"Би өчигдөр Юнгиг харсан" Жин цамцны минь энгэрийг янзалж байхад би тэвчилгүй хэлж орхиход Жин хөдөлгөөнөө зогсоосон ч гайхаж эсвэл уурласан шинжгүйгээр цамцыг минь товчилчхоод араас нь зангиа ч зангидах гэж оролдоно. Жин зангиа яаж зангидахыг мэддэггүй ч өдөр бүр зангиаг минь зангидах өгөх гэж оролдоог юм. Үнэндээ түүнийг гомдоохыг үнэхээр хүсэхгүй байна бүх л мөчид хажууд минь байж санаа тавьдаг байсан хүн ганцхан Жин дуртай хоолыг минь хийх гэж өдөржин гал тогоонд өнжиж өглөө эрт ажлаас минь хоцроохгүй гэсэндээ өмнөх өдөр нь интэрнэт орж байгаад зангиа зангидах бичлэг үзэж сурах гэж хичээнэ, өөрт нь огт сэтгэл гаргахгүй байхад ч түүнд гомдоллож үглэлгүй зүгээр л инээмсэглээд хоол хийгээд өдөр бүр ажил дээр авчирна. Ганц ч удаа болзоонд явцгаая гэж хэлээд,төрсөн өдрөөр нь хамт ч байлгүй ажил дээрээ өнжсөн ч тэр юу ч хэлэлгүйгээр хажууд минь байсаар л ирсэн. Жиминд ээжийнх нь орон зайг нөхөж өгсөн нэгэн, завгүй гээд очдоггүй эцэг эхийн хуралд нь алшасалгүй очиж Жиминий найзууд,Жиминий төрсөн өдөр, Жиминий гэрийн даалгавар гээд Жин бүх л сэтгэлээ зориулсан ч надаас тэр бүгдийн хариуг нэг ч удаа нэхэлгүй амьдарч ирсэн нэгэн. Ядаад Жиний амьдралд юу тохиолдож байгааг би мэдэхгүй ч ийм өөрийгөө хичнээн харааж түүнд сэтгэлээ бүрэн зориулахыг чин сэтгэлээсээ хүсэж байсан ч үнэндээ Юнги бодлоос минь гарахгүй байсаар дахиад л учирчихлаа. Энэ удаад Жин үнэхээр гомдох байх би үнэхээр муу хүн болж байх шиг байна.
"тэгээд та хоёр ярилцсан уу?" гэж дуу султайхан асуухад нь би гараас нь барин орон дээр татан суулгаад "би өчигдөр л харсан юм тэр намайг харсан ч танихгүй юм шиг царайлсан би ганц ч үг сольж чадаагүй тэгээд би араас нь дагаж байгаад шөнөөр ажилдаг цагийн ажлыг нь мэдэж авсан бас ажилдаг хоолны газрыг нь ч гэсэн" гэхэд Эин тайвнаар толгой дохиод "одоо ч хэтэрхий их ажилладаг хэвээрээ бололтой өөрчлөгдсөн байна уу? Сайн харагдаж байсан биздээ" хэмээн хэлэхэд нь тэр ч бас Юнгиг бодлог байсан бололтой гэсэн бодол төрөв.
"тамхи татдаг болчихсон байнэлээ ууг нь тийм зүйлийг жигшдэг байсан юмсан" гэхэд Жин толгой дохин " түүнд хэцүү байгаа байх чи хажууд нь байхгүй болохоор" гэхдээ гарлуугаа харж бараг л байхгүй хумсаа эмрэн цусыг нь гаргачих шахна.
"Жин үнэхээр одооч ийм зүйл ярьж байгаад уучлаарай би Юнгитэй ярилцах хэрэгтэй зүгээр л очиж хараад сэтгэлээ дэвтээчхээд ирье их сансан болохоор очихгүй байж чадахгүй нь" хэмээхэд Жин зүгээр л толгой дохив. Түүний энэ үйлдэл хангалттай өөрийгөө барьж шархалж байгааг тодхон харуулах ч илүү зүйл хэлж улам шаналгахыг хүссэнгүй угаас би энэ үгээрээ түүнийг хангалттай шархлуулж байгаа.
Үүний дараа Жин илүү зүйл хэлэлгүй гэртээ үлдэж би ажилруугаа явахаар гарсан ч үүрийн 6 цаг болж байгаа болохоор Юнгиг одоо ч дэлгүүр дээрээ сууж байгаа байх гэсэн бодол төрөн түүний өчигдрийн харсан дэлгүүр дээрээ буцан иртэл яг л бодож байснаар кассныхаа ард гараа дэрлээд унтчихсан түүнийгээ олж харав.
Олон бараа өрөн тавьсан лангуун дундуур алхахдаа гартаа таарсан хэдэн зүйлээ аван хурдхан кассны өмнө очин зогсоход Юнги утсаар л байв. Их ядарсан бололтой нүднийх нь доогуур гүн хар зураас татаж уруул нь хатаад хагарчихсан багахан цус гараад хатчихсан байв. Хэтэрхий их саначихжээ ингээд өмнө минь байх ч шунал хөдлөн тэвэрхийг үнсэхыг хүснэ гэсэн ч түүнийг сэрээж уурлуулахыг хүссэнгүй. Чимээгүйхэн ажиглан зогссоод таван минут хэртэй хугацаа өнгөрөхөд Юнгигийн сэрүүлэг чангаа хангинаж тэр бондгос хийтэл цочин сэрэх нь тэр. Тэгснээ намайг харснаа хэсэг гацсан ч харц буруулан авсан зүйлсийг минь хурдхан уншуулж өгөв.
"5800 вон болсон байна" тооцоогоо хийчхээд сэтгэл хорогдсоор ядаж ганц үг хэлчих санаатай ам нээсэн ч Юнги хажуугаар зөрөн гарж түүний дараахан өөр нэг хүн ирэн кассны ард зогсоход түүний ажлын цаг дууссанг ойлгон араас нь гарахад хэн нэгэн түүний урдаас хурдтай ирж чанга алгадах мөчид уур минь хүрэн түүний өмнүүр орж зөрүүлэн цохин унагаав.Zaza ene bvr shal mangar bolchloo. Ghdee hurdhan duusganaa tgj bgd saijruulj zasna
