"Больё Жэмин би үнэхээр залхаж байна. Салъя" гэхэд тэр над руу ширүүн хараад "Чи хүсэж байвал" хэмээгээд харанхуй гэрт ганцааранг минь орхин гарч одлоо.
Зэвхий даасан гэрт үлдэхдээ шаналал тэгээд цөхрөлийг л хамгийн ихээр мэдрэв.
Тэр миний мэдэх хүү хэдийнээ байхаа больжээ. Миний санагалзан үгүйлэх хайрт байхаа больчхож.
Гэмшил үгүй намайг хаяад явах тэр нэгэн болчхож.
Бурам мэт амтат үгсээ ч шивнэхээ больж, ширүүн хүрчихвэл хагарах мэт хайрладаг байсан тэр хүү одоо сэтгэлийг минь өршөөл үгүйгээр сийчдэг болж.
Миний мэдэх хайрт минь зөвхөн дурсамжинд минь л үлдэж.
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...