Үүрээр Жиминийг боож баглаад өвөө эмээгийруу нь хөөж явуулчхаад нохойн хороо шиг гэрээ эхнээс нь цэвэрлэн овоо айл шиг айл болгов. Хамгийн муухай нь Жиминий угаагаагүй шээстэй даавуу гэрээр нь дүүрэн хөглөрөөд угаахаас залхуурсан Намжүүн шууд л орон доогуураа чулуудчихав.
Намжүүний ингэж их сандран дэвхцэж байгаа нь Юнгитэй үерхсэний 4н жилийн ой болж байгаатай холбоотой юм.Бүх зүйл бэлэн гэж бодсон Намжүүн Юнгитэй хийх болзоогоо төсөөлөн хэт догдолсондоо гуйх гэж байсан бөгжөө гутлын тавиур дээрээ мартаад гэрээсээ гарав.
"Юнги хаана байна"
"би ажил дээрээ байна яасан юу болоов?"
"ажил аа? Юун ажил"
"би амиа зогоохын тулд ажил хийх хэрэгтай биздээ"
"тэгвэл өнөөдөр завгүй гэж үү?"
"бараг л тийм яасан?"
"аан зүгээр л би чамайг очиж авах гээд"
"надаар яах гэж өнөөдөр ямар нэг баяр билүү?"
"чи мартчихаа юу? Би чамайг энэ өдөр гуйж байсаншдээ"
"аан....... Тийм уучлаарай бүр ядарсандаа мартаж орхиж чи ажил дээр хүрээд ир сургуулийн. хажуугийн машин угаалга"
"за" гээд урвайсан амьтан Юнгигийн ажилрүү алхаж эхлэв. Юнгид бага зэрэг гомдоод ч байх шиг Намжүүн хэзээч ойн өдөрөө мартаж байгаагүй атал Юнги хоёр дахь жилдээ мартаж орхиж.....
Арван минут ч бололгүй авто угаалгын газрын гадаа ирээд Юнгиг дуудах гэснээ түр азнав. Шилэн цонхны цаанаас хамар хацар нь улайчихсан Юнги нүцгэн гараараа машин зүлгэн зогсож байв. Граш шиг хөндий газарт амнаас нь гарах амьсгал харагдаж өвөл болох гэж байгаа тул гадаач нилээн хүйтэн байх аж.
Энэхэн хоромд Намжүүн өөртөө дургүй нь хүрэв. Ажилд орсныг нь ч мэдэхгүй үл тоосоор 3н жилийг ардаа үдчихжээ Юнги л залгахгүй бол өөрөө түрүүлж залгахгүй өдөр бүр залгахад нь хэдхэн үгэнд нь хариулсан болоод унтаад өгнө цаг үргэлж ганцааранг нь орхиж тухтай суугаад ярилцсан үе нэг ч байхгүй аж.
Хэдэн ч минут тэгж зогссон юм бүү мэд хамараасаа гоожсон цусаа цаасаар даран зогсож байсан Юнги хаалганы наана өөрийг нь ширтэн зогсох Намжүүнрүү хараад буйлаа гарган дулаахан гэгч нь инээмсэглэв."ирчихээд хэлэхгүй даарж байна уу? Энд их хүйтэн байгаа биз одоохон" гэсээр нэг өрөөрүү орсноо өөрийнхөө хүрмийг барьчихсан гарж ирээд Намжүүнд өмсгөөд хацар дээр нь үнсэн инээгээд "Жаахан хүлээчих даараад байвал нэг газар ороод байж бай би энэ машиныг угаачхаад чөлөө аваад гараад ирье" гээд хариу ч сонсолгүй цааш гүйв.
Намжүүн ч байрандаа зогссоор Юнгиг нэгд нэгэнгүй ажиглана.
Үнэтэй машинаа угаалгаж байгаа эр үе үе Юнгирүү хашхичиж машиныг нь сэвтээхгүй байхыг анхааруулсаар Намжүүний уур цухалыг барж эхэлээд байв. Очоод цохиод авахыг хүссэн ч Юнги Намжүүнийг зогсоож хурдхан дуусгаад явхын туус болно."болхи амьтан"
"баярлалаа дахин үйлчлүүлээрэй"
Хямсгар эр Юнгид хэдэн төгрөг атгуулаад машинаа унасаар явж харин Юнги нэг хүүтэй ээлжээ сольж байгаа бололтой ярилцаж байгаад хувцасаа солин гарж ирэв.
"за болчихлоо явцгаая хаашаа явах юм?"
"гэр манай гэрлүү"
"за тэгвэл явцгаах уу"
"гэхдээ эхлээд хийх зүйл байна"
"юу юм?"
"би болзооны төлөвлөгөө зохиосон өнөөдөрийг надад даатга"
"мэдээж ханхүү минь"
Бодоод бсн чинь юнги намжка хоёрын романс гаргаагүй юм бншт