013

549 102 87
                                    

"Жихе-шши?"

"Өө, Тэхён-шши. Ажлын цагаар юу болоов?"

"Хаана байгаа юм?"

"Нөгөө..."

Эргэн тойрноо харвал хэн нэгэн байгаагүй болохоор шүлсээ залгилчихаад "-Гэрт чинь." гэж зөөлхөн хэллээ.

"Гэрт байхгүй л байна даа?"

Гэрт биш. 'Гэрт чинь' гэж хэлсэн юм сан.

"Тэхён-шши... Ээж чинь намайг буруугаар ойлгоод гэртээ аваад ирсэн. Би одоо хоол хийж байна. Завгүй байгаа болохоор дараа залгая."

"Жихе-шши? Жи-"

Утсаа таслан санаа алдчихаад, түрүүнээс хойш хэрчиж байсан ногоогоо халсан тосонд хийсэнд өөдөөс үсрэн бугуйг минь түлчихэв.

"Тэгэхээр бэр чинь байх нь ээ?"

"Хөөрхөн юм. Бас залуухан харагдаж байна."

"Тэхёны эхнэр болох юм бол их боловсролтой бас ухаалаг хүүхэд биз дээ?"

Зочны өрөөнд хадах баян авхай нарын дуу хүссэн хүсээгүй байшинд хадан надад сонсогдож байлаа.

Кан Тэхёныг хөрөнгөтэй айлын хүүхэд гэж мэдэж байсан ч ийм айл гэж бодсонгүй. Байшин нь хэр том юм бэ? Хоёр ариун цэврийн өрөө байгаа гэж хэлсэн ч би алийг нь ч олоогүй. Энэ чинь байшин биш бараг л харш юм.

"Со Жихе хаана байна?"

"Тэхёнаа? Ажил чинь тарчихаа юу?"

Тэхён ирчихэж. Одоо тэр ч уурлах байх даа?

-

"Яагаад Жихегээр хоол хийлгэж байгаа юм?"

"Ирээдүйд бэр-"

"Том амтай найзуудынхаа хоолыг өөрөө хийж өгөх нь яасан юм?"

"Хоол хийлгэх гэж авчирсан юм биш ээ!"

"Гэсэн ч ганцаарангаар нь ширээ дүүрэн тансаг зоог бэлдүүлсэн байна лээ! Гэрийн үйлчлэгч хүртэл байхад шүү?"

"Найз бүсгүй чинь яагаад хадам ээждээ-"

"Хоолоо хийлгэх гэж үерхдэг эсвэл гэрлэдэг хэрэг үү?"

Зүгээр л гэрийн үйлчлэгч гээд хэлчих минь яав даа?

"Энэ чинь эмэгтэй хүний хийдэг байх ёстой ажил."

"14-р зууныхаа сэтгэлгээнээс хэзээ салах юм?"

"Кан Тэхён! Би ээж чинь юм шүү!"

Надаас болж ээжтэйгээ хүртэл муудалцчихлаа.

Тэхёны гараас зууран толгой сэгсрэхэд тэр дахин юу ч хэлсэнгүй. Ээж нь биднийг орхин өрөөндөө орсны дараа Тэхён бугуйн дээр минь түлэгдсэн байгааг олж харан "Уучлаарай. Ээжид үнэнээ хэлэхгүй яасан юм?" хэмээн шивнэв.

My master || MglWhere stories live. Discover now