16

467 87 13
                                        

"Ааваа та хоёр надаас болоод салчихсан уу? намайг уучлаарай би мэдэгдэе гэж одоогүй шүү, намайг таны хүүхэд гэдэгийг мэдчихсэн болохоор таныг хаячихсан уу?"

гэсээр Жимин өрөөндөө сэмхэн уйлж байсан аав дээрээ ирэн хажууд нь суухад Намжүүн нууцаар нулимсаа шувтран хүүгээ тэврэн авав.

" үгүй дээ Жиминаа чамаас болоогүй Юнги ах нь хол явах болчихсон болохоор л түр хугацаанд хол байцгаая гэсэн юм. Энд чиний буруу огт байхгүй за юу удахгүй Юнги ах нь хүрээд ирэх байх" гэхэд Жимин уравгар гэгч нь хошуугаа унжуулан толгой дохив.

Маргааш нь

" Манай ангиас Мин Юнги сургуулиас гарсан болохоор хичээл ордог багш нартаа хэлээд нэрийг нь хасуулаарай" ангийнх нь багш орж ирээд л хэлсэн болчихоод гарах гэхэд ангийнх хүн нэг охин гараа өргөн " багшаа яагаад гарсан юм бол?" гэж асуухад багш нь өрөө хавчин " би ч бас мэдэхгүй байна аа авга ах нь ирээд бичиг баримтыг нь аваад явсан Намжүүн дотно байснаараа яасныг нь мэдэхгүй юу?" гэхэд Намжүүн юу ч мэдэхгүйдээ өөрийгөө хараан мөрөө хавчив.

Магадгүй Юнгигийн хэлсэн зөв ч байж мэдэх юм. Түүнийг мартаад илүү хичээж амьдрах хэрэгтэй байх Жиминий төлөө бас хайртынхаа төлөө...

Намжүүн

Бид салаад хэдийн таван жил өгөрсөн байлаа. Тэр өдрөөс хойш дахин таараагүй, дахин Мин Юнги гэх нэрийг сонсож эсвэл дурсаагүй явсаар их сургуулиа төгсөж хүсэж байсан ажилдаа ч гэсэн орсон тул одоо дутах зүйлгүй болсон юм. Бас хараахан сэтгэлээ өгөөгүй ч гэсэн бүх л хугацаанд Согжинтой гэр бүл болох хэмжээний дотно болж гэрлэх хэмжээнд хүрхээр бид хэдийнээ хязгаарыг давж тэр Юнгигийн байрыг бүр мөсөн эзэлсэн гэсэн үг. Маш хурдан болж өнгөрсөн энэ таван жилийн хугацаанд түүнгүйгээр амьдарч чадах юм байна гэсэн бодол төрсөн нь магадгүй хажууд минь байсаар ирсэн Согжиноос болсон ч байж мэдэх юм.
Бас Жимин хараахан аав нь болоогүй ч үргэлж хажууд нь байж надаас илүү анхаарал тавьдаг Согжинд хэтэрхий сайн болчихсон магадгүй аавийгаа дуурайгаад хүнд амархан дасаж дурладаг байх яг над шиг.

Солонгост ажилд орно гэдэг амаргүй даваа би азаарч гэх үү эсвэл толгойгоороо ч гэх үү хүсэж байсан ажилдаа даргын туслахаар ажиллаж түмэн завгүй гүйдэг болсон болохоор дарга хаашаа явна би тийшээ явах хэрэг гарч гэртээ үзэгдэхээ больж яг нөгөө кинон дээр гардаг шиг ажилдаа л хайртай муу аав мэт л байгаа магадгүй Жимин аавдаа гомдож байгаа байх.

Захирал гадуур хооллоно гэсэн болохоор түүний хүсэлтээр хамт оройн хоолоо идэхээр машинд суун хамт явж оройтох тухайгаа Жинд залгаж хэлээд утсаа тасалтал захирал хажууд сууж байсан болохоор бидний яриаг төвөггүй сонсож амжсан байлаа.
Захирал маань бага зэрэг нас тогтсон ч гэр бүлгүй хүн билээ тиймдээ ч бүх л цагаа ажилаа хийхэд зарцуулж тэр нь ч надад нөлөөлж байсан юм. Азаар захирал маань ааш сайтай хүн тул чухал үед чөлөө өгж Жиминрүү явуулдаг билээ. Энэ удаад ч бас захирал маань гэмшингүй надруу харан машинд нь байнга байдаг сонингоо эргүүлэхээ болин надруу хараад "хүүрүүгээ яарж байвал хартж болно шүү Намжүүнаа би гэр бүлгүй байж болох ч чи гэр бүлтэй хүн тэдэн дээрээ очиж амар би чамайг над шиг болоосой гэж хүсэхгүй байна" гэхэд нь ганц л удаа хамтдаа хоолонд орцгооё гэж асуусан захирлынхаа урмыг хугалахыг хүссэнгүй зүгээр тухайгаа хэлж бид ойрхон байрлах махны газарт очсон юм. Азаар их даруу энгийн хүн учир үнэтэй газар орж хаан шиг залрахыг хүсээгүй байх энэ нь ч надад илүү тухтай байлаа.

Ажил тардаг цаг байсан учир энэ газар хүний хөдөлгөөн нилээд их байх бөгөөд дөнгөж сцларсан ширээн дээр сууж захиалга өгөхөөр үйлчлэгчийг нь дуудахад төсөөлөөгүй хүн өөдөөс ирж байсан юм.

Юнги......

Eighteen years old DaddyWhere stories live. Discover now