22. Зүүд

1.8K 266 43
                                    

Минос Хермонигын үхлүүд болсон биеийг нь чанга тэвэрлээ. Өдөр л түүнтэйгээ хамт байх үед цэлмэж байсан тэнгэр харанхуй бүрхэж бороо орж эхлэнэ. Минос чимээгүй л түүний норсон үсийг арагш илбэн амьгүй болж буй царайг нь ширтэнэ.

Тэр уйлж орилохгүй зүгээр л чимээгүй суух ажээ.

"Охин минь"

Ард Юлий хааны дуу хадан Миносын нөгөө талд гаран охиныхоо гарыг нь барин хацартаа наалаа. Тэр мэгшиж уйлан"Би л ийм зүйл хийчихлээ" хэмээн чанга орилох ажээ.

Ард дөрвөн ах нь ирэн газар өвдөглөн өмссөн дуулгаа тайлан сэтгэлүүдэд нь гашуудлын хар далай ундарлаа. Тэднийг харсан цэргүүд баярлахаа зогсоон бүгд доошоо өвдөглөн дуулгаа аван хүндэтгэл үзүүлэх ажээ.

Бороо хүчтэй ширүүсч эхэлсэн ч ямар ч хүн үл босно. Энэ эмэгтэй... хүчирхэг эмэгтэй. Тэр хамгийн аугаа хааны хатан. Тэр Минос хааныг хүртэл өвдөг сөгдүүлэх чадалтай. Гэвч тэр энэ дэлхийгээс явжээ.

Түүний инээмсэглэл нь нартай цуг алга болон амьгүй хүйтэн бие нь хар шуургыг авчиржээ.

---

Том өргөөнд Минос чимээгүй л суух аж. Тэр хоёр өдөр авиа ч үл гарган өргөөндөө бүгэж байлаа. Ордны шивигчидээс эхлээд дээд ноёд, жанжид хүртэл хаандаа санаа зовно.

"Хаантаан үдэж гаргах ёслол бэлэн боллоо. Бүгд таныг хүлээж байна"

Чимээгүй байдлыг эвдэн Арлонда орж ирэн ийн хэллээ. Минос босон хаан хатадын удам дамжсан бунхан хадгалдаг өргөөнд ирлээ. Хүн бүхэн л гунигтай зарим нь доошоо харан уйлах ажээ.

Минос том цэцгээр хүрээлүүлэн алтаар хийсэн авсан дотор хэвтэх амьгүй болсон Хермониг харлаа. Хермони нүдээ анин тайван нойрсох ажээ. Хүзүүнд нь л түүний бэлгэлсэн шар, улаан өнгийн бадмаараг л гялтганан байв.

Хэдий эртний улсууд хаад ноёд нас барвал занданшуулан хатаагаад алт мөнгөн эдлэлээр дүүргэн авсанд хийдэг заншилтай ч Минос хүсээгүй юм. Түүнийг зүгээр л амьдаар нь биеийг нь тайван явуулахыг хүсжээ.

"Чи явахгүй гэж амалсан байж явж байгаа хэрэг үү?"

Минос хоёр өдрийн дараа дугарч байгаа нь энэ билээ.

Тэр Хермонигын хүйтэн хацранд гараа хүргэн "Би..Би чамайг явуулж чадахгүй нь"

Ахиад л уйлж орхив. Зүрх нь зүсэгдэж амьсгаа авах тусам цусаар уйлмаар санагдах мэдрэмж. Хермониг ахиж босож ирэн түүнтэй хамт байгаасай гэж бурхнаас тэр хоёр өдөр гуйсан гэвч магадгүй бурхан түүнд өгсөн шигээ аваад явчихсан бололтой.

《Грекийн гоо үзэсгэлэн》Donde viven las historias. Descúbrelo ahora