University

1.4K 189 9
                                    

"Яасан хариу ирсэн байна уу?"

Би байж ядан Жэмин-ээс ийн асуухад тэр санаа алдаад толгой дохилоо.

Би юу болсныг гадарлаад "За яахав дээ, өөр сургууль руу ч бас хүсэлт илгээсэн юм чинь тэнцэх байх аа, Сөүлийн их сургууль гоё л доо гэхдээ зүгээр шд тийм ээ хайраа?"

Аль болох сэтгэлийг нь засахыг хичээн ийн хэлтэл тэр инээгээд "Тоглосон юм аа, тэнцчихсэн байна хайраа. Сөүлийн их сургуульд тэнцчихэж" хэмээхэд нь хэт баярласандаа болоод чанга гэгч нь орилов.

Зуны амралт эхэлж Жэмин бид хоёр их сургуулиуд руу ирсэн хүсэлтийнхээ хариуг хүлээхээс өөр зүйлгүй болсон.

"Мундаг шд, одоо би л тэнцсэн байгаасай" хэмээхэд тэр миний хацар дээр үнсээд "Миний хайр ч бас мундаг юм чинь тэнцсэн байх аа"

Ийнхүү сэтгэл хөөрсөн хоёр баяраа тэмдэглэхээр гадуур гарав.

Цуг хоолонд орчхоод цэцэрлэгт хүрээлэн орлоо.

Үнэндээ ахлаа сургуулиа төгссөнөөс хойш бид хоёр их завгүй байсан. Жэмин-ы ойр дотны хамаатных нь бие муудаж тэр Америк руу явж харин би зарим зүйлсээ янзалсаар өдөрт ярих ч завгүй байсан даа. Одоо сайхан болздог хэрэг.

"Чамтай нэг сургуульд орвол гоё доо, өдөржин цуг байгаад л орой нь ангийн чинь гадаа хүлээгээд л" хэмээхэд нь би түүнийг тэврэн "Бас их сургуулийн гоё эгч нар дугаарыг чинь асуувал би найз охин нь байна гээд л"

Тэр чанга инээн "Миний хайр ч ийм л юм бодно доо" хэмээлээ.

Жэмин надад зайрмаг авч өгчхөөд өөдөөс харан суухад нь хоолойгоо засаад "Я-яагаад ширтээд байгаа юм? Хүн ичээгээд байх юм" гэхэд тэр инээн гараас минь атгаад "Чи өмнө нь яадаг байлаа хүн нээх гоё өөдөөс чинь харахаар Яасан? Царай муутай гэж шоолох гээ юу? гээд л би тэр үед зөндөө гомдсон"

Би инээн "Тэнэг байх аа, хэн ч байсан тэгж л хэлнэ шд, гэхдээ би тэр үед бас их ичсэн л дээ сандарсандаа болоод л тэгээд хэлчихсэн юм. Тэрнээс болж чи надтай хэдэн өдөр юм дуугараагүй байх нь ээ?" гэхэд Жэмин толгой дохин "Яг тэр үед хайртайгаа ойлгож эхэлж байсан юм, яаж илэрхийлэхээ мэдэхгүй бухимдсандаа л " хэмээгээд доошоо харлаа.

Ичиж байгаа нь хүртэл хөөрхөн шүү.

Жоохон сууж байгаад тэр намайг хүргэж өгөхөөр боллоо.

Гэрийн гадаа ирээд миний уруул дээр үнсэн"Сайхан амраарай хайртай шүү" хэмээхэд нь би толгой дохиод "Сайхан амраарай"

Түүнийг явтал нь араас нь харж зогсоод эцэст нь гэр лүүгээ оров.

-

Өглөө эртхэн босоод шүршүүрт орчхоод өглөөний цай бэлдлээ.

Өнөөдөр хариу ирэх ёстой юмсан...

Дотроо залбирсаар компьютерээ асаахад Сөүлийн их сургуулиас мэйл ирсэн байх нь тэр.

Гуйя....

Өнөөх мэйлийг нээж үзээд эхнээс нь дуустал уншлаа.

Тэнцсэнгүй.

Одоо яана аа Жэмин-тэй хамт сурахыг их хүссэн юмсан.

Өөрийн эрхгүй нулимс цийлгэнэсээр Жэмин руу залгалаа.

"Байна уу Суён-аа"

"Байна уу? Яагаад уйлаад байгаа юм бэ? Зүгээр үү? Одоо очлоо гэртээ байгаа биз дээ"

Би хариу хэлж чадалгүй толгой дохиод тасаллаа.

Удалгүй Жэмин орж ирэн намайг хараад чанга тэврэв.

"Яасан бэ? Юу болсон?"

"Т-тэнцээгүй байна. Уучлаарай" хэмээхэд тэр инээмсэглэн миний нулимсыг арчаад "Юунд нь уйлдаг байна аа. Яахав дээ тэнцээгүй л байгаа биз өөр сургууль байгаа шд ээ хайраа"

"гэхдээ л нэг сургуульд орно гэж хүссэн юмсан, цуг байж чадахаа больчихлоо"

"Хайр нь хичээлийг нь тарах болгонд очиж авж байна аа за, битгий уйл аа"

Арай гэж тайвшраад түүнийг тэврэн хэвтлээ.

"Хол байсан ч бидний хайр өөрчлөгдөхгүй болохоор айх хэрэггүй ээ за, хайр нь чамаас өөр охинтой ойртохгүй, цуг бие даалт хийх байсан ч чамайг дуудаад цуг хийнэ за" гэхэд нь би толгой дохиод энгэрт нь шигдлээ.

"Гэхдээ та нар бүгд Сөүлийн их сургуульд тэнцчихсэн биз дээ? Би ганцаараа"

"Зүгээр ээ, одоо бид нараас өөр олон найзтай бол за юу, эмэгтэй найзуудтай болоод гадуур зугаалаад л, эсвэл өмнөх шигээ танайд бүгдээрээ амьдрах уу?"

"Болох юм уу?"

Бид хоёр ийн ярилцсаар орой болголоо.

Оройн хоолоо хийж идсэний Жэмин манайд хонохоор болсон тул хувцсаа сольчхоод түүний хажууд хэвтэн чанга гэгч нь тэврээд нүдээ анив.

Гуйж байна, Сөүлийн их сургуульд тэнцсэн байгаасай.

Deep of our heart || NJM  [Completed]Where stories live. Discover now