"Энэ чинь надад ямар ашигтай юм"
Нила гэрээтэй уншиж танилцаад Равенээс ийн асуулаа. Тиймээ үнэндээ энэ гэрээ Нилад ашиггүй. Тийм биз дээ?
"Яагаад ашиггүй гэж бодоов?"
Равен Нилаг анх орж ирсэнээс нь хойш харсан шиг дахин сонжин харлаа. Энэ эмэгтэй баян айлын тэнэг охин биш гэдгээ аль хэдийн баталсан. Гэсэн хэдий ч түүнд энэ эмэгтэй тэнэг зүйл хийж энэ гэрээг зөвшөөрөх юм шиг мэдрэмж төрсөн учир тэр санал болгосон. Харин одоо ашиг хайж байна. Эсэргүүцсэн гэсэн үг биш л юм.
Нила үсээ арагшаа шидээд"Би тодорхой хэлсэн шүү дээ? Та өөрийгөө юу ч гэж зөвтгөн ярьсан надад хамаагүй. Угаас миний буруу учир би хүлээн зөвшөөрнө. Тиймээс бидний дунд ийм гэрээ хийх хэрэг байхгүй. Бас надад ашиггүй"
Равен инээмсэглээд"Чамд ашигтай"
"Хэл л дээ?"
Нилагын ширтэх бор тунгалаг нүдийг нь харсаар"Чи надтай хамт байж болно"
Нила гацаж орхилоо. Гэвч зүрх нь бие махбодийг нь цоолоод гараад ирэх аятай хурдан цохилно.
Тэр надтай хамт байна
Энэ үг хайр гээч зүйлийг мэдэхгүй хүн сонсвол тэнэг галзуу сонсогдох авч өмнө нь хайрлаж, хайрлуулж үзсэн Нила сонсход зүрх нь сая л нэг цохилж буй мэт санагдана. Ялангуяа хайртай хүнтэй нь тийм л адилхан хүн хэлхэд догдлол гээч зүйлийг маш их мэдэрч байлаа.
Нила мэдрэмж дүүрэн нүдээр түүнлүү харан итгэлтэй нь аргагүй харцаа өргөөд "Тэгвэл зөвшөөрлөө"гэв.
Равений ёжтой инээмсэглэл алга болон оронд нь гайхширал тодорлоо. Энэ эмэгтэй арай ч ийм тэнэг баймааргүй юм. Гэвч тэр зөвшөөрчихлөө шүү дээ.
Нөгөө талд мэдрэмжээ нуусан Равен "Тэгвэл болж байна" гээд гэрээн дээр гарын үсгээ хурдан зураад Нила руу өглөө.
Хэдий гэрээ ч энэ Нилад тэнгэрээс Минос явуулж буй бэлэг мэт л санагдана. Равен тэр хоёр хамт байх ёстой гэдэгт Нила одоо бүрэн итгэж байх аж. Чичирсэн гараараа цаасыг аван юу ч бодолгүй гарын үсгээ зурлаа.
"Та их ойлгомжгүй хүн юм. Юу бодож байгааг нь таашгүй"
"Та миний бодож байгаа зүйлийг ойлгохгүй ээ. За би гэрээнд гарын үсэг зурчихлаа. Бид ингээд яах билээ"
Равен бугуйн цагаа гараа дээшээ өргөн хараад"Хоолны цаг болчихож та надтай хамт хооллох уу?"
YOU ARE READING
《Грекийн гоо үзэсгэлэн》
RomanceЧи онцгой болж заяагдсан бол онцгой л байх хэрэгтэй... Чи бол түүнийг өөрчилж чадах цор ганц нэгэн.