"Яараад л байсан энэтэй уулзах гээд хүлээж ядаад байсан юм уу?"
Жэмин ийн ёжтой хэллээ.
"Чи буруу ойлгоод байна"
Тэр чанга инээгээд "Маш сайн ойлгочихсон. Үнэхээр төсөөлшгүй юм аа Кан Суён. Тэгж их гуйсан байхад, миний орлох зайг хэн нэгэнд нээгээд өгчхөж"
Марк ахыг босох гэхэд нь би болиуллаа. Жэмин их зөрүүд хүн. Марк ах оролцвол байдал улам л дордоно.
"Гэрт очиж ярилцъя"
Намайг ийн хэлэхэд тэр "ЮУ ЯРИХ ГЭЭД БАЙГАА ЮМ? НАМАЙГ ХЭРХЭН ХУУРЧ БАЙСАН ТУХАЙГАА ЮУ? МИНИЙ БАЙХГҮЙ ОРОН ЗАЙГ ЭНЭ НОВШ ЧИНЬ ХЭРХЭН НӨХӨЖ БАЙСАН ТУХАЙ ЮУ? ЧИ ЯГ ЯМАР ХАРААЛ ИДМЭЭРЭЭ ЯРИХ ГЭЭД БАЙГАА ЮМ?"
"Боль Жэмин? Гуйя"
Энэ удаад Марк ах "Суён руу дайрахаасаа өмнө ядаж эхлээд хаана байсан тухайгаа хэлэхгүй юм уу? Би Суён-ыг яаж чам шиг арчаагүй юмны дэргэд байгаад байдгийг ойлгохгүй нь, миний байхгүй орон зайг хэрхэн нөхөж байсан тухай гэнэ ээ? Чи тэгвэл хаана байсан юм? Яагаад өөр нэгэн чиний орон зайг нөхөх боломжийг бүрдүүлээд өгчихсөн юм? Энэ бүхэн чиний л буруу, тэгчхээд түүн рүү уурлана гэнэ ээ? Хэтэрхий арчаагүй юм" гээд над руу харан "Болгоомжтой хариарай маргааш уулзъя" хэмээгээд Жэминыг мөрлөн цааш явав.
Тэр харин хүйтнээр над руу харан "Гэр лүү чинь очъё" гэлээ.
Одоо ч зүрх савлах бөгөөд гар чичрэн даарч байлаа. Жэмин намайг ч анзааралгүй урд алхана. Гомдож байна, хэтэрхий их гомдож байна,
"Ярь л даа тэгээд?"
Жэмин гэрт орж ирээд ийн ёжтой хэлэхэд нь би нэг гүнзгий амьсгаа аваад "Чи яагаад шөнийн цэнгээний газарт байсан юм? Одоо хүртэл надаас уучлалт гуйхгүй юм уу? Тэнд байсан ах нар чинь намайг яг л олзоо харж буй араатан шиг харсан гэдгийг анзаараагүй хэрэг үү?"
"Битгий сэдэв хазайлгаад бай, эхлээд Марк-ынхаа тухай ярь, ямар харилцаатай юм?"
Тэр одоо ч ширүүхнээр ярих бөгөөд миний гар салганаж байв.
"Чи мэднэ, тэр зүгээр л сургуулийн ах"
"ЗҮГЭЭР Л АХ ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ! ТӨРСӨН АХ БИШ Л БОЛ ТИЙМ ЗҮЙЛ ХЭЗЭЭ Ч БАЙДАГГҮЙ"
Тэр юм л болвол дуугаа өндөрсгөн над руу орилох нь миний нүднээс нулимс урсахад хүргэж байлаа. Тэр миний уйлсныг ч тоолгүй "Ярь" хэмээв.
Уйлуулах дургүй гэдэг биз дээ? Үнэхээр надад хайргүй болчихсон хэрэг үү.
"Гуйя, яагаад намайг ойлгохгүй байгаа юм бэ? Шөнийн цэнгээний газраас уйлсаар гарч ирэхэд яагаад араас ирээгүй юм, хэрвээ чи ардаас ирээд намайг ганцхан удаа тэвэрчихсэн бол би чамайг уучлах байсан. Харих Марк ах намайг тайтгаруулж зөвлөгөө өгдөг болохоор л дуудсан хэрэг"
Тэр одоо ч согтуу байх бөгөөд гараа миний гуяар гүйлгэн "Би чамд хэлдэг шүү дээ, миний байх ёстой газарт өөр хэнийг ч битгий оруул гэж, тэр бол чиний зүрх сэтгэл, Марк ах чинь хэдийн миний орон зайг нөхчихсөн байна"
Тэр гараа дээшлүүлсээр миний уруулыг илэн дараа нь уруул дээр минь хүчтэй үнслээ.
Би түүнийг зөрүүлэн үнсэв. Харин тэр миний биеэр гараа гүйлгэж байлаа.
Амьсгалж чадахгүй болох үед арай гэж түүнийг түлхэхэд тэрээр уруул руу минь ахин дайран дээгүүрх цамцыг минь тайлах гэж оролдлоо.
"Боль Жэмин би хүсэхгүй байна"
Тэр чанга инээгээд "Марк ахдаа зөвшөөрдөг байж хүсэхгүй байна гэнэ ээ?"
"Хамгийн үнэ цэнэтэй нандин охин минь гэж шивнэдэг байсан хүн хаана байна? Би чиний хувьд ийм үнэ цэнэгүй хямдхан болчихсон хэрэг үү? Анхны нандин бүхнээ зориулж, чамаас өөр хэнийг ч хардаггүй, боддоггүй байхад яаж намайг ингэж хэлж чадаж байна аа?Больё Жэмин би үнэхээр залхаж байна. Салъя"
чичирсээр ийн хэлэхэд тэр над руу ширүүн хараад "Чи хүсэж байвал" хэмээгээд намайг харанхуй гэрт ганцааранг минь орхин гарч одлоо.
Зэвхий даасан гэрт үлдэхдээ шаналал тэгээд цөхрөлийг л хамгийн ихээр мэдрэв.
Тэр миний мэдэх хүү хэдийнээ байхаа больжээ. Тэр миний санагалзан үгүйлэх хайрт байхаа больчхож.
Гэмшил үгүй намайг хаяад явах тэр нэгэн болчхож.
Бурам мэт амтат үгсээ ч шивнэхээ больж, ширүүн хүрчихвэл хагарах мэт хайрладаг байсан тэр хүү одоо сэтгэлийг минь өршөөл үгүйгээр сийчдэг болж.
Миний мэдэх хайрт минь зөвхөн дурсамжинд минь л үлдэж.
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...