Flashback
Jaemin POV
Дээд курсийн ах нар надад архи шахахад өгсөн болгоныг нь уусаар согтож орхилоо. Төгсөн курсийн ахын төрсөн өдөр тул үдэшлэг зохиож байгаа нь энэ.Толгой эргэж бөөлжих гээд байсан тул угаалгын ороо орлоо. Суён руу очих ёстой юмсан.
Хэдэн цагийн өмнө айгаад байна хэмээн бичсэн зурвасыг нь санан яарсаар гарлаа. Ийм байдалтай очвол уурлах байх даа?
Олны дунд чихцэлдэн гарах хаалга руу зүглэж байтал нэг гар орж ирэн намайг татав.
Богинохон банзал, хөх нь ил гарах шахам жижиг топ, час улаан уруул эцэст нь яг л намайг хүсэж буй мэт харах харц. Танил царай байх чинь?
"Юу хүсээв?"
Тэр уруулаа хазлан "Чамайг" хэмээн шивнэлээ.
Би ёжтой инээв.
"Чам шиг хямдхан хүмүүст гаргах цаг алга"
Эргэн явах гэтэл тэр шууд л намайг өөр лүүгээ татан уруул дээр үнслээ.
Хэтэрхий чадварлаг үнсэлцэж байсан тул би хэсэгхэн зуур ухаанаа алдчихав.
"Намайг хүсэхгүй байна гэж үү?"
Тэр амьсгаадсаар ийн шивнэхэд биеийн минь хамаг шар үс босох шиг болов.
"За яахав ганц удаа"
Би түүний өгзгөн дээр чанга алгадаад ийн хэллээ.
-
Толгой аймшигтай гэгч нь хатгуулсаар нүдээ нээв. Өчигдрийн явдал нүдэнд минь зурсхийн харагдах үед санаа алдсаар чамархайгаа иллээ. Хараал ид!
Нэгэн гар бэлхүүсээр минь тэврэхэд би хүчтэйхэн шиг түлхэв.
"ЗАЙЛ"
Тэр намайг ийн ширүүн дуугарсанд гайхав бололтой нүдээ томруулсаар над руу харна.
"Яг одоо зайл гэж байна шүү"
Түүнийг гарсны дараа би утсаа хананд савж орхив. Чамайг хараал идэг Жэмин. Яаж Суёнтой уулзах юм бэ? Новш!
Усанд орчхоод утсаа асаавал Суён-оос хорь гаруй дуудлага ирсэн байх аж. Хананд савснаас болоод зарим хэсэг нь хагарчихжээ.
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...