Унаж бүдэчсээр аль түрүүний салсан газартаа гараа тас атгаад хэзээ мөдгүй дэлбэрэх царайтай зогсох жижигхэн ааш муутай хайрт дээрээ ирэв.
Биедээ баймгүй их ааштай найз залуу нь Намжүүнийг харсан даруйдаа толгой дундуур нь гусаж аваад цүнхээ шүүрэн явах гэхэд нь Намжүүн гараас нь татан зогсоов."уучлаарай яаралтай ажил гараад......"
"чи сүүлийн хэдэн жил надтай уулзах бүртээ яаралтай ажилтай байлаа"
"уучлаарай......... Үнэхээр чухал болохоор л..."
"ямар чухал зүйл ядаж ямар ажил гэдэгийг нь хэлэх хэрэгтэй биздээ би чиний хувьд хэн ч биш юм уу?"
"үгүй ээ Юнги тийм биш...."
"тийм л юм бол надад хэлээч! Би чиний найз залуу биздээ эсвэл биш юм уу?"
"Цаг нь болохоор хэлэх болохоор битгий уурлалдаа чиний хөл өвдөж байгаа байх гэрт чинь хүргээд өгье"
"үгүй ээ би өөрөө явчихна чи тэр яаралтай зүйлээ хийж үз" гэсээр гараас нь мултраад зам уруудан алхахад Намжүүн толгой гудайлган араас нь дагна. Найз залуугаа уурлуулчихаад хаяад явж чадахгүй тэрээр Юнгиг хичнээн хөөж тууж байсан ч салалгүй дагсаар гэрийх нь үүдэнд ирэн уруул дээр нь хурдхан үнсчихээд гүйгээд явчихав.
Харин ард нь гэнэтийн үнэсэлт авсан Юнги улайсан хацраа дарсаар гэртээ орлоо."ааашшш маргаашнаас Жиминийг айлд үлдээх хэрэгтэй бололтой гэхдээ хэнийд үлдээх үү?"
Үсээ илсээр ганцаараа ярин Юнгигийн гэрийн харалдаа байдаг дэлгүүрлүү ороод ганц гоймон аван тайван гэгч нь сорж байхдаа Жиминийг харуулах боломжит танилуудаа бодох аж.
Ганц бие аав байна гэдэг амаргүйг мэдэж байсан ч ийм хэцүү гэж бодоогүй билээ."ээжид үлдээж болохгүй Жимин хэтэрхий дүрсгүй болохоор ядарчихна харин Жин хёныд үлдээвэл яах бол? Болохгүй ээ хүүхдэд муухай юм заагаад өгчихнө өөр хэн байж болох уу?"
Ганцаараа ярьж гоймонгоо сорох Намжүүнийг дэлгүүрийн худалдагч толгой сэгсрэн ширтэх бөгөөд долоо хоногт зоолттой гурван удаа орж ирээд амандаа үгэлж дуулсаар гардагаас нь бага зэрэг залхаад байлаа.
Тиймдээ ч шалаа угаангаа үе үе муухай харц шидэлж хэзээ утас нь дугараад гараад явахыг нь хүлээж байлаа. Санснаар нь болж Намжүүний утас нээх удалгүй дугарж чихэндээ наасан даруйдаа ЖИМИН гэж орилоод гараад гүйчихэв.
Мэдээж заншил ёсоороо идэж дуусаагүй гоймонгоо угааж байгаа шалан дээр нь асгахаа мартсангүй."бүтэлгүй өндгөн толгойт"
🐣
"ЖИМИН АА МИНИЙ ЧИМ ЧИМ ААВИЙГАА УУЧЛААРАЙ МИНИЙ БЯЦХАН ҮР ДЭЛГҮҮРТ МАРТСАНД УУЧЛААРАЙ"
"та намайг яаж төрхөд минь мартчихаагүй юм"
Дэлгүүрийн хамгаалагчийн жижиг өрөөнөөс гарж ирэхдээ нугастай цүнхээ газар чирчихсэн нөгөө гартаа ууттай төмсөө авагчихсан хүүгээ тэвэрж аваад уурийг нь гаргах чихэр авахаар буцаж дэлгүүрлүүгээ ороод нилээд хэдэн чихэр болон сүү ундаа жигнэмэг зөөлөн талх зэргийг бичүүлэв.
Бүтэлгүйтэж өнгөрөөсөн урт өдөр дуусах дөхөж аав хүү хоёр хөлөө чирсээр гэртэй ороод хоёул орон дээрэн унаад өгөв.
Өдөржин ийш тийшээ гүйсэн бүтэлгүй аав нь тэр дороо нам унтаж харин Жимин авсан талх чихэрээ хольж идээд аавийнхаа хажуугаар орон унтав.Хөндлөнгөөс харвал аав хүү хоёр хоёулаа доошоо хараад бөгсөө оцойлгож унтдаг юмсанжээ.
Ивий муу жимин😂😪😴
