"Анх Намжүүн надад сайн биш байсан юм би л эхэлж сайн болоод намар болж байхад Намжүүнд сэтгэлээ илчилсэн, Намжүүн мэдээж надад сайн биш байсан болохоор зөвшөөрөөгүй би бараг л жил араас нь гүйсэн байх тэгээд Намжүүн намайг хэзээ ч хайрлахгүй юм байна гэж бодоод эцсийн удаа хайртай гэж хэлхийг хүссэндээ гэрт нь очиж байсан юм би хэтэрхий их хайртай болчихсо болохоор ганцхан удаа ядаж долоо хоног үерхцгээе хүсвэл надтай унт гэж хэлсэн анх удаа л би хэн нэгэний өмнө сөхрөөд тэгтлээ уйлан гуйж байсан юм."
хэмээн Юнги дэндүү сул дуугаар өгүүлэхэд хажуу дэлгүүрийн худалдагч залуу болон Юнги хоёроос өөр хэн ч үгүй дэлгүүрт хангалттай сонсогдох аж. Худалдагч залуугын энгэр дээр Пак Чанёол гэх нэр гялтганах бөгөөд Юнгид архи зарчихаад болоогүй өөрөө ч балган суунгаа согтох шатандаа орсон намхан залуугын ярихыг чих тавин сонсоно.
" тэгээд Намжүүн зөвшөөрсөн үү?" гэхэд Юнги багахан инээмсгэлэн
" тиймээ зөвшөөрсөн харин надтай унтах гэж үерхээгүй битгий өөрийгөө бас намайг хямдхан хүн мэт болгоод бай гэж хэлсэн" гээд тэр үеийг дурсах мэт л инээхээ зогсоосонгүй
"тэгээд л жаргал эхэлсэн юм Намжүүн дэндүү халамжтай дэндүү хайрламаар нэгэн байсан яг л би биш Намжүүн надад сайн болоод тэгэтлээ уйлан гуйсан юм шиг л бидний үерхэл хэтэрхий сайхан байсан би үнэхээр хайртай хүнээ өөрийн болгочихлоо гэж итгээд дэндүү жаргалтай болчихсон байхад гэнэт л Намжүүн юунаас ч юм болоод хөндийрч эхэлсэн уулзах бүртээ өөр юм бодоод л эсвэл нэг тийшээ хэтэрхий яаараад би ойлгох ёстой гэж өөрийгөө хүчилдэг байсан ч сүүлдээ энэ яг л болох ёстой юм шигээр хүлээн авдаг хаашаач гүйгээд явсан би итгээд хүлээх ёстой гэж өөртөө хэлдэг, тэвчих ёстой Намжүүн чиний найз залуу болохоор тэвчээд хүлээ яаж ч аашилсан эхэлж сэтгэлээ нээсэн хүн нь чи Мин Юнги угаас хайргүй байсан хүнийг хүчээр өөртөө наасан хүн нь чи гэж дотороо өөрийгөө хараадаг байсан. Намжүүнийг юуг тэгтлээ нуугаад байгааг үнэхээр мэдэхийг хүссэн ч үнэндээ энэ боломжгүй байсан юм билээ хэрвээ Намжүүнтай арай илүү дотно байсан бол Намжүүн надад хэлэх байсан ч байж магад , харин одоо шантарч байна би хэтэрхий удаан хүлээсэн бас тэвчсэн бид салах хэрэгтэй байх" гэх үг зүгээр л сонсож суусан Чанёолыг ч эмзгэлхэд хүргэв.
"Ийм зүйлээс болж салах хэрэгтэй юм уу? чиний яриад байгаа хүн хэн болохыг би мэднээ тэрний нуудаг зүйлыг ч мэднэ магадгүй дахиад жоохон хүлээвэл тэр үнэнээ хэлэх ч юм билүү" гэхэд Юнги үлдсэн лаазаа дуусгачихаад
"бүтэхгүй байхаа тэр ердөө л 19 настай түүний амьдрал гэрэл гэгээтэй Намжүүн хичнээн ухаалаг билээ дээ цаашид их сургуульд орж амьралаа зохиох ёстой харин би бол өөр, надад Намжүүнд өгөх юу ч байхгүй түүнээс зуурч үлдэх ганцхан шалтаг хайр байгаад хангалтгүй. Би Намжүүнд нэрмээс л болох болно би одоо сургуульчгүй ядаж амьрах ч газаргүй, би түүний гэрэл гэгээтэй ирээдүйг үгүй хийх болно. Миний сонголт үргэлж Намжүүний төлөө байсан одоо ч тийм байх болно, тэр хүүтэйгээ сайхан амьдрах хэрэгтэй надгүйгээр......
хаая санаж байгаа бол энэ худалдагч Намжүүнтай байнга таардаг намжүүн байнга орж ирээд гоймонгоо асгаад гардаг гээд гарж байсан хүн
