Rain

1K 158 33
                                    

Өглөө сургууль руугаа явах замдаа өчигдөр намайг хоргоогоод байсан ах нар хөхөрсөн нүүртэй явж байхыг харлаа.

Арай Жэмин? Үгүй байлгүй дээ. Нээрээ өчигдөр нүүр нь шалбарчихсан байсан шүү дээ.

Би яагаад энэ талаар бодоогүй юм бол оо?

Цэвэрлэсэн болов уу? Бохир орчхоогүй байгаа даа.

Урвайсаар түүн рүү залгавал утас нь дахиад л холбогдсонгүй.

Одоо хүртэл уур нь гараагүй юм байх даа, ийм удаан уурладаггүй юмсан.

Хичээл дээрээ төвлөрч чадсангүй, Жэмин хичээлдээ явсан болов уу? Зүгээр байгаа даа? Ахх шархыг нь цэвэрлэж өгөх байсан
юм. Залгаж үздэг юм бил үү? Хичээл нь орж байгаа байхдаа.

"ХӨӨЕ КАН СУЁН"

Хэсү-г ийн чихэн дээр орилоход нь бодит байдалд ирж эргэн тойрноо харвал хэдийн багш гарчихсан байлаа.

"Чи зүгээр үү? Бие чинь өвдөөд байгаа юм уу?"

Би хөнгөхөн толгой сэгсрээд ширээ дэрлэв.

Хэсү намайг татаад "Алив ээ дараагийн танхим руугаа явъя" хэмээлээ.

Бүхэл өдрийн турш ухаан санаа минь Жэминд төвлөрсөөр хичээл тарлаа.

Нэг гүнзгий амьсгаа авчхаад түүний сургууль руу явав.

Ахх Сөүлийн их сургууль ийм том юм уу?

Хичээл нь яг тарах таарсан бөгөөд маш олон оюутнууд дунд яаж Жэмин болон бусдыгаа олох тухай бодож байлаа. Ядаж байхад би яасан намхан юм бэ?

Сургуулийн орох хаалга руу нь явж байхдаа Жэмин-ыг нэг охинтой юм ярьж байхыг харлаа.

Юу вэ дарвайтлаа инээчхээд, надад уурласан байж энэ охинтойгоо юу ч болоогүй мэт харьцаж байх шив. Аргагүй шдээ чамаас хэд дахин илүү хөөрхөн бас гоё биетэй охин байна.

Жэминд гомдон эргэж харахдаа хэн нэгнийг мөргөлөө.

"Ашш юу вэ?" хэмээн орилоход нь сандран хэд хэд бөхийхөд тэрээр миний эрүүнээс барин дээш харуулаад "Хөөх хөөрхөн юм. Манай сургууль юм уу? Дугаараа өгчих тэгвэл саяны явдлыг болоогүйд тооцъё"

Юу вэ? Яахаараа надад дандаа ийм юм тохиолддог юм бэ?

Жэмин харчихсан байх вий хэмээн дотроо залбирсаар тэр ахын хажуугаар зөрөх гэтэл миний гараас татаад улам оюутнуудын анхаарлыг татчих нь тэр.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now