Урьдын адил эртхэн ангидаа ирэхэд нэг хүүхэд сууж байлаа.
Ширээгээ дэрлэчихсэн байсан тул царай нь харагдсангүй. Чихэвчээ зүүгээд дуу сонсож байтал Хэсү ч ороод ирэв.
"Өглөөний мэнд Суён-аа"
"Өглөөний мэнд Хэсү" гэхтэй зэрэгцэн ард сандал дуугарах сонсогдож "Суён?" хэмээх танил хоолой гарав.
Эргэн харвал Хэчан зогсож байх нь тэр.
"Сайн уу? Чи энэ сургуульд орсон хэрэг үү?" хэмээхэд тэр миний хажууд ирэн толгой дохиод "Тийм ээ бичиг баримтад асуудал гарсан болохоор өчигдөр хичээлдээ сууж чадаагүй юм" гэлээ.
Би Хэсү-д хандан "Манай ахлах сургуулийн найз байгаа юм И Хэчан" хэмээхэд Хэсү инээмсэглэн толгой дохиод "Жон Хэсү" гэлээ.
"Би чамайг Сөүлийн их сургуульд орсон гэж бодсон шд"
Би санаа алдаад "Тэнцээгүй ээ" хэмээв.
Ийнхүү хүүхдүүд орж ирсээр бид чимээгүй боллоо.
-
Их завсарлагаа болж бид хоёр нэг ширээ олон сууж байтал Марк ах найзуудтайгаа манай ширээнд суучхав. Ахх олон хүний нүдэнд өртөх дургүй юмсан.
"Та хэд энд юу хийж байгаа юм?" хэмээх Хэчаны дуугаар дээш харвал тэрээр бид нар луу их л гайхан харж байв.
Лукас гэгч босоод Хэчаныг тэврэн "Хэзээ ирсэн юм" хэмээлээ.
"Та нар Хэчаныг таньдаг юм уу?" хэмээхэд Марк ах "Чи бас Хэчаныг таньдаг юм уу?" гэлээ.
Ийнхүү хэрхэн танилцсанаа хэлэн хоолоо идэцгээлээ.
Марк ахын зарим найзууд болон ах нар нь Сөүлийн их сургуульд сурдаг гэнэ. Хэчан тэд нар дундаас хамгийн жоохон нь бөгөөд багаасаа бие биенээ мэддэг хэмээлээ.
-
Ангид орж ирээд Хэсү намайг сугадан "Үнэхээр зүүд биш юм аа, нэг л өдөр ийм алдартай хөвгүүдтэй танилцах гэж"
Би түүний хэлснийг тоолгүй хичээлээ гаргахтай зэрэгцэн багш орж ирлээ.
-
Жэмин зурвас бичээгүй ч гадаа хүлээж байгааг нь мэдэх тул яарсаар ангиас гарлаа.
Түүнтэй уулзахыг тэсч ядан инээсээр явж байтал замд хэдэн охидууд намайг зогсоов.
"Энэ нөгөө Марк ахтай хамт суугаад байсан охин мөн үү?"
Урд нь зогсоод нүүрээ аймшигтай зузаан будсан охин ийн асуухад ард байгаа хэд нь толгой дохив.
"Шинэ оюутан бололтой. Тэгэхээр сонс..."
Би түүний үгийг таслан "Сонсох хүсэл алга" хэмээн зөрөх гэтэл гараас минь татлаа.
Хэтэрхий чанга атгаад байсан тул аргагүйн эрхэнд ярвайсаар түүн рүү харав.
"Мэдэх л байлгүй дээ, Марк ах шиг алдартай хүн чамайг тоож юм ярьсан нь их юм гэхдээ тэглээ гээд баярлаад байх хэрэггүй, чи зүгээр л тоглоом төдий нь"
Би нүдээ эргэлдүүлээд "Чи л тоглоом нь юм биш үү? Тэгээд ч хэнтэй харьцахаа чамаар заалгамааргүй байна, одоо ингэж дээрэлхэх чинь хэтэрхий хуучирсан арга" хэмээгээд явах гэтэл нэг нь үснээс зулгаах нь тэр.
Золигнууд чинь? Хүн хайрыгаа санаад сайхан ааштай байхад....
Та нар намайг ахлах сургуульдаа ямар байсныг мэдэхгүй л байна даа.
Өнөөх охин руу муухай хараад хамаг чадлаараа алгадлаа.
Хонгилоор явж байсан оюутнууд чимээгүй болон биднийг харав.
Ядаргаатай юм.
"Муу өлөгчин чинь!"
Өнөөх будмал ийн хэлээд гар далайтал "Хэний охиныг өлөгчин гээд байгаа юм?" хэмээх Жэмин-ы хоолой гарлаа.
Тэд Жэмин-ыг харсан даруйдаа худлаа инээх нь илт мэдэгдэнэ. Хямдхан юмнууд.
Жэмин миний хажууд ирэн гарыг минь эргүүлж тойруулан хараад тэд нар луу муухай харлаа.
"ХЭН БОЛЧХООД МИНИЙ ЭМЭГТЭЙГ ӨЛӨГЧНӨӨР НЬ ДУУДААД БАЙГАА ЮМ!"
Түүнийг ийн чанга дуугарахад би давхийтэл цочив. Тэр хэзээ ч миний хажууд ингэж дуугарч байгаагүй
"больё оо Жэмин-аа явъя"
Арайхийн түүнийг аргадаад гарлаа.
Тэр чимээгүй урд минь алхах бөгөөд би ард нь гэм хийсэн аятай толгой гудайлган явна.
"У-учлаарай" хэмээгээд гараараа оролдоход тэр огцом зогсоод эргэж харлаа.
"Алив гараа өг"
Тэр улайсан гарыг минь хараад дээр нь зөөлхөн үнслээ.
"Миний охин, их өвдсөн үү?"
Миний охин гэх үгэнд нь ичин нүүр улайсаар толгой дохилоо.
"Гэхдээ чи түрүүн их догь байсан би бүр энэ манай найз залуу гээд онгирмоор санагдсан гээч" хэмээхэд тэр хөнгөхөн инээмсэглээд намайг тэвэрлээ.
"Дахиж тийм хүмүүстэй битгий орооцолдоорой. Чамайг өвдөхийг хармааргүй байна, өөрөөсөө ч илүү хайрладаг хүнийг минь тийм муухайгаар дуудахыг хараад сэтгэл өвдсөн"
Би инээмсэглэн түүний уруул дээр үнсээд
"Баярлалаа үргэлж хажууд минь байдагт"
"Ахх би чамд улам их хайртай болоод байх юм яах вэ Суён-аа?"
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...