Жэмин намайг сургуулийн гадаа хүргэж өгчхөөд духан дээр үнслээ.
"Хичээл тараад ирж авах болохоор хүлээж байгаарай за амжилт"
"Хурдан ирээрэй"
Түүнийг далласаар цааш явахад би сургууль руу оров.
-
Хэсү өнөөдөр ирээгүй тул ганцаараа хоолны танхим руу яван хоолоо захиалчхаад сууж байтал Марк ах ширээнд суулаа. Найзууд нь өөр ширээнд суух бөгөөд тэр над руу санаа зовонгуй харан "Хэд хоног яагаад ирээгүй юм? Бие чинь өвдсөн юм уу?"
"Аан тийм ээ ханиад хүрчихсэн байсан, одоо зүгээр дээ"
Марк ах толгой дохин "Найз залуутайгаа эвлэрсэн үү?" хэмээв.
Дотно мэт ийн асуухад эвгүй байсан ч толгой дохиод "Тийм ээ" гэлээ.
Удалгүй тэр ширээ рүүгээ явж би ганцаараа үлдэв.
-
Өнөөдөр бүх зүйл бүтэхгүй байна, хичээл дээр юу ч ойлгохгүй дээрээс нь ханиаднаасаа болоод бие даалтаа ч хийж чадалгүй муу авч , химийн туршилтан дээр бодис асган танхимаас хөөгдөж, хажууд элдэв юм ярьж хөгжөөдөг Хэсү ч байхгүй.
Сургуулиас гарахдаа үсээ янзлан зогсох Жэмин-ыг харан саяхан л уцаарлан явж байсан миний царай гэрэлтэн инээмсэглэлээ. Манай найз залуу ч догь юм аа.
Тэр намайг харан даллахад би гүйсээр очин түүнд тэврүүлэв.
Тийм ээ Жэмин-д тэврүүлэх төдийд өнөөдөр болсон бүх муухай зүйлс минь мартагдчихав.
"Санасан юм уу?"
Би уруулаа унжуулан толгой дохиод "Зөндөө санасан"
"Эрх Суён нь санасан юм уу? Гэр лүү нь хүргэж өгье за, өдөр нэмэлт хичээлтэй юм уу?"
"Үгүй ээ"
-
Тэрээр гэр лүү явах замд намайг байсхийгээд л үнсэж эсвэл нялуунаар дуудаад байсанд нь би түүн рүү хачин хараад "Жэмин юу гуйх гэж байгаа юм?" гэхэд тэр толгойгоо илэн "Харин орой сургуулийн үдэшлэгтэй гээд, бүх хүн ирэх ёстой гэсэн" хэмээн өрөвдөлтэй харлаа.
"Тэгээд яв л даа, угаасаа их сургуулийн үдэшлэгт очихгүй бол их зантай энэ тэр гэж боддог гэсэн,харин ямар ч согтууруулах ундаа байхгүй шүү!"
Тэр инээмсэглэн намайг хэд хэд үнсээд "Миний Суён хамгийн мундаг нь" гэлээ.
-
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...