4

1.1K 174 22
                                    

Юнгитэй үерхээд 4 жил болж байна харин аав болоод хэдийн 3 жил болжээ.

Хайртай залуугаа гомдоож уйлуулчхаад араас нь хэдэн өдөр гүйнэ тэгж тэгж арай хийн эвлэрээд гэртээ орж ирхэд хүү минь гомдчихсон байдаг байж билээ. Одоо ч ялгаагүй хэдийч Жиминий нярай байх үеийг бодвол арай дээрдсэн.

Өдөр бүр хаяж яваад залгахад нь утсаа ч авахгүй тэгж тэгж нэг уулзахдаа хэдхэн минут уулзаад л хаяад явчихдаг байхад Юнги яагаад намайг хаяагүй юм бол би одоог хүртэл гайхаж бас баярладаг Юнгигүй бол би тэсэхгүй байсан байх.

"Намжүүн ээж нь ач хүүгээ санаад байх юм чи ер нь хүүдээ олигтой санаа тавьж чадаж байна уу? Муу ач минь чиний хажууд цутарж байгаа байхдаа тийм жоохон амьтныг гэртээ орхиж яваад байгаа юм биш биздээ? Болохгүй бол аав ээж хоёр нь танай тэнд нүүж очдог юм билүү Жиминийг ч хараад чи ч хичээлдээ анхаарна"

Жиминийг бүүвэйлэнгээ утсаар ээжтэйгээ ярих Намжүүн ээжийгээ нүүж ирэх талаар ам цухуйлгахад л тэр дороо нүд нь сэргэж ирээд томоор инээмсэглэв

"тэгвэл сайн юмсан та хоёр хурдхан нүүгээд ирээ Жимин бас эмээ өвөөгөө санаж байгаа маргааш та өглөө эрт хүрж ирээд Жиминийг харж байгаач тэх үү? Маргаашнаас дүн гарж эхэлнэ"

"тэгье ээ миний хүү Жиминд хоол хийж өгсөн үү? Ингэхэд Жимин гурав хүрж байгаа билүү цэцэрлэгт оруулах хэрэгтэй юм байна"

"пүүүүү хүүхдээ цэцэрлэгт оруулхаа мартцан байншт"

"эээ бурхан минь хөгшөөн энэ хүү чинь Жиминийг цэцэрлэгт оруулхаа мартчихсан хэвтэж байна чи ер нь юугаа бодож байдаг байна аа бүтэлгүй хүүтэйгээ мэдсээр байж ганц удаа залгахгүй хурдхан байраа зарах зар өг хоёулаа нүүнээ"

Гэсээр ээж нь аавтай нь хэрэлдсээр Намжүүнийг мартаж орхих нь тэр.
Намжүүн ч инээд алдан утсаа таслаад Жиминийг бүүвэйлж унтуулаад ядарсан амьтан ширээний гэрлээ асаан бие даалтаа хийж эхлэв.
Төгсөх ангийн сурагч учир хийх хичээл их дээр сөүлийн их сургуульд орох хүсэлтэй учир бусдаас илүү хичээж бэлддэг билээ.

Цаг хэдийн шөнийн 2 цагийг зааж Намжүүн биеийнхээ чилээг гарган суниагаад Жиминий хажуугаар орон толгойгоо дэрэнд наавуу үгүй юу Юнгигээс дуудлага ирэв.

"байна уу?"

Сул сонсогдох Юнгигийн хоолой байга зэрэг сөөнгө дээр бүдүүн байсанд Намжүүн ууртай байна хэмээн таамаглав. Угаасаа байнга ууртай явдаг ч энэ удаад арай л өөр

"Байна Юнги шөнө болсон хойно юу болоов? Утаагүй юу хийж байгаан"

"би жоохон уучихсан юмаа үнэндээ өшөө илүүг уух гэсэн ч худалдагч надад өгөөгүй 21 нас хүрчихээд аваарай гээд бүр намайг шалны модоороо цохисон"

"чи зүгээр биздээ яагаад уусан юм?"

"Өнөөдөр асрамжийн газараас намайг явуулах талаар хэлсэн маргааш би эндээс явна надад очих газар байхгүй болохоор айгаад....... Тэгээд л өөрийн мэдэлгүй чамруу залгачихлаа"

"өөө......."

Намжүүн хэлэх үггүй болон дуугаа хураахад Юнги утасны цаанаас нусаа татан хариу хэлэхийг хэсэг хүлээж байгаад хүндхэн санаа алдан

"заза чамайг зүгээр л үүнийг мэдээсэй гэж хүссэн юмаа баяртай сайхан амраарай хайртай шүү"

Гэсээр Намжүүний ч хахиу г сонсолгүй утсаа тасалж орхив.

Намжүүн хэсэг хөмсгөө зангидан хэвтсэн ч буцаж утасаа шүүрэн аваад аавруугаа залган орилж гарав.

"ААВ БИ НӨХӨРТ ГАРЛАА"

.--------------------------------------------------------

Дэлгүүрээс нууцаар авж гарсан ганцхан лааз шар айргандаа нилээд халчихсан Юнги өрөөндөө хамт амьдардаг хүүхдүүдээ сэрээхгүй гэсэндээ хөнжил доогуураа орж хэвтээд нөгөөхөөсөө үе үе балгаж нүүрээ үрчийлгэнэ. Анх удаагаа амсаж үзэж байгаа хатуу зүйл муухай санагдаж байгаа ч бас болихыг хүссэнгүй

" Намжүүн намайг хаяж байх шиг байна өөө тэр Чим гэж нэг хүнтэй үерхэж байж яагаад надаас салахгүй зууралдаад байгаан бол тэр хүнтэйгээ хамт амьдарч байгаа болохоор сая манайд хүрээд ир гэж хэлсэнгүйшт одоо би яана аа очих газаргүй найз залуугүй нээрээ л хог дээр гарж байгаан байна даа " хөнжил дотороо бувтнасаар удалгүй нүд нь анилдан унтаад өгөв.

Eighteen years old DaddyWhere stories live. Discover now