Орой болж тэнгэрт одод түгсэн шөнө Намжүүн найз залуугаа хоёр гар дээрээ өргөчихсөн удаанаар хөлөө зөөн алхана түүний залуу болзооныхоо үеэр унтчихсан учир ийнхүү алхаж байгаа билээ.
"Юнги яа чи бүр унтамхай болоод байх юмаа эсвэл албаар эрхлээд байгаа юм уу? Би чамайг өргөж явсаар байгаад бүр нуруугүй боллоо"
Гэхэд Юнги сэрсэн бололтой зүүрмэглэн Намжүүний энгэрлүү бүр шигдэн цээжинд нь хацраа наасаар аяархан инээхэд Намжүүн өхөөрдөн толгойг нь үнэрлэв.
Жиминий толгойноос Ентаны хоол үнэртдэг бол Юнгигээс нэг л анхилам үнэр үнэртдэг Намжүүн ч энэ үнэрт нь дуртай.Гэрийнхээ ойролцоох сандал дээр суугаад Юнгиг буулгалгүй хүрэмэндээ боож баглаад чанга тэврэн суугаад чимээгүйхэн тэнгэр өөд ширтэнэ. Гадаа хүйтэн байгаа учир амнаас нь гарах уур агаарт замхран Юнгигийн ч тэр Намжүүний ч тэр хамар нь ув улаан болсон байв.
"Юнги яа унтаж байна уу?"
"үгүй ээ унтах гэж байна"
"би бодлоол доо ирээдүйд яах бол гэж.... Тэгээд миний төсөөлдөг ирээдүйд хоёр л хүн багтдаг"
"хэн?"
"нэгт гэвэл миний хамгийн нандин нэг хүн байгаа харин хоёрт гэвэл чи... Бид ирээдүйд ч хамт байж чадвал хэрвээ чи зөвшөөрвөл би мөрөөдөлөө бодит болгомоор байна"
"тэр хүн гэж хэн юм? Хэлэлдээ"
"одоо цаг нь бишээ Юнги цаг нь болохоор би өөрөө чамд хэлэх болно"
"өөдгүй амьтан хорхой хөдөлгөөд хаячих юм"
"Чи заавал мэдэх болохоор жоохон л тэвчих одоо чиний ээлж"
"чи мэднэ шүү дээ Намжүүнаа надад чамаас өөр хэн ч байхгүй болохоор ирээдүйд ч зөвхөн чамтай л хамт баймаар байна. Намайг мэддэг намайг хайралдаг цорын ганц хүн бол чи тиймээс би чамайг хэзээч орхихгүй"
"хайртай шүү ааш муутаа"
"би ч бас хайртай нууцлаг залуу минь"
🐣
Өглөөний 7 цаг
Сэрүүлгээ тавихаа мартсан бололтой энэ өдөр утасны муухай дуу биш Жиминий ч жижигхэн чимхэлт байхгүйгээр зүгээр л цонхоор тусах хурц нарны гэрлээс болж амтат нойроо харамлан орондоо яргалсаар сэрсэн өглөө байв. Үргэлж л Жимин эсвэл утас нь сэрээдэг тэрнийг өнөөдөр хэн ч сэрээгээгүй учир амар тайван гэгч нь орноосоо ховхрон хөлөө чирсээр угаалгын өрөөг зүглэхдээ өчигдөрхөн хажууд нь унтсан хайрт нь байхгүй байгааг ойлгоод хүндхэн санаа алдав. Цагын ажилаасаа ч хоцорчхож Жимин ч байхгүй үргэлж үглэх хүн ч байхгүй амар тайван өглөөг хүндхэн санаа алдалттай угтаад хүйтэн усанд дор орон зогсход шөнөжин хөлөрч хоносон хөлстэй бие нь одоо л нэг юм бүрэн тэнийх шиг болов.
Хүйтэн шүршүүрт удтал зогсоод гал тогоондоо орвол Юнги хэдий ажилтай ч түүнд өглөөны цай бэлдээд тавьчихсан байв.
"Сайн унтаад хоолоо сайн идээд өнөөдөртөө гэрээсээ битгий гараарай ажилруу чинь ярьчихсан болохоор санаа зоволтгүй хайртай шүү Юнги~^,^"
"үргэлж хүнд санаа зовж байхаар өөртөө санаа тавих хэрэгтэйшт өөрөө энэнээс идсэн юм болов уу?"
Өндөгтэй хуурга болон түүний дуртай өндөгний хуймагны хамт үлдээсэн бяцхан зурвасыг уншаад амандаа үглэсээр хоолоо идэж аваад Юнгигийн ээлжийн ажилийн үеэр аваачиж хоол өгөхөөр ээжийнхаа гэрийг зорив.
Ёоо бүр би нээрээ хэзээ засарнаа арай дэндүү удаачихдаа ёстой уучлаарай 😞😞 бас ингэж удаачхаад ийм тнг хэсэг өгсөнд уучлаарай
