Dumb

1.1K 155 15
                                    

Ангидаа хамгийн түрүүнд ирчхээд зарим хичээлээ уншиж байта хэн нэгэн хаалга тогшиход нь гайхан харвал нэг залуу зогсож байлаа. Залуу ч гэж дээ манай сургууль бололтой надаас хоёр насаар л ах байх. Гэхдээ их л танил харагдаж байх чинь.

"Сайн уу? Нөгөө утсаа түр хэрэглүүлээч, яаралтай найз руугаа залгах хэрэг гараад,утсаа тэднийд үлдээчхэж" хэмээхэд нь би толгой дохиод түүнд утсаа өглөө.

"Байна уу? Ирэхдээ миний утсыг аваад ирээрэй. Хурдал аа"

Тэр ийн хэлээд таслан утсыг минь өглөө.

"Үнэхээр их баярлалаа, дараа заавал хариуг нь барина аа"

Тэр ийн хэлээд ирмэн гарахтай зэрэгцэн Хэсү орж ирлээ.

Тэр эргэж хараад миний хажууд суун "Ваа Марк сонбэ энд яах гэж ирсэн юм? Чи таньдаг юм уу?" гэлээ.

Би толгой сэгсрэн "Үгүй ээ утсаа түр хэрэглүүлээч гэсэн юм" хэмээхэд тэр намайг нудран "Чи ч ах нарыг санааг мэдэх болоогүй байна даа, ингэж хэлж байгаа ч цаагуураа чиний дугаарыг авах арга нь" гэлээ.

Би түүн рүү гайхан хараад "Үнэхээр тийм гэж үү?"

"Жоохноороо байна даа чи ч. Цаашдаа болгоомжтой байгаарай"

"Гэхдээ чи яаж таньдаг юм? Шинээр ирсэн биз дээ" хэмээхэд Хэсү толгой сэгсрэн "Ахлах сургуульд байхад хүртэл алдартай байсан шүү дээ Марк ахын фракц.
Одоо хоёрдугаар курс. Найзууд нь үнэхээр хөөрхөн , хичээл, сурлага, урлаг чадахгүй юм гэж байхгүй. Ялангуяа Тэюун ах. Даан ч төгсчихсөн." гэхтэй зэрэгцэн зарим хүүхдүүд орж ирэн бид дуугаа хураалаа.

Аан их танил харагдаад байсан нь аргагүй юм байна. Жэхён ахын үдэшлэг дээр байсан шүү дээ. Тэгэхээр Жэхён ахын ч бас найз гэсэн үг үү?

Хичээлийн туршид Хэсү ам хуурайгүй ярьж би харин түүнийг сонсонгоо хичээлээ бичиж байлаа. Эмэгтэй найзтай байх ийм байдаг байх нь ээ? Нөгөө хэдтэй байнга хэрэлдэж зодолддог байснаас биш ингэж хов базаж байгаагүй юм байна.
Хэсү их хөгжилтэй бас сэргэлэн охин юм.

Их завсарлагаа болох үед Хэсү намайг дагуулсаар хоолны танхим руу явав. Яаж сургуулийн бүх анги, танхимийг цээжилдэг байна аа? Би ангиа хүртэл олохгүй байхад.

Нэг ширээ олж суухад тэр хоол авчрахаар явлаа.

Энд тэндхийг харж байтал танил царай ороод ирэв. Тийм ээ хөөрхөн юм. Гэхдээ манай Жэмин илүү хөөрхөн л дөө. Нээрээ яагаад өглөөнөөс хойш зурвас бичсэнгүй вэ?

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now