1

4K 202 17
                                    

"Хөөөш Ким Намжүүн муу хөгийн новш минь чи хаачих гээв"

"уучлаарай хайрт минь яаралтай ажилтай болчихлоо"

"тэгээд би яах юм?"

"автобусаар явчих аа орой гэрийн чинь гадаа уулзъя"

"аааашшш Намжүүн....... Хөөе Жүүн"

Ард нь доороо дэвслэн орилсоор үлдэх найз залууруугаа нэг далалчихаад замаас такси барин хурдлах залуу бол удаан болхи үнэхээр бүр үнэхээр эвсэлгүй дээрээ нэмээд мэдрэмжгүй Ким Намжүүн юм. Хэдийгээр ханагар сайхан бие өөгүй сайхан царайтай ч хэтэрхий хэнэггүй бүтэлгүй тэрээр амьдралын төлөө цөхрөлтгүй тэмцэж яваа нэгэн юм. Өглөө босоод л азгүйтэж өдрийг эхлүүлдэг тэрээр өөрийн азгүй байдалдаа  тийм ч ихээр гутраад байдаггүй юм, яагаад гэвэл түүний дутуу бүхнийг нөхөх хайрт нь байгаа болохоор одоог хүртэл амьдарлаа  балалчихгүйхэн шиг яваа билээ.

"Ахаа Чондамдун хурдлаарай"

"зааа...."

Таксинд үсрэн суугаад л жолооч ахыг яаруулан хумсаа мэрж суусаар зорьсон газраа ирэн мөнгөө төлөхдөө тоолохгүйгээр халаасандаа байсан хэдэн мянган воныг атгуулаад салхи татуулан гүйж өгөв.

" Чимми миний бяцхан үр минь яасан бэ? Яагаад уйлаад байгаан аав нь энд байна хүрээд ирлээ"

Гэртээ орж ирэв үү үгүй юу чих дүжиртэл уйлах бяцхан хүүгээ тэвэрээд аргадан бүүвэйлж жижигхэн хамар хацар дээр нь ээлжлэн үнсхэд бяцхан Намжүүн уйлахаа болив.

"аав нь ирчихлээ одоо буцаж явахгүй ээ амлая миний зулзага яагаад уйлсан юм? Мммм?"

Хэт их уйлснаас болоод зогсуулах бяцхан хүү алаг нүднээсээ дахиад л том том нулимс дуслуулан хүзүүгээр нь гараа ороон тэврээд шулагнаж гарав.

"Аав намайг хаяад явчихсан би гэртээ ганцаараа айсан бас юнтан намайг долоогоод намайг идэх гээд байна"

"юнтан юу гэж миний Чиммиг идэж байдаг юм зүгээр л өлссөн байх одоо хоёулаа нохойдоо хоол өгөөд тэгээд өөрсдийгөө ч бас хооллох хэрэгтэй"

"да...." гэхэд Намжүүн хацар дээр нь дахин нэг үнэсээд орон дээр суулгаад замбараагүй болсон гэрээ тойруулж нэг хараад хүндхэн санаа алдан Жимин Юнтан хоёрын буулагсан зүйлсийг хураан буйдан дээрээ шидээд гал тогоондоо орон хөргөгчөө онгойлготол хэдэн сар болсон хайрцаг сүү мөн нэг ширхэг алим л угтав.

Eighteen years old DaddyWhere stories live. Discover now