Don't cry

925 159 20
                                    

Маш олон зүйлсийн талаар бодсоор үүр цайлгалаа. Хүүхдэд бурууг өгч үнэхээр чадахгүй нь гэхдээ тэр охин Жэмин-д хайртай байвал яах вэ? Хүүхдээр сүрдүүлж хажуудаа байлгаад байвал, Жэмин намайг мартчихвал яах вэ?

Эдгээр бодлууд намайг галзууруулах нь.

Хана руу гөлийсөөр өдөр болголоо, ийм үед хэнээс зөвлөгөө авах вэ? бусад маань ч бас мэдэж байгаа болов уу?

Зориг гаргаад хувцсаа өмсөн Жэмин болон Рэнжүн, Чонло-гын гэр лүү явлаа.

Алхсаар очиход Жэмин байхгүй байх бөгөөд өнөөх хоёр маань намайг гэнэт ирсэнд гайхсаар дотогш оруулав.

"Н-нүд чинь?"

Чонло миний нүд рүү заасаар ийн хэлэхэд би хурдхан шиг толинд харлаа. Бурхан минь, хэдэн цаг тасралтгүй уйлсны үр дүн.

"Жэмин та хоёр эвлэрсэн үү?"

"Та нарт хэлээгүй юм уу?"

Гайхсаар ийн асуухад тэд толгой сэгсэрцгээх аж.

"Мэдсэн үү? Та нар байнга цуг байдаг биз дээ"

Тойруулж байсны оронд ийн шулуун асуухад тэд хоолойгоо засан "Ю-юуг" хэмээв.

Худлаа ярьж байгааг нь хараад л мэдэх байтал....

Би инээмсэглэлээ.

"Мэдэж байжээ, надаас маш том зүйлийг нуусан байна, хэцүү үед минь ийм үйлдэл хийсэнд чинь үнэхээр их баярлалаа!"

Би ийн ширүүхэн хэлчхээд хаалга руу зүглэв.

"Хүлээ! бид дөрвийн буруу учраас уучлаарай, үнэхээр их уучлаарай, ийм том асуудал үүссэн гэдгийг саяхан мэдсэн, ч-чамд хэлж зүрхлээгүй"

Чонло гараас татсаар ийн хэлэхэд би түүний гарыг түлхлээ.

"Жэну Жисон хоёр хүртэл мэдэж байсан хэрэг үү, надаас хэр удаан нуух гэж байсан юм? арай хүүхдийг авахуулна гэсэн бодол байсан юм уу? Урам хугарч байна! Би ч бас та нарын найз биз дээ"

Хоолой зангиран нүднээс нулимс урсахад Рэнжүн Чонло хоёр амандаа уучлаарай хэмээн шивнэх аж.

Ийм үед хэн ч хажууд минь алга, ганц л тэврэлт ганц л урмын үг хэрэгтэй байхад.

Марк ахыг санасан даруйдаа би тэднийг орхин гарлаа. Тэр л намайг ойлгох хүн бололтой.

"Байна уу Суён-аа? бүх зүйл зүгээр үү?"

"Өмнө нь уулзсан саравчинд хүрээд ирээч"

Би ийн хэлээд тасаллаа. Би дөнгөж арван есхөн настай, их сургуулийн оюутан, гэтэл амьдрал ийм хэцүү гэж үү? Би ийм том асуудлыг яаж шийдвэрлэх вэ? Ирээдүйд энэ бүхэн маш том шарх болоод үлдэх болов уу? эсвэл хааяа нэг дурсах дурсамж болоод үлдэх үү?

Хэн нэгэн мөрөн дээр гараа тавих үед бодлоосоо салан дээш харвал Марк ах урьдын адил бүх зүйл зүгээр ээ гэх мэт инээмсэглээд зогсож байв.

"Хэд хоног харсангүй, их турчихсан байх шив"

Би хөнгөхөн инээмсэглэлээ.

"З-зүгээр биз дээ?"

"Тэврээд өгөөч"

-

Марк ахтай цаг гаруй ярилцаж суусны эцэст гэртээ харилаа.

Цээжинд минь тээглэсэн бүх зүйл одоо л хөнгөрөх шиг болж байна.

Гэр лүү ороход үүдэнд байх гутлыг хараад Жэмин ирснийг мэдлээ.

Тэрээр буйдан дээр намайг хүлээн суух аж.

Итгэлгүйхэн алхсаар түүний хажууд очиход Жэмин над руу ширтсээр хөнгөхөн инээмсэглэв.

"Яах гэж ирсэн юм"

Тэр миний гараас атгаад "Ярилцах гэж" хэмээхэд миний бие чичирлээ. Тэр салья гэвэл яах вэ?

Би толгой дохиод  ярихыг нь  хүлээв.

"Миний хийсэн зүйл маш том алдаа ч хүүхэд алдаа биш, би тэр хүүхдийг харахыг хүсч байна"

Түүний хэлсэн зүйлийг маш сайн ойлголоо.

Миний амьсгал хүндэрч сөхрөн унахад бэлэн болов. Тэр миний хажууд байгаа ч гараас нь атгах зориг дутна, ердөө хальт урагшлаад л уруулан дээр нь үнсэж чадах ч түүний харц нүдэнд минь нулимс хуруулна.

"Үнэхээр хэрцгий юм На Жэмин"

"Гэхдээ би үргэлж чамайг хайрлахаа амлаж байна Суён-аа, бид хамтдаа ярьдаг байсан мөрөөдлөө биелүүлэх болно"

Энэ үгс яагаад ингэж их гуниглуулаад байгаа юм бол?

"Би хайрлаж чадна! Би өөрийнхөө хүүхэд мэт хайрлаж чадна шүү дээ, хамтдаа өсгөж болохгүй гэж үү?"

Тэр зөөлөн толгой сэгсрэх аж.

"Хүүхдийн ээжийг бод, өөрийн хүүхдээ өсгөж чадахгүй байна гэдэг ямар аймшигтай гэдгийг чи ойлгож байгаа шүү дээ"

"Яагаад намайг бодохгүй байгаа юм! Үнэхээр надад хайртай гэж үү? Би ч бас шаналдаг, чамд ганц хэцүү байгаа юм биш, Надад ч бас хэцүү байна! хайртай бүхэн минь надаас урвачихлаа!"

Би уйлсаар түүнийг түлхэх бол тэр намайг чангаар тэврэх аж.

"Гуйя, бид үүрд холдохгүй, би чамтай байхыг хүсч байна тийм болохоор жоохон л хүлээчих мм?"

"Боль Жэмин, одоо болно"

Тэр миний нулимсыг арчаад "Битгий уйл" хэмээн уруул дээр минь зөөлөн үнслээ.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now