11. Зүрх зүсэм

2.2K 281 27
                                    


Зохиолчын талаас:

"ЮУУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ!! ХААНЫГАА ҮХЭХИЙГ ХАРАХ ГЭЭ ЮУ?!ТЭДНИЙГ СУЛЛА!!!"

Энэ үг Минос хааны сэтгэл доторыг нь зүсээд хаячих шиг л болж байлаа. Хермонигийн сэтгэлд тэр зүгээр л нэг адгийн харгис хаан. Тийм биш байсан бол тэр өнөөдөр түүнлүү нүдээ ч цавчихгүй алахыг хүсч буйгаа хэлэхгүй л байсан. Түүнийг гэх жоохон сэтгэл байсан бол тэр өнөөдрийн энэ өшөө хорсол үзэн ядалт тээсэн нүдтэй тулахгүй байсан юм.

Тэнд байгаа хүн бүр л Минос хааныг юу хэлэх бол гэж хүлээнэ. Үнэндээ тэр хэтэрхий харгис нэгэн шүү дээ. Энд байгаа хүмүүсийн дийлэнхи нь түүнийг Хермониг ална гэж бодож байлаа. Тэр эмэгтэй тэдний хаан болон бурханы хүү хэмээх тодотголтой хэргэмт хүнлүү хашгирч бүр сумны үзүүрийг түүнлүү чиглүүлж байхад амьд үлдэж чадна гэж бодоо юу!

Алахгүй гэвэл хамгийн багадаа л хатан хэргэмээс буулгаж нутагт нь буцаана.  Хаан угаас түүнийг гэх ямар ч сэтгэлгүй тэр ганцхан Алгорида хатанд л хайртай гэж зарим нь бодож түүнийг алах сайхан завшаан  бий болсонд баярлана.

Минос харин ямар ч царайны хувиралгүй ч цаанаа л түүний ууртай харц гар атгасан байдал нь хүчирхэг харагдана.

"Хатанг өргөөнд нь хүргэж өг!! Тэр ядарсан бололтой"

Ихэнх хүмүүс уг үгэнд балмагдана. Түүнийг алах нь битгий хэл шийтгэх ч үгүй байгаа хэрэг үү?

"Чи намайг тоглоомоор ярьж байна гэж бодоод байна уу? Зүүднээсээ сэр тэнэг хаангуй!! Тэднийг чөлөөл эсвэл би чамайг харавчиж чадна шүү!! "

Минос харсаар босон зогсход хүмүүс түүнийг зогсолтгүй харна. Тэр алхасаар Хермони руу ойртоно. Түүний хөмсөг нь зангирч хүчирхэг аура нь хүмүүсийг ганц ч хөдөлгөөн үл хийлгэнэ.

"Юугаа хийгээд байгаа юм. Яг одоо зогсохгүй бол харвана шүү!!"

"Харва"

"Минос ЗОГС!!"

Хүмүүс үнэхээр энэ эмэгтэй зүгээр эсэхийг мэдэхийг хүснэ. Тэр яав ч зүгээр биш. Тэр үнэхээр хаантай нь сөргөлдөж чадаж байна уу?

"Харвал даа чи чадахгүй!!"

Хермони түүнлүү харан харваж орхив. Танхим дүүрэн хүмүүс хашгиран зарим нь айсандаа бараг арагшаагаа унаж байлаа.

《Грекийн гоо үзэсгэлэн》Where stories live. Discover now