Гомдож байна.

900 144 20
                                    

Өглөө хүртэл Жэмин-ээс ямар ч зурвас ирсэнгүй.

Сургууль дээр ирэх үед өөдөөс Марк ах угтлаа.

"Өглөөний мэнд"

Намайг толгой дохиход тэр над руу санаа зовонгуй хараад "Бүх зүйл зүгээр үү?" хэмээлээ.

Итгэж болох хүн шиг санагдсан тул би түүнд бүх зүйлийг хэлэв. Жэмин ойрд завгүй байх болж уулзах нь ч багассан, хайртай гэж хэлэхээ ч больсон тухай бүхнийг.

Марк ах миний нуруун дээр зөөлөн илээд "Их сургуулийн оюутан юм чинь завгүй байх нь аргагүй ээ, гэхдээ чи өчигдөр орой Жэмин-тэй уулзсан уу?" хэмээв.

"Үгүй ээ тэр манай гэрт байж байгаад орой завгүй болчихлоо гээд явчихсан" гэхэд түүний царай барайн "А-ан заза ах нь хичээл рүүгээ орлоо, хоолны танхимд уулзъя" хэмээн цааш явлаа.

Санаа алдсаар эхний цаг хичээл орох танхим руу ороход Хэсү хэдийн надад суудал авчхаад сууж байв.

"Юу болсон бэ? Яагаад ийм баргар байгаа юм"

Би арайхийн хүчилж инээмсэглэн "Зүгээр ээ, жоохон толгой өвдөөд" гэхэд тэрээр над руу нухацтай хараад "Чи намайг юу гэж боддогийг мэдэхгүй ч чи бол миний сайн найз шүү, хоёр сар найзалсан хүний хувьд чиний юу болохгүй байгааг мэдэхтэйгээ болчихсон" гэлээ.

Би ч бас Хэсү-г сайн найзаа гэж боддог. Гэхдээ тэр надад зөвлөгөө өгч чадах болов уу?

Хичээл завсарлах үед түүнтэй хамт хоолны танхим руу орлоо.

Марк ах биднийг харан гараа даллаж цуг суухыг дохив. Одоо бараг хүүхдүүд гайхахаа больсон. Тэр нь ч амар биз.

Бид элдвийг ярин хоолоо идэцгээв. Марк ах надад юм хэлэх гээд байгаа юм шиг санагдсан тул би түүн рүү хараад "Ямар нэг хэлэх зүйл байгаа юм уу?" хэмээхэд тэрээр хоолойгоо засаад "Үгүй ээ" гэв.

-

Сүүлийн цаг дуусч хичээл тарсны дараа Хэсү надад хандан "Суён-аа чи намайг найзаа гэж боддоггүй юм уу?" хэмээн урвайн хэлэв.

Би түүний хацраас чимхээд "Тэнэг минь дээ чи миний сайн найз шүү дээ. Хоёулаа өнөөдөр манайх руу явах уу? Чамд хэлэх зөндөө юм байна" гэхэд тэр малийтлаа инээн толгой дохилоо.

-

"Би анх удаа л найзындаа ирж байна, гоё юм аа"

Гэрт ирсний дараа Хэсү ийш тийш гүйж элдэв зүйлд хүрэн сонирхож байлаа.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now