Darling tell me?

925 148 22
                                    

Хоёр өдөр хичээлдээ явсангүй. Жэмин над руу залгах нь байтугай гэр лүү хүртэл ирээгүй. Аргагүй ч биз,

Хэсү болон бусад маань ирэх үед хаалгаа тайлж өгөлгүй явуулсан. Хэдий хэцүү үед минь тэд хажууд хэрэгтэй ч би ганцаараа баймаар байна.

Жэмин гэдэг хүн надад ийм их нөлөөлөх гэж.

Тэр хэтэрхий ойлгомжгүй юм. Яг үнэндээ бид үнэхээр салсан эсэхэд одоо ч эргэлзсээр... Тэр намайг зөвхөн минийх гэсэн хэрнээ ганц ч зурвас илгээгээгүй.

Миний мэдэх тэр хаана байна аа.

Доор хаалга дуугарах үед нөгөө хэдийг гэж бодсоор хөнжил дотроо шургалаа.

"Өдөржин хэвтсэн хэрэг үү?"

Жэмин-ы хоолой гарах үед цочсондоо болоод огцом өндийв.

Нүүр нь шалбарчхаж. Уранхай хар жинс, хар савхи. Хөөх На Жэмин үнэхээр ахлах сургуульд байсан шигээ муу залуу болчихжээ. Гэсэн ч би түүний энэ төрхөнд нь улам дурлаад байх юм.

"Чамайг хоёр өдөр хичээлдээ яваагүй бас хаалгаа ч тайлаагүй гэж сонслоо. Хаалганыхаа кодыг хүртэл сольчихсон, гэхдээ олоход их амархан байлаа"

Тиймээ миний төрсөн өдөр буюу анх бидний үерхсэн өдрөөрөө кодоо хийсэн юм.

"Б-бид яг ямар харилцаатай юм бэ?"

"Мэдээж хосууд"

Түүнийг ийн хайнгадуу хэлэхэд сэтгэл өвдөж байсан ч зөөлөн инээмсэглэв.

"Хосууд ийм байдаг гэж үү?"

Тэр юу ч хэлэлгүй гарахад хэт их юм хүлээсэн өөрийгөө шоолон инээлээ.

Хүссэн үедээ явж, хүссэн үедээ намайг шархлуулдаг. Чи яг хэн юм бэ?

Арай гэж орноосоо босон угаалгын өрөө ороод хоёр өдөр тасралтгүй уйлснаас болж хавдсан нүдээ харан санаа алдлаа.

Хүйтэн усаар нүүрээ угаачхаад гал тогоо орох гэж байтал утас дуугарав.

"Жэну-яа! намайг мартчихсан юм байхдаа гэж бодтол ашгүй залгах шив"

Жэну инээмсэглээд "Яалаа гэж мартах вэ дээ, завгүй байлаа"

Тэр бид хоёрын тухай бараг л мэдчихсэн байх. Чонло Рэнжүн Жисон гурав аль хэдийн хэлчихсэн биз.

Элдвийг ярьсаар инээж байтал тэрээр гэнэт нухацтай царайлан "Жэмин та хоёр яасан юм" хэмээлээ.

"З-зүгээр л байгаа шүү дээ"

"Худлаа ярих хэрэггүй, өчигдөр Рэнжүнтэй ярьтал тэр чамайг гэрээсээ ч гарахгүй, хичээлдээ явахгүй байгаа бас Жэмин орой болгон архи үнэртүүлсээр орж ирдэг гэсэн, та хоёрын голд юу болсон юм"

"Ю-юу ч болоо..."

Үгээ дуусгахаас минь өмнө утас цэнэггүй болоод унтарчхав. Сайн л биз.
-

Орой болтол цонхоор гаднахыг ширтэн суулаа.

Гэнэт хаалганы хонх дуугарахад цочиж орхив. Ийм орой хэн байдаг билээ?

Дурангаар харсныхаа дараа би гайхаж орхилоо.

Тэрээр хөл дээрээ ч тогтож чадахгүй согтуу байх бөгөөд намайг түшин зогсов.

Би хамраа даран "На Жэмин юу болоод байгаа юм?" хэмээхэд тэр намайг түшихээ болин буйдан дээр суугаад чанга инээлээ.

Санаа алдсаар түүнд хүйтэн ус хийж өгөхөд тэрээр усыг нэг амьсгаагаар уугаад намайг суухыг дохив.

Гэнэт миний мөрөн дээр толгойгоо тавьсанд цочин биеэ чангаллаа.

"Яагаад биеэ бариад байгаа юм? Миний хажууд байх тухгүй байна уу?"

"Үгүй ээ"

Биеэ суллахад тэрээр бэлхүүсээр минь гараа оруулан тэврээд энгэрт минь шигдлээ.

Одоо л миний мэдэх Жэмин харагдаж байна. Итгэлгүйхэн шиг гараа явуулан түүний үсийг иллээ.

"Хэлээч хонгор минь, надад хэр их хайртайгаа"

"Яагаад гэнэт ийм зүйл асуугаад байгаа юм?"

Тэр санаа алдан дуулдах төдий "Уучлаарай" хэмээн шивнэв.

"Намайг үзэн яд, эргэж ч харалгүй орхиж яв, хайргүй гэж хэл. Тэгвэл миний дотор байгаа энэ хар чулуу алга болж, чиний өмнө гэмших сэтгэл минь хөнгөрөх юм шиг байна. Намайг үзэн ядаж байна уу?"

"Үгүй ээ"

Удалгүй түүний амьсгал жигдэрч эхлэхэд би түүнийг зөөлөн тэвэрлээ.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now