JAEMIN POV
"Чонлоооо ус, үхлээ шүү"
Нүдээ нээвэл гар минь нэг зөөлөн юман дээр байх бөгөөд нухалсаар илүү томруулан харвал Суён миний хажууд хэвтэж байв. Ахх өчигдөр юу боллоо?
Үдэшлэгт очсон, архиар шахуулсан, хамгийн сүүлд Суён-д чихдүүлээд явж байсан...
Чимээгүйхэн алхсаар гал тогоо руу орвол өөдөөс аймшгийн царайтай хоёр хүн хараад зогсож байв.
"ЭЭЖЭЭ!"
"Чонло Рэнжүн хоёр байна"
Тэд надаас дутахгүй толгой нь өвдөж байгаа бололтой ярвайсаар ийн хэлэв.
Чонло аягатай ус нэг амьсгаагаар уун "Суён-ыг сэрээд олон юм үглэхээс өмнө толгойн өвдөлтөө зүгээр болгочих юмсан" хэмээлээ.
"Би лав Суён-ыг сэрэхээс өмнө гэр лүүгээ явлаа, унтаж байгаад өдөр ирье"
Рэнжүн ийг хэлээд хурдхан шиг гутлаа өмсөж байтал "Хаашаа явах гэж байгаа юм?" хэмээх Суён-ы хоолой гарч тэрээр гутлаа тайллаа.
"Дэлгүүр явдаг юм уу гээд л, миний найз юу идмээр байна?"
Суён түүнийг өшиглөн "Оюутан байж юун их мөнгөтэй юм? Чимээгүй зогс" хэмээгээд Чонло бид хоёрын зүг ширүүн харав.
Бид гурав хурдхан шиг буйдан дээр томоотой суулаа.
"Дөнгөж нэгдүгээр курс байж согтууруулах ундаа хэрэглэсэн ах нарт тавих тайлбар байна уу?"
"Ер нь бол танай Жэхён ах чинь намайг шахсан"
Суён санаа алдан "Өлсөж байгаа биз дээ хоол хийгээд өгье" хэмээн гал тогоо руу ороход Чонло Рэнжүн хоёр над руу гайхан харлаа.
"Энэ Суён зүгээр байгаа?"
"Мэдэхгүй"
Удалгүй Суён-ы орилох чимээ гарахад бид гурав яарсаар гал тогоо руу орвол тэр муухай хараад "Хичээл!" хэмээв.
"Юун хичээл?"
Рэнжүн ийн асуухад Суён түүнийг өшиглөөд "Өнөөдөр хичээлтэй байсан шдээ! Та гурваас болж тасалчихлаа, алаад өгье л дөө!"
Суён-аас зугтан гүйж байхдаа Чонло-той мөргөлдөж унаж харин Рэнжүн аль хэдийн өрөөндөө ороод хаалгаа түгжчихсэн байв.
Гэнэт түлэгдсэн үнэр үнэртэхэд бид хоёр Суён руу сандран харахад тэр гүнзгий амьсгаа аваад "Энэ түлэгдсэн үнэр үү?" хэмээв.
Би толгой дохиход Суён уйлах шахам "Хоол тавьчихсан байсан шдээ" гэсээр гал тогоо руу орлоо.
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...