Жиминий цэцэрлэгт сайн дурын ажил хийлгэхээр ахлах ангийн хэдэн нөхдүүдийг цуглуулсан байлаа. Бүгд л танхай хэрэг тарьдаг хүүхдүүд байх бөгөөд тэр дунд нь Юнги ч зогсож байх шиг сургуулийн захиргаанаас хүмүүжлийн доголдолтой хүүхдүүдийг сарын хугацаанд шийтгэж сайн дурын ажил хийлгэхээр болсон нь энэ. Хийхгүй тохиолдолд улсын шалгалтад оруулахгүйгээр барахгүй анги улиран суралцуулах хүртэл арга хэмжээ авах юм. Яагаад Юнги байгаа юм бэ гэж үү олон цагаар хичээл тасалж хичээлийн турш унтсан гэсэн шалтгаанаар Юнгиг мөн л шийтгэжээ.
"Заа муу хэдэн нус минь энд сайндаа л гэхэд 6 хан настай хүүхдүүд байгаа элдэв муу үг зааж уруу татаж тоглож шоглоод байвал сургуульд чинь мэдэгдэх болно шүү"
Гэсээр цэцэрлэгийн манаач ах саваагаа барьсаар толгой дундуур тоншиж гархад бүгд толгойгоо барин доороо дэвсэж байв арга ч үгүй биз хамаг сайхан ПС тоглох цагаа хүүхдүүдийн тоглоом хурааж хоол тараах ажилд зарлуулах юм чинь.
"За за ажилдаа орцгоо аан тийм нэг л хүүхэд уйлвал та нар дээр шүү ойлгосон уу!"
"тийм ээ"
"чанга хэлээч"
"ТИЙМЭЭ ЭРХЭМ ЭЭ"
Согжин Юнги Жинан Жэбом Крис гээд нийтдээ таван сурагч Согжин Юнги хоёр хүүхдүүдийг харж шээстэй даавуу угааж харин Жинан хоол тарааж Жэбом Крис хоёр цэвэрлэгээ хийхээр болсноор тэдний ажил эхэлж байлаа чих дүжрэм хүүхдүүдийн шуугиан энэ тэндээ бие биенийгээ өдөж ноцолдоод зарим нь тоглоомоо даахгүй уйлалдана хаашаач харсан хүүхдүүд уйлна орилно зодолдоно тэгээд дахиад л уйлна тэгж байтал зарим нь ч өмдөндөө аваад хаяна энэ бүхэнийг багш нь яаж тэсдэг байна аа гэмээр хэцүү аж.
Крис Жэбом хоёр дуртай дургүй тогооч нарт тусалхаар гал тогоо орж Юнги Согжин хоёр түм бужигнасан хүүхдүүд дунд оров.
"хөөе жаалаа охин хүүхэдтэй ингэж тоглодоггүй юм, хөөе чи битгий наадхаа амруугаа хийгээд бай, хөөе жижигхэн банди аа шээмээр байвал нойл ор тэнд байна, хөөе хэн ээ битгий орилоод байлдаа ахых нь чих дүлийрлээ, хүүхдүүд ээ битгий зодолдоод байлдаа бэртэх нь байна БУРХАН МИНЬ ГЭЖ ТА НАР ЧИНЬ ЯАЧИХСАН ЮМ БЭЭЭЭЭ??"
Юнги ганц цаг болов уу үгүй юу амьдын тамд шатаж байх шиг л болж хүүхэд бүрлүү орилж эхэлтэл нэг шовийсөн том биетэй хүү бусдыгаа манлайлан махан овоо гэж орилсоор нуруун дээр нь үсрэн мордход Юнги эрчиндээ газар унаж тэрийг нь далимдуулан хүүхэд бүр орилсоор дээр дээрээ давхралдан үсрэв.
"СОГЖИН АА ТУСЛААРАЙ АААААААААААААА"
Жиминтэй айл гэрдэж тоглож байсан Жин Юнгигийн дуунаар дав хийтэл цочиж орхив.
"Ивий дээ манай Аппа гийн муужгай амьд гарах юм болов уу даа"
Жимин толгой сэгсрэн амандаа үглээд Сонжиний өвөр дээр тухлан хэвтэхэд Жин Жиминий хацар дээр үнсээд
"харин тийм ээ"
"уруул дээр үнсэхгүй юм уу ханиа"
"өөө уучлаарай нөхөр минь тэгэлгүй дээ"
Согжин Жиминий зөөлөн бондгор уруул дээр нь үнэсээд холдход Жимин улаан хацараа даран инээд алдав.
