Намжүүн толгой гудайн гэрийнхээ босгийг давж Жиминий өрөөнөөс хангинах чимээг сонсоод багахан ч болтугай сэтгэлээ сэргээхээр гутлаа тайлан шууд л Жиминий өрөөнд орж ирэхэд Жимин Жин хоёр яг л өмнөх шигээ орон дээрээ зэргэцэж суугаад Жин Харри Потерын ном уншиж харин Жимин жижигхэн шар гэрэл барьчихсан өөдөөс нь хараад шимтэн сонсоно. Жимин хэдийн бага сургуулиа төгөж энэ жил дунд ангийн эхний жилдээ орох гэж байгаа ч тэр яг л 6 тай үе шигээ харагддаг, хэтэрхий жижигхэн болохоор нь хүмүүс бага ангийн хүүхэд гэж бодоод байдаг учир Жимин үеийнхээ хүүхдүүдтэй найзладаггүй юм.
"өрөөнийхөө гэрлийг унтраахчхаар тийм гоё байна уу? Диминаа" гэсээр Намжүүн өрөөний гэрлийг дарж асаагаад өөрийгөө ирсэнг мэдэгдэхэд жимин цочис хийн харснаа үүдэнд зогсоо аавийгаа харснаа шууд л гүйж очоод гэдсэнд нь наалдав.
"ааваа Жин хён бид хоёр ном уншиж байлаа та нэгдэх үү? яг гол хэсэг дээрээ явж байна хурдан хувцасаа солиод гараад ир би хоол халаагаад аваад ирье" гэсээр жимин цовхчин орилоход Намжүүн толгой дохиод "орондоо хоол идэх юм уу?" гэхэд Жимин толгой дохин гал тогооруу гүйж харин Намжүүн хувцасаа солилгүйгээр зүгээр тайлж хаяад жиминий орлуу шургаж Жимин ч том саванд холиод ирсэн хоолоо аавийнхаа өвөр дээр тавиад хажуугаар нь оров. " аав хүү хоёр гэсэн шиг л адилхан харагдаж байна гэрлээ унтраагаад суучих ах нь өнөө шөнө бүгдийг нь уншаад өгье" гэхэд Жимин алгаа ташин харайгаад гэрлээ унтаахад ном цааш үргэлжлэнэ. Жин аав хүү хоёрын урд завилж суугаад номоо уншж өгөх бол аав хүү урдаа тавьсан хоолоо идэж дуусгаад толгой толгойгоо нийлүүлэн үлгэр сонсож байгаа аятай л өөдөөс нь бүлтийн харж байснаа хэдийн унтсан бололтой Намжүүн хурхирж эхлэхэд Жин уншхаа зогсоон хоёр залуугийн хөнжлийг нь хучиж өгөөд "сайхан амраарай Жиминаа, сайхан амраарай хайрт минь" гэхдээ Намжүүний үсийг багахан илээд өрөөнөөс гарав.
"Юнги дахиад л зодолдоо юу? Эсвэл зодуулсан ч юм уу.... Өнөөдөр ажиллаж чадах юм уу?"
Ажил дээрээ хөхөрсөн нүүртэй орж ирсэн Юнгиг хараад захирал нь ийн асуухад Юнги толгой сэгсрэн "зүгээр дээ ажилаа хийнэ ямар нэгэн асуудал гаргахгүй ээ" гэхэд захиал нь толгой дохиод түлхүүр халадаа өгөөд жижигхэн барааны дэлгүүрт ганцааранг нь орхиж Юнги кассны ард орсон даруйдаа сандал дээрээ бараг л унаад өгөв.
Flashback
"Та гэнэт яагаад ингээд байгаа юм?" гэж гэнэтхэн л хүрээд ирсэн зүс таних ахыгаа хараад асуухад өмнөө архи хэд хэдээр нь өрж тавиад ууж суугаа эр алгаараа нүүрээ шувдран "Юнги чи бид хоёр нэг эцэг эхийн хүүхдүүд биш ч гэсэн бид нэг гэр бүл бага байхад чинь хаясанг мартаад ахдаа ганц удаа туслаач" гэхэд Юнги толгой сэгсрэн "уучлаарай та бид хоёр ямар ч хамааралгүй хүмүүс би таньд тусалж чадахгүй ээ Бага байхад би танаас асрамжийн газраас гаргаж өгөхийг хоолойгоо сөөтөл орилж гуйдаг байхад та намайг нэг нүдээрээ ч тоож хараагүй та тэр үед бид нэг гэр бүл биш гэж хэлж байсанг би санаж байна тийм болохоор өөрийнхөө асуудлыг өөрөө шийд" гээд эргэж ч харалгүй алхан үүдээр гарах гэтэл ахынх нь хэлсэн үг гацааж орхив.
"Чамайг найз залуутай гэж сонссон болоочгүй хүүхэдтэй ажаад байхнээ Жимин гэж хүүхэд манай хүүд их таалагдах байх хэрвээ чи татгалзвал би тэрнийг сонгох болно. Намайг хүүгийнхээ төлөө юу ч хийж чадна гэдгийг чи мэднэ" гэх үг гацааж орхисон юм.Ongod orohgvi arai gj bichlee hhe odoo dvn garah geed zawgvv bgaa shvv tailan edr geed bogs ondiih zaw alga ahhaha. Heden heseg oruulaad hurdhan duusganaa. Oilgohgvi bwl hleerei
