Darling, bye

959 156 30
                                    

"Би та хоёрыг санаад байна, цуг баймаар байна"

Ээжтэй утсаар ярихдаа юу ч болоогүй мэт ийн хэлсэн ч үнэндээ бүх зүйлийг орхиод явахгүй л бол галзуурчих гээд байлаа.

"Тэг дээ, ээж нь маргааш бүх юмыг нь зохицуулчихъя, хайртай шүү аав бид хоёр нь ч бас санаж байна. Нээрээ миний хүүгээр юу байна, ойрд холбогдсонгүй"

"Мм бид хоёр сайн байгаа, унтлаа сайхан амраарай"

Би ийн хэлээд хурдхан шиг тасаллаа.

Би үнэхээр бүх зүйлээ орхиод явж чадах болов уу? Түүний гэсэн бүхнийг мартаад амьдарч чадах болов уу? Дахиж хэзээ ч түүнийг харалгүйгээр, дулаахан гараас нь атгалгүйгээр оршиж чадах болов уу? Мэдээж чадахгүй, гэхдээ хичээх хэрэгтэй.

Би бүх сошиал хаягаа хааж хэнтэй ч холбоо барилгүй долоо хоносон. Хаалганыхаа кодыг хүртэл сольж гэрээсээ гараагүй, бүх зүйл ингэж дуусах байсан бололтой.

Магадгүй таван жилийн дараа өнөөдрийг дурсаж гунигтай инээмсэглэх байх даа.

Санаа алдчхаад өрөө рүүгээ орох гэж байтал хаалганы хонх дуугарав. Хэсү, Марк ах эсвэл Рэнжүн, Чонло, Жисон нарын хэн нэгэн нь л байх.

Жэмин тэр өдөр бас л намайг орхиод явчихсан. Хайртай хэмээн шивнэчхээд орхин одсон.

Хонх дуугарахыг тоолгүй шатаар өгсөж байтал хаалганы цаана гарах хоолой намайг байранд минь гацаалаа.

"Суён-аа"

Өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй цөхөрсөн хоолойг сонсохдоо хаалгаа нээж орхив.

Жэмин.

Уйлсан бололтой нүүр нь халтардсан байв. Царайг минь ч харалгүй доош гудайн зогсох түүнийг харах үед нүднээс минь нулимс урслаа.

Би үнэхээр юуг ч өөрчилж чадахгүй юм байна.

"Хүйтэн байна, ор"

Түүнд хатуу хандахыг хүссэнгүй, юу юунаас илүү тэвэрч суугаад аргадахыг хүсэв.

Жэмин хөлөө зөөсөөр буйдан дээр суулаа.

"Х-хүүхэд..."

Амнаасаа энэ үгийг арай ядан унагатал түүний мэгших хоолой сонсогдов.

"Т-тэр хүүхэд одоо байхгүй болчихсон, Суён-аа"

Жэмин урсах нулимсаа арчсаар ийн хэллээ.

Цочирдон түүн рүү хартал тэр улам чангаар уйлав. Хэзээ ч харж байгаагүй сул дорой Жэмин.

"Би тэр хүүхдийг харахыг ямар их хүссэн билээ дээ, жижигхэн гараас нь атгахыг тэгж их хүсэж байхад... тэр эргээд явчихлаа, магадгүй хэтэрхий их гомдол дунд тэр ч бас намайг үзэн ядсандаа явчихсан юм болов уу? Эсвэл чамайг гомдоосны, өөр нэгэн эмэгтэйн амьдралыш сүйрүүлсний үйлийн үр байх"

"Г-гэхдээ я-яаж?"

Тэр ханцуйгаараа нүүрээ арчсаар "Тэр эмэгтэй миний хүүхдийг алчихсан, тэгж их хайрлаж байхад юу ч болоогүй мэт миний хүүхдийг үгүй хийчихлээ" хэмээв.

Би түүнийг үзэн ядаж бас өрөвдлөө, эцсээ хүртэл надад ямар байгаа тухай бодоогүй байх шив.

"Би өөрийгөө уучилж чадахгүй нь, миний буруугаас болж.... би яг яах вэ?"

"Яв"

Би түүнд хүйтнээр ийн хэлэв. Жэмин над руу гайхан харлаа.

"Чи хүртэл яагаад намайг ойлгохгүй байгаа юм?"

Би түүн рүү үзэн ядсан харцаар харан "Яаж ингэж хэлж чадаж байна аа? би өрөвдөж байна надад ч бас хэцүү байна, яах гэж над дээр ирсэн юм? Ичихгүй байна уу? эмээх сэтгэл төрсөнгүй юу? миний өмнө ямар их буруутайгаа мэдэж байж яаж ийм зүйл хэлж чадаж байна аа? Үзэн ядаж байна! чамайг ойлгохыг ч хүсэхгүй байна, би тэр хүүхдийг хайрлая гэхэд үгүйсгэсэн нь чи, намайг хатуу гэнэ ээ? тэр хүүхдийг зулбуулсан эмэгтэй чинь хатуу юу?чамайг уучлаад бүхнийг мартах гэж байсан би хатуу юу? дахиад л бүх зүйлийг орхиод зугтах гэж байна уу? өмнө ч одоо ч тэр асуудлаас зугтаж байна. Би бүхнийг мэдэж байгаа тийм болохоор намайг хуурах хэрэггүй, чи виагра уугаагүй, бас надад хүүхэдтэй болсон гэдгээ хэлэх үед хүүхэд аль хэдийн гурван сартай болчихсон байсан, чи надаас гурван сар нуусан!"

Би түүн рүү орилж эхэллээ. Үнэнээ хэлээсэй гэж хүлээсэн юмсан, дахиад л миний итгэлийг алдлаа.

"Намайг орхих гэж байгааг чинь мэдэж байна, хүүхэдтэй болсон гэдгээ мэдэх үедээ л чи асуудлаас зугтаж байсан биз дээ! одоо дуусгая, би чамайг хүлээсэн, уучилсан. Гэхдээ бид хэзээ ч тохирохгүй юм байна"

Жэмин одоо ч уйлж байлаа. Тэврэхийг хүсч байна, гараас чинь атгахийг хүсч байна Жэмин аа, чи яагаад ийм хол байгаа юм бэ. Яагаад би чамайг одоо ч хайрласаар байгаа юм бэ?

"Айсан юм, чамайг алдах вий гэхээс үхтлээ айсан, гэхдээ битгий орхиоч дээ бидэнд хугацаа хэрэгтэй, магадгүй хоёр жилийн дараа, хэн хэн нь өөрсдийгөө хүлээн зөвшөөрч, бүх зүйлийг ухаарсан цагтаа эргэж учиръя, би чамайг хэзээ ч орхихгүй."

Миний бие чичирлээ. Хэзээ? хэзээ хоёулаа эргэж учрах юм бэ? Яг аль цаг үед би чиний гараас атгаад инээмсэглэх юм бэ? Айж байна, дахиж учрахгүй байх вий гэхээс.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now