"Ааваа сэрээрэй хоцорлоо босолдоо"
"тавхан минут Чим тавхан минут"
"нар гарчлаашдээ ааваа бас нөгөө таны муужгай гадаа байна"
"ЮУ????"
Үхсэн нохой шиг унтаж байсан Намжүүн муужгай гэхийг сонсоод л ухас хийн босов. Хараахан цаг харж мэдэхгүй бяцхан хүү нь аминдаа л эрт сэрээжээ.
"бурхан минь 9н цаг болчихож Жиминши гадаа байгаа ах нь хэзээ ирсэн бэ?"
"саяхан ирсэн хаалга нүдэж байгаад орилоод байсан би жоохон айсан шүү"
"бурхан минь тэр одоо уурлана даа Жимин аа аав нь цайны цагаараа буцаад ирэх болохоор Юнтантай томоотой байж байгаарай гал тогооруу орж болохгүй шүү аавийнхаа дугаарыг мэдэх юм чинь залгаарай за юу аав нь явлаа"
"Даа баяртай"
"баяртай үнэсье"
Жиминий булцгар хацрыг бумбадаж аваад нүүрээ ч угаалгүй гэрээсээ гарж байрных нь гадаа зогсох хайртынхаа араас тэврэн аваад хацар дээр нь үнэсэхэд ааш муут нь инээх аж.
"ийм орой юу хийж байгаа юм хоцорчихлоошт"
"сэрүүлэгээ андуурч тавиад хоцорчихлоо тэгээд чамайг ч бас унтаж байгаа байх гэж бодоод ирсэн чинь яг санснаар минь боллоо"
"өглөөнөөс хойш хүлээсэн юм байх гээд их айлаа залгахгүй яасан юм"
"оруулхаа больсон гэрлүү чинь ормоор байсан юм даан ч чи кодоо сольчихсон байна"
"кодыг нь мэдмээр байна уу?"
"үгүй ээ мэдмээргүй байна"
"яагаад?"
"надаас нууж л сольсон юм чинь мэдэх шаардлаггүй байх"
"уучлаарай солих шаардлагатай байсан юм"
"Намжүүн би чамд итгэдэг шүү..... Итгэлийг минь битгий алдаарай гуйя"
" ммм "
Намжүүн баталж хэлж чадахгүйгээ мэдэх тул дэмий л доош харан авиа гаргахад Юнги гараас нь атгаад халаасандаа хийв.
"явцгаая завсарлах нь байна"
"за"
📖
" Сайн байна уу? Ким Намжүүн өнөөдөр яасан эрт ирэх юм"
Хэдийгээр ангийхаа онц сурлагатан ч хэдий ч байнга хоцордог түүнийг өнөөдөр өмнөхөөсөө илүү эрт ирсэн байсанд багш нь ёжлох мэт мэндлээд хичээлээ эхлэв.
Намжүүн завсар гарвал хажуудаа суух Юнгиг өдөж хацар дээр нь үнэсэх бөгөөд Юнги ч төвөгшөөлгүй зөрүүлэн үнэсэж бие биенээ ноолж долоож сорсоор завсарлуулж цайны цаг болоход Намжүүн Жиминрүү яарах ч Юнгиг ганцааранг нь үлдээчихэж чадсангүй."ямар хоол авах уу?"
Цайны газарт гуталруугаа гөлийчихсөн зогсох Намжүүнийг Юнгигийн дуу ухаан оруулж худалаа инээсээр өөрөө мэд гэчихээд сандал хайж байхдаа удахгүй Жиминийг залгана гэдэгийг мэдэж байлаа.
Яг л санснаар нь Жимин залгаж Юнги хоолоо барьсаар түүнийг чиглэн алхана.
"Байна уу? Ааваа та ирэхгүй юм уу? Тани бид хоёр өлсөөд байх юм"
"уучлаарай Чим аав нь очиж амжихгүй бололтой миний хүү өчигдөр авсан талх сүүгээ идээд томоотой байж байгаарай хамаагүй гал тогооны хэрэгсэлд хүрж болохгүй шүү бас ямар нэг юм болвол аавруугаа залгаарай"
" дада"
Жиминий гомдсон ч гэмээр юм уу сул дууг сонсоод Намжүүн уйлахаа шахаж утасаа тасалж чадахгүй дэмий л мунгинаж байхад Юнги хажууд нь хэдийн ирээд суучихсан муухай харж байх нь тэр.
"Чим утсаа салгалаа шүү бка"
"даа хайртай шүү"
"за Чим би ч бас"
Намжүүн утсаа таслан халааслаад Юнгирүү хархад Юнги хөмсгөө зангидчихсан сууж байх нь тэр.
"чи хэнд хайр зарлаад утасны цаанаас нялуураад байгаа юм? Хэн нэгэнрүү их л яарж байгаа юмаа даа янз нь?"
Гэсээр өнөөр зэвүүн харцаараа төөнөн гуяных нь махнаас чимхэхэд Намжүүн үхэж байгаа гөлөг шиг гасалснаа цайны газараас гүйгээд гарчих нь тэр.
"хөөш муу гозон новшоо хаачих гээв"
Юнги цайны газараар нэг орилсон ч харамсалтай нь Намжүүн хэдийн хайрт Жиминрүүгээ гүйжээ.
Комм өгвөл удаахгүй эээ 🙄🙄
