Нүдээ нээх үед түүний унтаж буй төрх харагдана. Саначихжээ,
"Битгий ширтээд бай, ичээд байна"
Тэр энгэрт минь шигдсээр ийн хэлэх аж.
"Асуухыг хүссэн зүйл зөндөө байгааг чинь мэднэ ээ, өглөөг муухай эхлүүлмээргүй байгаа болохоор цайгаа уучхаад эхнээс хэлье тэгэх үү?"
Би толгой дохин бослоо. Харин тэр хэвтсэн чигтээ намайг ширтсээр байв.
"Я-яагаад ширтээд байгаа юм?"
"Зөндөө саначихжээ"
Би ичин хурдхан шиг гарлаа. Тэр юу ч гэж хэлсэн бай би уучлахад бэлэн байна.
Үсээ дээш боочхоод өндөг шарж байтал Жэмин араас тэврэх нь мэдрэгдэв. Тэрээр юм хэлэлгүй миний хүзүүнд шигдэх аж.
"Удахгүй өглөөний цай боллоо"
"Хувиа хичээсэн байж магадгүй ч намайг үзэн ядаж болно гэхдээ битгий орхиорой"
"Хэлэх зүйлээс чинь айж байна"
Тэр зөөлөн инээмсэглээд ширээний ард суулаа.
Бид юм ярилгүй өглөөний цайгаа ууцгаав.
-
Зочны өрөөний буйдан дээр тэр намайг өвөр дээрээ суулгаад үсээр минь оролдох аж.
"Одоо хэлэх гэж буй зүйл намайг маш ихээр үзэн ядуулж, чиний сэтгэлийг өвтгөх болно. Гэхдээ миний охин хүчтэй юм чинь над шиг юмнаас болж шаналж болохгүй шүү"
Би итгэлгүйхэн толгой дохилоо.
"Бүх зүйл их сургуульд ороход эхэлсэн. Дээд курсын эгч нарт нүд унагаж, ах нартай нийлэх болсон. Аажим аажмаар намайг донтуулж байлаа, завгүй гэчхээд эгч нар болон үеийнхээ охидтой зугаацах болсон. Намайг уучлаарай, тэр үед чамайг мартсанд, чиний үнэ цэнийг, надад ямар эрхэм хүн бэ гэдгийг ойлголгүй мартсанд уучлаарай. Хэдий зугаацах сайхан байсан ч чам руу л яардаг байсан, г-гэвч м-маш том алдаа хийчихсэн, уучилшгүй том алдаа. Энэ чиний сэтгэлийг маш их өвтгөнө магадгүй хамгийн муухай дурсамж чинь болох байх"
Түүний дуу цааш орсоор сүүлдээ амандаа дуулдах төдий шивнэлээ.
"Ойлголоо, хэл"
Би маш ихээр айж байна. Би түүнийг уучилж чадах болов уу?
Тэр гүнзгий амьсгаа аван "Н-нэг өглөө хэн нэгэн охины хажууд сэрсэн. Энэ надад үнэхээр аймшигтай санагдаж байлаа, тэр явдлаас хойш чамайг харах төдийд гэмтэй мэт санагдаж зайгаа барих болсон, х-харин бидний салдаг өдөр би маш аймшигтай мэдээг дуулсан нь т-тэр охин жирэмсэн болсон, м-миний хүүхэд"
Хүчилж байсан инээмсэглэл минь бага багаар замхарсаар түүн рүү итгэж ядан харлаа.
Тэр үргэлжлүүлэн ярих аж.
"Би яахаа мэдээгүй, б-би хүний амь тасалж чадахгүй, тэглээ гээд тэр охинтой хамт байж ч чадахгүй. Энэ бүхэн яг л намайг галзууруулах дөхсөн, түр хугацаанд ч болов мартахын тул маш их хэмжээний согтууруулах ундаа хэрэглэсэн ч маргааш нь дахиад л асуудлууд"
"Ядаж тэр охиныхоо нэрийг мэднэ биз дээ"
Шал ширтсээр ийн асуухад "Тийм ээ, өмнө нь хэд хэдэн удаа нэг хичээлд сууж байсан" хэмээв.
Тархи минь яг ажиллахаа больсон юм шиг санагдаж байна, хариуцлагагүй байдлаас болж хохирсон тэр хүүхдийг хүртэл өрөвдөж байна, мөрөөддөг байсан юмсан. Жэмин-ы хүүхдийг төрүүлээд аз жаргалтай амьдарна даа гэж. Гэтэл түүний нэг хэсэг хэдийнээ бүрэлдчихэж
"Ингэж хэлэх муухай ч тэр охиныг хүчээр надтай унтсан гэдгийг мэдэж байгаа, тэр өдөр би чам руу очих хэрэгтэй тул бага уусан, бараг л согтоогүй байсан гэтэл тэр надад ус өгсөн нь виагратай байсан гэдгийг мэдээгүй ээ. Гэхдээ хүүхдийг үнэхээр буруутгаж чадахгүй нь. Намайг өрөвдөх хэрэггүй би маш том алдаа хийснээ мэдэж байна"
"Хүүхэд алдаа биш, намайг яагаад ингэж их өвтгөж байгаа юм бэ? Чамайг хайрласнаас өөр зүйлгүй байхад"
Аль хэдийн нүднээс минь нулимс тасралтгүй урсаж байв.
Би зүрхэн дээрээ гараа тавиад "Өвдөж байна Жэмин-аа, анх удаа ийм их өвдөлт мэдрэгдэж байна, яах ёстой вэ?"
Тэр ч бас уйлчихсан байлаа.
"Намайг уучлаач гэж хэлж чадахгүй ээ, намайг орхиод сайхан амьдрах хэрэгтэй биз дээ? Бидний хамтдаа байсан дурсамжуудыг сургамж гэж бодоод амьдар, бидэнд туулах ёстой урт зам, хүнд даваанууд байна. Намайг амьдралд чинь маш том сургамж болох гэж ирсэн хүн гэж бодоод март"
Миний бие бүхэлдээ чичирч байв. Би түүнийг явуулж чадахгүй тэглээ гээд дэргэдээ үлдээж ч чадахгүй. Бид юуг буруу хийсэн болоод одоо ийм байдалтай байгаа юм бэ?
"Хүүхдэд хэр их хайртай гэдгийг чинь мэднэ, тэр хүүхдийг аз жаргалтай өсгөж чадна гэдгийг чинь ч мэднэ. Гэхдээ яагаад намайг бодохгүй байгаа юм? Намайг хэр их шаналах тухай ганц ч удаа бодоогүй гэж үү? Чиний төлөө тэр хүүхдийг хайрлаж чадах байтал"
Тэр над руу итгэлгүйхэн харлаа.
"Ингээд яв даа, надад бодох их зүйл байна"
Түүн рүү харалгүй ийн хэлэхэд тэрээр гараас минь хальт атгачхаад гарав.
Би тэр хүүхдийг хайрлаж чадах болов уу? Хэрвээ хүүхдээ өгөхгүй гэвэл яах вэ? Тэр Жэмин-ыг булаачихвал яах вэ? Өрөвдөлтэй юм Кан Суён. Эцсээ хүртэл Жэмин-ыг л бодож байх шив.
YOU ARE READING
Deep of our heart || NJM [Completed]
RomanceБи түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай кино минь аз жаргалтай төгсдөг шиг хайртай байсан. Одоо харин харуусал дүүрэн гуниг шиг, сүүлий...