10

747 120 15
                                    

"Тэгхээр бацаанаа чамд хийх юм байхгүй бол наад жижигхэн хөлөө чирээд багшруугаа гүй надад чамд гаргах цаг зав алга"

"гэхдээ та юу ч хийхгүй сууж байншт"

"тиймээ би маш завгүй сууж байна одоо явж үз"

"хнн ааш муут ажилаа хийхгүй байна гэж багшид хэлнэ шүү"

"тэгээ тэг хүсснээрээ очоод багшдаа ховло тагжиграа надад хамаагүй"

"хнн муу мангар муужгай"

Жимин гараа элгэндээ тэвэрсээр ширэв татан модны доор залхууран сууж байсан Юнгигийн толгой дундуур жижигхэн гараараа тоншиж аваад гүйгээд яваад өгөв.

"энэ муу бяцхан гахай чинь яаж байна аа"


🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥🐥

"Жонгүги хён тэр үнэхээр муухай ааштай юм байна миний ирээдүй ернө л бүрхэг болоод явчихлаа шүү хэрвээ тэр миний хойд аав болвол Жимини турах юм шиг байна"

Гэсээр хөлөө савлуулан гонгиноход Жонгүг гэж бас нэг булцгар гар их л пээдгэр царайлан "зүгээр дээ ирээдүйн хань минь хён нь хашраагаад өгөмз" гэсээр хорон инээх нь тэр.





Цэцэрлэг тарж хүүхдүүд нэг нэгээрээ цувран явсаар эцэст нь Жимин ганцаар үлдсэн ч юу ч болоогүй мэт ганцаараа тоглон жаргалтай гүйхийг Жин Юнги хоёр ажиглах аж.

"Юнги яа тэр яагаад ийм тайван байгаад байгаан бол би бол цэцэрлэгт байхдаа ээж ирэхгүй таван минут болоход л ээж аавийгаа нэхээд уйлдаг байсан" гэхэд Юнги хүүхдүүдийн тоглоомыг хураангаа Жиминийг өхөөрдөн инээх аж.
"учир нь чи мээмнээсээ гараагүй бацаан байсан болохоор харин Жиминийг харалдаа томоотой байгаа биздээ" гэхэд Жин санал нэгдэн толгой дохих аж.

"Жин чи үлдсэнг нь хийчих би ажилтай болохоор ингээд явлаа"

"тоглоод байна уу? Жиминийг явуулж байж л тарж болийшт"

"гуйж байна Жин дараа хоол авч өгөх болохоор ганцхан удаа тусалчих"

"за яахав хоолоо авч өгөөрэй мурихгүй шүү!"

"ойлголоо доо за баяртай"

Гэсээр Юнги цүнхээ шүүрэн гүйж одсоны яг дараахан Намжүүн өндгөн толгойгоо хаалгаар оруулан мангар гэгч нь инээмсэглэв.

"Жиминийг авахаар ирлээ"

"ашгүй минь гэж ямар уддаг юм"

Жин бухимдан мөрөөрөө тоглож суусан Жиминийг тэврэн гутал хувцсыг нь өмсүүлж цэмцийлгээд Намжүүнд тэврүүлэх хүртэл Намжүүн томоотой үүдэнд хүлээн сууж Жиний гараас Жиминийг авахгүй ичингүйрэн Жинрүү инээх аж.

"намайг хүлээж байсан баярлалаа багшийн туслахаа"

"маргааш хоцорвоо"

"заа"

Гээд Жиминийг үүрэн үүд зүглэж Жинийг орилохын завдалгүй үүдэнд бүдрээд уначих нь тэр.

"яанаа Жиминий ааваа та зүгээр үү? Гэмтчихсэн үү? Замаа харж явахгүй яасан юм мангар царайлаад нүдээ зураас болтол инээгээд байсан" гэсээр Жин үглэн Намжүүнийг түшин босгосоор хувцсыг нь гөвөхөд Намжүүн унасандаа ичсэн бололтой улайн нүүрээ дарах аж.

"зүгээр ээ зүгээр би зүгээр сандрах хэрэггүй"

"тийм бол болоо доо болгоомжтой яваарай"

Жин хувцсыг нь гөвж дуусаад сүүлд нь арзайсан үсийг нь янзалж өгөхдөө Намжүүнтай хэтэрхий ойрхон зогсчихсон байх нь тэр. Тэдний нүүр жаахан ойртох тодийд л уруул нь нийлэхээр ойртсон байсан ч хэн нь ч байрнаасаа хөдлөлгүй хөшилтын байдалтай удтал зогсож улайсан нүүртэй хоёр залуу Жиминий муухай дуунаар ухаан орох нь тэр.

"Аббааа явцгаая"

Бяцхан Жимин уурлажээ. Хамт унасан байтал ганцхан аавийг нь түшиж босгох Жин болоод хүүгээ ч анзаарахгүй Жинрүү ичингүйрэн ширтэх түүний аав уурыг нь хангалттай хүргэсэн тул жижигхэн гараараа хөлнөөс нь чанга гэгч нь чимхэж аваад аавийгаа чирэн гарч одох нь тэр.

"баяртай Жиминий ааваа"

"баяртай Жиминий багшаа"




Хха😂😂😂😂 гое юм болхнээ

Eighteen years old DaddyWhere stories live. Discover now