12

601 116 11
                                        


Жиминий ачаар нилээд олон удаа Жинтэй уулзаж учраад дотносчихсон учраас Намжүүн одоол цаг нь гэж үзсэн бололтой  Жиминий цэцэрлэгийн гадаа хэзээч эрт ирж үзээгүй ч ганцхан энэ өдөр бүтэн хоёр цагийн өмнө ирчихсэн дарвайтлаа инээгээд зогсож байгаа нь энэ аж. Аавийгаа хэтэрхий эрт ирчихсэнд гайхан цонхоор ширтэх Жимин өнөөдөр анх удаа эрт ирж авж байна гэж бодож баярласандаа хаа хол байсан Юнгиг өдөж гүйсээр өдрийг барсан ч үүдээр цуван гарах тэр мөчид өөрийг нь биш бүр түүний хайрт муужгай ахыг нь ч биш түүний цорын ганц тоглодог хайрт царайлаг эхнэр болох Согжин дээр хамгийн түрүүнд гүйж очоод зогсохгүй хоёр хүнийг байна чинээ бодолгүй гараас нь атган хаа нэг тийш чирэх хүртэл түмэн жаргаалтай байсан тэрээр шууд л томоо уруулаа унжуулан зогсоод хоёр гараа заналтай нь араггүй атгах нь яг л жижгхэн хүрэн манжин гэлтэй харагдах аж. 

Аавийнхаа яаж дарвайтлаа инээж байгааг, гараас нь атгаад хурдан гэгч нь алхаж байгааг, ичингүйрэх мэт ар дагзаа маажин хэлэх үгээ бодон ээрхийг болоод ичимхий охин шиг хөлөөрөө газар зураад хонхорхойтой хоёр хацар нь улайхыг хангалттай харж тэвчсэн Жимин шууд л явж очоод тэгтлээ их ичдэг хоёр улаан хацарыг тас хазчихмаар байсан ч Юнгигийн юу ч мэдэхгүй муурын нүд болон томоо гараараа гараас нь атгах мөчид сарнин алга болсон юм. Гэсэн ч аавийнхаа томоос том хууралтыг тэвчиж яахан чадах билээ төрснөөсөө хойш анх удаа авийгаа алах талаар хорон санаа өвөртлөн Юнгид хөтлүүлэн цэцэрлэгийнхаа хашаагаар дахин хөл давав. 

"Жимин аа гэнэт яачихаав танай гэрээс угаасаа байнга оройтож ирдэг юм чинь энэ удаад би үлдэж тус болохоос" гэсээр жижигхэн ууртай мангас дээр ирэн буйлаа гарган хөөрхөн гэгч нь инээхэд Жимин хэтэрхий их ууртай байсан болохоор Юнгиг тэр дор нь аниад цэцэрлэгтэй нь харалдаа байрлах бага сургуулруу гүйгээд явчих нь тэр. 

" хөөе Жимин аав ээж чинь ирээгүй байхад хаачих гээд байгаан бэ? жижигхэн юм байж ямар хурдан гүйдэг юм" Юнги хичнээн араас нь хайран сайхан эрч хүчээ бармааргүй байсан дэмий араас нь орилон гүйх аядах бөгөөд Жиминий бараа хэдийн тасаржээ. Үүдээр нь ороход л баахан хүүхдүүд шуугилдаж энэ тэнд зодолдох бөгөөд хичнээн хайгаад олий гэсэн Жимин хөвсгөр шар үсний зулай нь харагдахгүйгээр барах уу Жимин битгий хэл бөөн шар бор толгой холхилдох нь яг л баахан шар нугас нэг торонд хашчихсан юм шиг харагдах аж. 

" муу жижигхэн мангас чинь хаашаа гүйгээд алга болчихдог байна аа шал дэмий хүний эрч хүч бараад байх юм" гэж үглэх тэрээр Жиминий зарим нэг зан нь Намжүүнийг санагдуулагийг нуух юун... тийм ч болохоор тэрүү бусад хүүхдүүдийг бодвол Жиминд илүү их санаа зовж илүү их харж хандахыг хүсдэг. Намжүүнтай адил тал их болохоор өөрийн эрхгүй Жиминд татагдан хайрлаад эхэлчихсэн юмсанж. 

Бага сургууль гэсэндээ бүх юм нь жижигхэн байсаныг хэлэх үү эсвэл Жиминий хачин чанга дуугаар ч гэх үү мунгинаж явсаар хэдэн хөвгүүдтэй тойрч зогсоод шулганах Жиминийг олсон ч "Намжүүн аав" гэдэг үг нь газар дээр нь хөлдөөж орхих нь тэр. 




hi guys

Eighteen years old DaddyWhere stories live. Discover now