University life

1.1K 155 18
                                    

Их сургуулийн эхний өдрөө бид хоёр салж ядан явлаа.

Миний нүдэнд нулимс цийлгэнэхэд Жэмин уруул дээр үнсээд "Хайраа хоёулаа ямар хол явах гэж байгаа биш дээ, гялс нээлтээ үзээд ангиа олчхоод очно за юу? Миний хайр харин хүмүүстэй гоё танилцаарай за" хэмээгээд Рэнжүн Чонло хоёртой цуг гараа далласаар цааш алхлаа.

Ядаж байхад бүгд Сөүлийн их сургуульд орчихсон.

Нээрээ Жэну маань Америк руу сурахаар явж Жисон маань ахлах сургуулийн төгсөх анги болсон доо.

Сэтгэл санаагаар унасан амьтан хөлөө чирсээр сурах сургууль руугаа явлаа.

Яахав миний орсон сургууль Сөүлдээ топ аравт ордог л доо гэхдээ Жэмин цуг байхгүй бол тэр сургуулийн топ арав байна уу топ нэг байна уу надад үнэхээр хамаагүй.

Арай гэж ангиа олчхоод таарсан суудал дээр суулаа.

Хаа сайгүй танихгүй хүүхдүүд байх бөгөөд бие биентэйгээ танилцаж байв. Сургуульдаа зөвхөн тэр хэдтэй найзалдаг байсны гай. Хүнтэй харьцах чадвар үнэхээр муу юм.

Санаа алдсаар утсаа гаргаж байтал хажууд хэн нэгэн суух шиг боллоо.

"Сайн уу?"

Үсээ дээшээ нямбай гэгч нь боож нүдний шил зүүсэн үнэхээр хөөрхөн охин байлаа.

"С-сайн сайн уу?"

Тэр толгой дохин над руу гараа сунгаад "Жон Хэ Сү"

Би гарыг нь атгаад "Кан Суён"

Хэн хэн нь чимээгүй болсны дараа миний утсанд зурвас ирлээ.

Саяхан л дэлхий сөнөсөн аятай байсан царайнд минь томоос том инээмсэглэл тодорлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Саяхан л дэлхий сөнөсөн аятай байсан царайнд минь томоос том инээмсэглэл тодорлоо.

Ангийн багш гэх хүн орж ирээд зарим зүйлсийг ярилцсаны дараа тарахаар болов.

Догдолсоор гарахад Жэмин утсаараа оролдоод зогсож байлаа.

Хажуугаар нь өнгөрсөн охид эргэж харан хоорондоо шивнэлдэж хөөрхнийг нь гайхна. Дээгүүр харсаар түүн рүү очин тэвэрлээ. Энэ чинь миний залуу шүү дээ.

Жэмин намайг харан инээгээд зөрүүлэн тэврэв.

"Уйлж байгаа байх гээд яарсаар ирэхэд гайгүй байх шив"

Би түүний хацар дээр үнсээд "Чиний явуулсан зурвасыг хараад аз жаргалтай болчихсон"

Тэр миний цүнхийг үүрээд гараас минь атган алхлаа.

"Шинэ сургууль нь таалагдаж байна уу?" хэмээхэд нь би мөрөө хавчаад "Яахав дажгүй. Чамд таалагдсан уу? Угаасаа том сургууль юм чинь гоё байх л даа"

"Чи байхгүй болохоор муухай байсан"

Би ичин түүнийг нударлаа.

"Нөгөө хоёр чинь хаачсан юм?"

"Өлсөж үхлээ гээд нэг хоолны газар луу орсон. Хоёулаа араас нь очих уу?" гэхэд нь би толгой дохилоо.

Өнөөх газар луу орвол өнөөх хоёр чинь үхэх гэж байгаа аятай ам руугаа хоол чихэж байв.

Би тэр хоёрын урд суугаад толгой руу нь цохилоо.

"Яаа Кан Суён! Эмэгтэй юм уу үгүй юм уу! Толгой хавдлаа"

Рэнжүн толгойгоо илсээр ийн хэлэхэд би түүн рүү хэлээ гаргавЧ

Чонло "Нээрээ их сургуулийн эгч нар аргагүй л өөр байдаг юм бил ээ. Цэмцгэр эгч нар хажуугаар зөрөхөөр яалт ч үгүй эргэж харж байгаа юм чинь" хэмээхэд Рэнжүн толгой дохин гар цохилцлоо.

Би толгой сэгсрээд "Манай Жэмин-ыг уруу татсан байвал дэмий шүү!"

Рэнжүн нэг том харснаа "Харин наадах чинь л бид хоёрыг уруу татах байх шүү" гэлээ.

Ийнхүү зодолдож хэрэлдэж явсаар манай гэрийн гадаа ирэв.

Жэмин намайг тэврээд "Даарлаа хурдан ор доо, маргааш хичээл тарахаар чинь очиж авъя"

Би толгой дохин түүний хацар дээр зөөлөн үнсээд оров.

Ахх ингээд их сургуулийн амьдрал эхэлж байгаа юм даа.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now