Цонхоор орж ирэх жихүүн салхи...
Салхины аясаар хөдлөх хөшиг...
Хөшигний хажууд таван жилийн өмнөх зургаа илэн суух эмэгтэй...
"Намайг мартсан уу? Сайхан амьдарч байгаа биз дээ? Чи яг одоо юу хийж байгаа бол...
Хайртынхаа энгэрт шигдээд тайван унтаж байна уу? Зүүдэнд минь орой болгон орж ирэхээ боль.
Бүхэл бүтэн хоёр жил өнгөрчхөөд байхад яагаад? Яагаад би чамайг мартаж чаддаггүй юм бэ..."
"Суён-а"
Залуу өрөөнд орж ирээд гэрэл асаах бол эмэгтэй нулимсаа арчаад түргэхэн шиг босохдоо гарт буй зургаа ардаа нууж амжлаа.
"Нойр нь хүрэхгүй байгаа юм уу?"
Залуу түүнийг тэвэрсээр үсийг нь илэх бол эмэгтэй нүдээ анин өөр нэгнийг төсөөлөхийг хичээнэ.
Ийм л байсан. Залуу үргэлж түүнийг тайтгаруулна.
Харин бүсгүй тэр залуугийн оронд хуучин хайртыгаа байна хэмээн төсөөлнө.
Өөр нэгний хайрыг хүсэх дэндүү өрөвдөлтэй эмэгтэй...
"Маргааш Солонгос руу буцна. Эрт унт даа"
"Баярлалаа Марк"
Залууг гарахаас өмнө бүсгүй ийн шивнэлээ.
Марк гэгч эргэж хараад бүх зүйл зүгээр ээ гэсэн мэт хөнгөхөн инээмсэглээд гарч одов.
"Бас уучлаарай..."
Цонхоор орж ирэх жихүүн салхитай зэрэгцэн хөшигний завсраар нарны туяа орж ирэхэд Суён санаа алдсаар угаалгын өрөө рүү орлоо.
Хоёр дахь удаагаа өөрийгөө алдахдаа...
Хоёр дахь удаагаа бүх зүйлээ хаяад эргэж харалгүй явахдаа...
Суён ганцхан зүйлийг л орхиж чадаагүй.
На Жэмин гэх хүн рүү тэмүүлэх хайраа...
На Жэмин гэх хүнийг санагалзах сэтгэлээ.
Нулимсаа.
Тэр огтхон ч хаяж чадаагүй.
-
Soyeon POV
Шүршүүрт орчхоод гарч ирэхтэй зэрэгцэн гал тогооноос хоолны үнэр хамар сэтлэх шахам үнэртэнэ.
Үнэндээ юм идэх ч хүсэл алга...
Юу ч хийлгүйгээр зүгээр л өрөөндөө хэвтмээр байна.
Үсээ хатааж байтал Марк ах орж ирээд араас минь тэвэрлээ.
"Удаан хугацааны дараа төрсөн гэр лүүгээ явах нь. Догдолж байна шүү"
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...