We need a time

1K 162 6
                                    

Өнөөдрийн хичээл тарсан тул сургуулийн гадаа Жэмин-ыг хүлээн сууна.

Хэсү дахиад хоёр цаг илүү хичээлтэй болохоор ганцаараа байгаа нь энэ.

Ахх Жэмин яасан удаж байна аа?

Ууг нь хагас цагийн өмнө одоо очлоо гэсэн юмсан.

Утас руу нь залгасан ч авсангүй, зурвас илгээсэн ч хариу байхгүй. Зүгээр байгаа?

Сургууль руу нь очдог юм бил үү?

Чонло руу залгатал тэрээр удалгүй утсаа авав.

"Жэмин байна уу?"

"Юу вэ? Чамтай цуг байхгүй юм уу? Хичээл нь цаг хагасын өмнө тарсан шдээ,"

гэхдээ тэр надад гучин минутын өмнө дөнгөж хичээл нь тарж байна гэсэн.

Арай хийн хүчилж инээмсэглээд утсаа тасаллаа.

Элдэв юм болоогүй байгаа? Хувийн асуудал гарсан юм болов уу? Гэхдээ бид хоёрын голд ямар ч нууц байхгүй юмсан.

Ийнхүү бодож байтал өөдөөс хэд хэдэн хөвгүүд намайг чиглэн ирж байх нь тэр.

Удалгүй миний урд зогсоод намайг гүйлгэн харлаа.

Энгэрийг тэмдгийг нь харвал манай сургууль байх юм. Дээд курс юм байх даа, гэхдээ надаар яах гэж байгаа юм бол?

Тэд нар хоорондоо харц солилцоод нэг нь над руу ойртон "Ийм хөөрхөн охин манай сургуулийнх юм биз дээ? Ах нартайгаа хөгжилдөх үү?" гэлээ.

Бусад нь чанга инээлдэхэд би айсан харцаар хараад "Уучлаарай" хэмээгээд зөрөх гэтэл өнөөх ах миний гараас хүчтэй татлаа

"Ах нартайгаа ийм бүдүүлэг харьцаж болохгүй шдээ, сайхан ааштай байгаа дээр хэлснээр хий за юу?"

Жэмин-аа чи хаана байна аа? Хэдий ахлах сургуульдаа галзуудаа тооцогддог охин байсан ч яаж ийм олон эрэгтэй хүмүүсийн өмнөөс үг хэлж чадах юм бэ?

Тэр  миний хацраас чанга базаад "Ядаргаатай юм, нэгдүгээр курсын охидууд ийм маягтай байхгүй юу? Дугай дагаад яв гээд байхад" хэмээн чанга дуугарлаа.

Ихэнхи хичээл тарсан тул сургуулийн гадаа биднээс өөр хүн байсангүй.

Нүдэнд нулимс цийлгэнэн түүн рүү муухай харахад тэрээр "Энэ муу чинь" хэмээгээд гар далайв.

Нүдээ тас анин хэсэг зогссоны эцэст өвдөлт мэдрэгдсэнгүйд гайхан нүдээ нээвэл Марк ах өнөөх эрэгтэйн  гарыг  бариад муухай харан зогсож байлаа.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now