Зөвхөн минийх

905 146 22
                                    

JAEMIN POV

Нүдээ нээх төдийд толгой аймшигтай өвдөн хоолой хорсож байв.

өчигдөр архиа хэтрүүлчихсэн бололтой.

Ус уухаар гал тогоо орж байтал Рэнжүн тааралдав.

Би түүнийг тоолгүй аяганд ус хийн уулаа. Одоо л гайгүй болж байна.

"Суён та хоёрын голд ямар нэгэн юм болоо юу?"

"Үгүй ээ яасан?"

Тэр санаа алдан "Өчигдөр Суён утсаа авахгүй байсан, чи хүртэл архи уучихсан ирэхээр нь ямар нэг зүйл болж гэж бодсон юм?"

Би хөргөгчнөөс шар тайлах ундаа авч уун "Санаа зовох хэрэггүй дээ, бид хоёр зүгээр байгаа" гээд зочны өрөө рүү явлаа.

-
Soyeon POV

Шөнөжин уйлчихсан тул нүд аймшигтай хавдсан байлаа.

Хүйтэн усаар сайн угаачхаад толинд харав.

Нүдэнд хурсан энэ их гунигийг яаж арилгах вэ? Сэтгэлээ ч бас угаах хэрэгтэй юм болов уу?

Үнэндээ одоо ч бодит байдалтай эвлэрч чадахгүй байна.

Бид үнэхээр салчихсан гэж үү?

Түүний намайг гэх хайр хааччихсан юм бол? Түр зуур нуугдаж байгаад эргээд гарч ирэх болов уу?

Хосууд салах үед хайр нь хааччихдаг юм бол? Миний хайр хэвэндээ байсаар байтал түүний хайр үнэхээр намайг орхиод явчихсан юм болов уу?

Зүүд байгаасай, бүх зүйл.

Жэмин ч тэр, бүгд зүүд байгаасай. Бид анхнаасаа учралгүй өөр замаар явсан байгаасай.

Хаалганы хонх дуугарах үед гүнзгий бодлоосоо саллаа.

Юу ч болоогүй мэт инээмсэглэн зогсох түүнийг хараад гацаж орхив.

Үнэхээр зүүд байсан гэж үү?

"Яасан бэ?"

Гэмгүй инээмсэглэлийг нь хараад өөртөө эргэлзэж орхилоо. Гэвч нэг зүйл өөр байв. Түүний над руу харах харц өөрчлөгдчихөж.

Орчлон ертөнцийн хамгийн үнэт зүйлийг өөрийн болгочихсон мэт, удаан уулзаагүй хайрттайгаа уулзсан мэт хардаг байсан тэр харц хаана байна аа?

Гараа чанга гэгч нь атгасаар түүнийг орууллаа.

"Яах гэж ирсэн юм?"

"Мэдээж чамтай уулзах гэж"

Тэр зөөлөн явсаар буйдан дээр суув.

"Тоглоод байна уу?"

Хэтэрхий хөндий гарах хоолойноосоо цочиж орхилоо.

Тэр даажигнах мэт надад ойртон "Тоглосон хүн энд алга" хэмээв.

"Бид салсан, яах гэж ирснийг чинь одоо ч ойлгохгүй байна, нулимстайгаа холилдоод сууж байна гэж бодоо юу?"

Тэр бах нь ханасан мэт инээмсэглэн "Намайг гэх хайр чинь тийм хурдан алга болчхоо юу?" гэлээ.

Би түүн рүү итгэж ядан харав. Тэр энэ бүх хугацааны турш хуурамч төрхөөр байсан хэрэг үү? Одоо байгаа энэ төрх түүний жинхэнэ төрх үү?

"Өөрчлөгдсөн гэж бодсон ч новш хэвээрээ байх шив"

Чичирч ядан ийн хэлэхэд тэр чанга инээн "Магадгүй ээ" гэсээр миний ард гаран зогсов.

Тэгээд чихэнд минь ойртон "Бид салаагүй, чи зөвхөн минийх" хэмээн шивнэлээ.

Чичрэх гар луугаа харан хөнгөхөн инээмсэглээд " байсан, гэхдээ одоо би чамд хамааралгүй нэгэн" хэмээв.

Түүнийг юу ч хэлэлгүй гарах гэхэд нь эргэж хараад "Миний мэдэх Жэмин хаана байгаа юм?"

Тэр алхаагаа зогсоосон ч эргэж харсангүй.

"Чиний өмнө нь мэддэг байсан Жэмин одоо харж буй Жэмин хоёр нэг хүн" хэмээлээ.

Харин түүний гарахдаа хэлсэн сүүлийн үг намайг сөхрөн унахад бэлэн болгов.

"Бил салсан ч хэзээ ч дуусахгүй, чи надгүйгээр би чамгүйгээр хэзээ ч амьдарч чадахгүй, бид нэг нэгнээсээ хамааралтай"

Эргэж ч харалгүй орхин одсон хоёр дахь удаа.

Догдлуулж бас шархлуулах үг хэлчхээд юу ч болоогүй мэт явсан тэр.

Зүрхэн дээрээ гараа тавиад хөнгөхөн мишээв.

Өмнө нь түүний хэлсэн нялуун үгс, догдлом үйлдэлд цээжнээсээ гарах шахам цохилдог байсан сан, одоо харин өвдөлт л мэдрэгдэж байна.

Хүн үнэхээр ингэж өөрчлөгдөж чадна гэж үү?

Буцмаар байна, тэгвэл түүнтэй дахиж учрахгүй байсан, мөргөж унагачхаад тоохгүй цааш зөрөх байсан юм.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now