"Та яагаад өнөөдөр ийм урвагар байгаа юм? ямар нэгэн зүйл болоо юу?" гэж Жимин өөрт нь чимээгүйхэн хоол халбагда өгөх Юнгигээс асуухад Юнги хариулалгүй зүгээр л толгойг нь илэн инээвхийлэв.
"Та сэтгэлээр уначихсан юм уу? өнөөдөр таны сүүлийн өдөр болохоор дахиж энд ирэхгүй болохоор гуниглаад байгаа юм уу? хэрвээ тийм бол битгий гуниглаа та энд хүссэн үедээ ирээд надтай тоглож болно" гээд жижигхэн гараараа хацрыг нь илэхэд Юнги амжих гараас нь атган булбарай арьсыг нь эрхий хуруугаараа хайрлангуй илэв.
"Жимин аа ах нь дахиж энд ирэхгүй ээ хааяа энд ирж чамайг хармаар байгаа ч гэсэн ах нь чадахгүй гэхдээ үнэхээр ирмээр санагдаад байвал ирэх болохоор аавдаа тэгж хэлээрэй за юу" гэхэд Жимин хошуугаа унжуулан толгой дохив. Гэхдээ Жиминий ойлгохгүй байгаа зүйл бас байсан болохоор одооч атгаастай гараа татан
"тэгвэл та сургуулиа яах юм таныг байхгүй бол найзууд чинь гуниглах байхдаа бас аав..." хэмээн сонсогдохгүй шахам амандаа бувтнахад Юнги зүгээр л үсийг нь илэн юу ч хэлэлгүй босоод яваад өгөв.
Юнги хэдийн сургуулиа орхисон учир бусад нь шийтгэлээ биелүүлчихээд хичээлдээ явах бол Юнги ганцаараа хамгийн сүүлд үлдэн хүүхдүүдийг эцэг эхэд нь өгсөөр үлдэдгээрээ Жимин л ганцхан үлдэхэд Юнги Жиминийг хувцаслаад дагуулан гархад Жимин гайхсандаа зүгээр л зогсоод байх нь эгдүүтэй гэж жигтэйхэн.
"хаачих гэж байгаа юм аав ирж намайг авнашт явчихвал санаа нь зовоод бөөн юм болох байхдаа" гэхэд Юнги гараас нь хөтлөн "өнөөдөр ах нь гэрт чинь хүргэж өгнө Намжүүни аавд чинь хэлчихсэн болохоор" гэхэд Жиминий нүд тэр дороо бүлтийгээд ирэх нь тэр " манай аавийг Намжүүни гэдгүүшт" гэж улаан цайн худлаа хэлэн дээгүүр доогуур бүлтэлзхэд Юнги эгдүүрсэндээ хацар дээр хөнгөхөн үнсээд " ах нь мэдэж байгаа болохоор санаа зоволтгүй дээ" гэхэд Жимин гайхаж байсан ч толгой дохив.
Орой болж Намжүүн дөнгөж л гэрийн бараа хараад гэрэл нь асаалттай гэрлүүгээ айдастай гэгч нь чимээгүйхэн явж ороход Юнги хэдийн хоол хийчихсэн Жиминийг хооллоод сууж байв. Үүдэнд тэднийг ажиглаад нилээд зогссон Намжүүнийг Жимин анзааран аавруугаа гүйн очход Намжүүн өвдөг дээрээ сууж Жиминийг тэврээд гал тогоонд ороход Юнги юу ч хэлэлгүйгээр будаа шөл урд нь тавиад өөрөө өөдөс нь харан суув.
"ааваа хардаа ах надад амттан авч өгсөн бас их амттай хоол хийж өгөөд амьдралаа анх удаа л гэдсээ цадтал идэж үзлээ" гэсээр баятай гэгч нь инээхэд Намжүүн дагаж инээх гэсэн ч Юнгигээс айгаад үг ч унагааж чадсангүй. Өрөөнд ганц л жаргалтай хүн байсан нь Жимин юмсанж.
Тэд хоололчихоод Жиминий ятгалгаар баахан тоглож суусаар үд өнгөрхөд саял нэг дуусч Жимин хөөрч дэгдсээр унтахаар өрөөндөө орсон бол Намжүүн Юнги хоёр чимээгүй гэгч нь өөд өөдөөсөө харсаар том өрөөндөө хоцров. Хачин чимээгүй байдал тэдний дунд ноёлох ч хэн ч эвдэхыг хүссэнгүй бололтой тэр чигтээ суусаар л байх аж.
"Уучлаарай юу хэлээгүйд бас үнэн ч байж чадаагүйд уучлаарай" удаан хугацааны чимээгүй байдлын дараа Намжүүн арай хийн ам нээхэд энэ удаад Юнги Намжүүний гараас барин ойртон суув.
"хэдийнээ уучилчихсаан, үнэндээ гомдох гээд ч чадахгүй юм байнэлээ гомдож чадхааргүй их хайртай болохоор. Намжүүнаа өөрийгөө бас Жиминийг битгий буруутгаарай Жимин бол сахиусан тэнгэр тэр үнэхээр хөөрхөн юм яг л чам шиг, би чамд хайртай болохоор чиний гэсэн бүх зүйлийг үхэн үхтлээ хайрлана. Жимин зүгээр байхдаа ч чамайг санагдуулдаг болохоор би өөрөө ч мэдэлгүй яг л өөрийнхөө хүү шигээр хайрладаг болчихсон. Намжүүнаа уучлаарай би чамаас болоод эсвэл хүүгээс чинь болоод салах гээд байгаа юм биш шүү надад маш том шалтгаан байгаа болохоор тэрийг ойлгож өгөөрэй, бас намайг чамд хайртайг мартаж болохгүй шүү хэдий чи бид хоёр хоёулаа дөнгөж л 19 тэй ч гэсэн миний хайр жинхэнэ юм шүү би чамд хайртай Намжүүнаа" гэхэд Намжүүн хэдийн уйлчихсан байх аж.
"Хааяаа түрхэн зуур эсвэл бүр хэдэн сард нэг удаа ч хамаагүй уулзаж болох уу? тэгж болно биздээ? хэдий бид салж байгаа ч гэсэн бие биедээ хайртай юм чинь уулзаж байж болохгүй гэж үү?" гэсээр Намжүүн хэдийн босоод үүдрүү зүглэх Юнгигийн гараас зууран асуухад Юнги эвтэйхэн гарыг нь тавиулан " чи авга ахыг минь мэднэ биз дээ? тэр хүн намайг өргөж авна гэсэн яагаад тэгж байгааг нь мэдэхгүй ч би явах ёстой ямар хүн гэдгийг нь чи харсан шүү дээ уулзахыг хүссэн ч үнэхээр чадахгүй байх" гэхэд Намжүүн тэр дороо сөхрөөд суучих нь тэр " 18 жилийн турш огт тоогоогүй хэр нь одоо гэнэт өргөж авна гэдэг чинь юу гэсэн үг юм чи удахгүй насанд хүрэх болохоор заавал очих хэрэггүй биздээ ганцхан удаа эсэргүйцэж болно биздээ" гэхэд Юнги Намжүүнийг чангаа гэгч нь тэвэрч аваад уруул дээр зөөлөн үнсээд " би чбас тэгэхыг хүсэж байна Намжүнаа өөрийнхөө бас Жиминий төлөө сайн сурч алдартай их сургуульд ороод сайн ажил хийж сайн хүнтнй учираад Жиминийг ээжтэй болгоод жаргалтай амьдрах хэрэгтэй чи үүнийг надад амлах ёстой чи хэзээ ч над шиг хүнийг чирээд амжилт олохгүй би чамд гай л болох болно би чиний төлөө ийм сонголт хийсэн тийм болохоор одоо гомдож болох ч чи сүүлд нь баярлах болно, бид гэй болохоор бүх зүйл бидний эсрэг байна чамд тийм зовлон мэдрүүлэхыг хүсэхгүй байгаа болохоор энийг зүгээр л ахлах сургуулийн энгийн л үерхэл гээд бодчих ахлах сургуульд хүүхдүүд салж нийлж л байдаг шүү дээ" гэсээр эргэж ч харалгүй гараад явчих нь тэр.
