Юнги халаад өмсчихсөн гартаа жижгхэн дэвтэр бариад ирж явахыг хараад бзрэн хяналтаа алдах шахсан ч арай хийн өөрийгөө барин үлдэв. Олон жил хараагүй болохоор танигдахын араггүй өөрчлөгдсөн байх ч бүх л хугацаанд бодлоос минь салаагүй тэрнийг ядах юмгүй таньж чадсан юм.
Таван жилийн хугацаанд огт таараагүй хэр нь мартах гэж хичээж байхад буцаад л гараад ирдэг энэ залуу үнэндээ надад яг намайг битгий март гэж байгаа мэт л санагдана.
Илүү их турж бас бага зэрэг өндөр болж таван жидийн хугацаанд яаж шуухан амьдарч байгаа бол хэр их өөрчлөгдеөн бол сөр хайртай хүнтэй болсон болов уу? Арай авга ах нь зовоож байгаа юм биш байгаа цагийн ажлаа хийсээр л байгаа болов уу их сургуульд сурж байгаа бол хаана сурдаг бол намайг санадаг болов уу гэх мэтээр шөнө бүр бодож бодолдоо живсээр хажуудаа байгаа гэмгүй нэгнийг ч гэсэн зовоодог байсан ч нэг ч удаа хайх гэж оролдолгүй өдийг хүрсэн болохоор ширээнд тулаад ирэх тэр агшинд зориг дутан харц буруулав. Захирлын хоолны захиалгаа өгж байхад би зүгээр л нүүрээ нуун доош шигдсээр л байсан юм."Намжүүн аа чи юу захиалах юм хэрвээ чи дургүйцэхгүй бол ганц шил сөжү бас авчих уу?" гэж захирал ухаан санааг минь эргүүлэн авчрахад сандарсандаа шууд л толгой дохин зөвшөөрөв.
"та өөрөө мэдээд захимлчихаа захирлаа надад юу хамаагүй" гэхэд захирал толгой дохин хэдэн хоол сонгон хэлэх бол Юнги зүгээр л хичээнгүйлэн тэмдэглэж аваад цааш явав.
Намайг анзаараагүй юм болов уу эсвэл албаар танихгүй царайлсан юм болов уу гэх олон асуулт толгойд эргэлдэж тэнэг юм шиг л гомдох мэтгэл төрж эхлэх нь хачин.Юнгиг хоолны газрын том заал тойрон ширээ бүрийн арчиж цэвэрлэн гүйж байхдаа үнэндээ надад амар байсангүй харахгүй байж чадахгүй нэг л харчих юм бол ширтээд л баймаар урд минь захирал юу ч юм ярих ч түүнийг сонсох сөхөөгүй дагуулан ширтсээр Юнгиг байн байн дуудан орилж зараалд гүйлгэх нь анх удаагаа хоолны газарт зүгээр л үйлчлүүлж байгаа бүх хүмүүсийг чин сэтгэлээсээ үзэн ядаж өөрөө босоод ав гээд орчихмоор санагдаад багахан уураа дотороо барин сууж удалгүй Юнги томоо тавцантай хоол дааж явсаар авчрах мөчин өөрийн мэдэлгүй өмнөөх нь очин тосоод тавцанг нь авж өөрөө ширээн дээрээ өрж эхлэхэд Юнги амнаасаа ганц үг унгасан нь "зүгээр дээ үйлчлүүлэгчээ" байсан юм.
"Намжүүнаа чи ийм тусархаг хүн билүү сайхан сэтгэлтэйг чинь мэдэх ч ийм гэж мэдсэнгүй мундаг юмаа Намжүүнаа" хэмээн захирал шогширход би худлаа инээх аядаад суудалдаа суухад Юнги ширээн дээрхийг цэглэн тавьж өгөөд бөхийсөөр цааш эргэж би зүгээр л араас нь хархаас өөрөөр яаж ч чадсангүй.
Захирал бага зэрэг халж өөртөө байх үнэтэй хэдэн туршлагаасаа хуваалцан ганцаараа л ярих бол би зүгээр л амыг нь дагуудан захирлынхаа хундагыг цаг алдалгүй дүүргэж мөн өөрөө ч татгалзалгүй авсаар хэдийнээ 3 шил сөжүний ард гарж хэн хэн нь согтож эхэлж байв.
Захирал нэг л ууга эхэлчихвэл зогсдоггүй хүн бололтой нэмж захиалсаар сүүлдээ би уухаас татгалзаж захирал ганцаараа дахин хоёр шил уугаад тасран унах нь тэр.
Туслах нь юм гэсэндээ хамаг ухаанаа сэргээж аваад согтсон захирлаа түшин тэндээс гарвал цаг хэдийн шөнө дундыг зааж бидний араас Юнги ч ажилаа дуусган цүнхээ чирсээр гарж ирэв.
Ярилцах боломж эрсээр одоо л Юнги явчихвы гэж айсандаа захирлыгаа машинд нь суулгаж жолоочид нь даалгачхаад зам уруудан алга болсон Юнгигийн араас даган явбал Юнги тамхи сорон алхаж байх нь тэр.
Тэр тамхи татдаг болсон бололтой. Ууг нь архи тамхинаас хол байдаг байсан хүн юмсан.Араас нь очоод ярилцахыг хүссэн ч бас л зориг дутав. Гэхдээ зүгээр явуулчхаж чадалгүй араас нь сэмээрхэн дагаж ядаж гэрийг нь олж мэдэх санаатай байсан ч Юнги харин 24 цагийн дэлгүүрлүү орчхов. Дахиад л цагийн ажил хийдэг хэвээрээ байхнээ гэсэн бодол төрж ядаж л ажилдаг газрыг нь мэдэж авсандаа баярлан гэрлүүгээ буцлаа.
Double update 😁❤️
![](https://img.wattpad.com/cover/204465040-288-k445805.jpg)