Тэхёнд дурлачихаа юу? Үнэхээр үү?"

"Мэдэхгүй байна аа. Би зүгээр л түүнд жаахан л сайн болчихож гэж бодсон. Тэр надад огтхон ч сэтгэлгүй байхад би түүнийг хайрлачихвал өвдөнө гэдгээ мэдэж байсан ч... Би түүнд үнэхээр сэтгэл алдарчихсан бололтой. Бас би үүнийг хайр гэж нэрлэж чадахгүй нь."

My master || MglWhere stories live. Discover now