37. Гэрчилгээ

1.8K 281 69
                                    

"Хадагтай Розеийн гэр бүлээс хүмүүс байна уу?"

Чанга орилох чимээ сонсогдох үед Нила гацсан байдлаасаа хурдан орхиод гүйн өрөөнөөс гарав.

Нила эмч дээр очиход "Ээж тань сэргэсэн"

Өрөөлүү яаран орход ээж нь царай нь цонхийсон хэвээр нүдээ бараг л цавчихгүй хана уруу гөлрөн суух аж.

"Ээжээ"

Розе хадагтай чимээгүй нүдээ анихад нүдэнд нь бүрэлдэж байсан нулимс зовхинд нь шахагдан хацар даган урслаа.

Нила ээж дээрээ очин энгэрт нь наалдав.

"Ээжээ та минь зүгээр үү?"

Нилагын ээж охиныхоо үсийг нь илэн "Зүгээр ээ, ээж нь зүгээр"

Тэр ийн хэлээд айсан хоолойгоор "Нила сайн сонс. Одоо бид ноён Равений доороос гарж чадхааргүй болсон. Аав бид хоёр чинь түүний эцгийг хөнөөж аймшигтай их нүгэл үйлдсэн"

"Тэгхээр тэр бүгд үнэн байх нь ээ?"

Нила айн асуухад хадагтай Розе толгой дохилоо.

"Олон жилийн өмнө одоогоос 10 гаруй жил өнгөрсөн. Чи минь дөнгөж дунд сургуульд орж харин дүү нар чинь жоохон байсан үе. Патерсоны гэр бүл биднийг хүлээн зөшөөрөхгүй хэвээр л. Тэгсэн ч бид аз жаргалтай гэр бүл байлаа. Нэг өдөр би та гуравын сургууль дээр ирэн авах гэж хүлээтэл багш нь аль хэдийн хүмүүс аваад явчихсан гэж хэлсэн"

Розе хадагтай хүндээр санаа алдаад "Тэгээд би сандран аавруу чинь залгасан бид хоёр түгшисээр сургуулийн камерийг шалгахыг хүссэн ч тэд шалгах зөвшөөрөл өгөөгүй. Удалгүй утсанд дуудлага ирэн та гуравын модон хайрцганд амыг нь даран гарыг нь хүлсэн зураг ирсэн бөгөөд хэрвээ даалгасан ажлыг нь хийхгүй бол хайрцагыг далай руу шидлээ хэмээн сүрдүүлсэн. Энэ бүхний ард Патерсоны гэр бүл байсан гэдэгт би эргэлзээгүй"

"Би яагаад юу ч санахгүй байгаа юм болоо? Тэгээд л та хоёр хөлсний алуурчин хөлсөлж Равений аавыг алжээ. Таньд бид гуравын тэр хайрцганд байсан зураг хүнээс ирсэн мессеж байхгүй юу?"

"Байхгүй ээ, эд мөрийн баримтыг тэд нар бүгдийг нь устгуулсан"

Нила санаа алдан "Байсан ч болоосой. Гэхдээ би Равен дээр очиж хэлнэ ээ"

"Хэрэггүй охин минь! Тэр итгэхгүй"

"Үгүй ээ хэлэх хэрэгтэй шүү дээ"

Нилагын ээж нь нүдээ анин санаа алдаад "Одоо нэгэнт болоод өнгөрсөн зүйл бид үнэнээ хэллээ гээд аав нь босоод ирнэ гэж үү? Улам л түүний дургүйг хүргэнэ. Тэр чамаас ямар нэгэн зүйл шаардаагүй биз?"

《Грекийн гоо үзэсгэлэн》Onde histórias criam vida. Descubra agora