10.Харгислал

2.4K 268 38
                                    


Түүний хэлсэн үгэнд миний эрх чөлөөтэй болно гэсэн сэтгэл юу ч үгүй бутараад уначих нь тэр. Тэр яаж ийм юмаар тоглож чадаж байгаа юм.

Би түүний над руу харан инээж байгааг нь харан яг одоо урмаар санагдаж байна.

"Яаж ингэж тоглож чаддаг юм!"

"Сонирхолтой биш байга гэж үү? Надад лав хөгжилтэй байна"

Өрөөгөөр чанга алгадах дуу хадлаа. Түүний энэ тоглоомыг тэвчиж ядаж байхад тэрний хэлсэн үг гал дээр давс нэмэх шиг санагдаж уурандаа түүнийг алгадаж орхисон минь энэ байлаа. Миносын царай бараагаад ирэх авч юу ч хийхгүй над руу ширүүн харна.

"Чи надаар тоглож болно. Чи намайг үзэн ядаж болно. Гэхдээ битгий миний эрх чөлөөгөөр тогло. Би үүнийг олж авахын тулд чамтай тийм зүйл хийхэд хүртэл бэлэн байсан. Тэгж их хүсч байхад чи яаж байгаа юм..."

Үнэндээ би уйлж байлаа. Жаахан охин шиг түүний өмнө уйлж байгаагаа мэдрэх ч зүрх минь өвдөж байна шүү дээ! 

"Тийм их миний хажууд байх дургүй юм уу?"

Ямар ч илэрхийлэл байхгүй нүдээрээ ийн асууна.

"Тийм ээ!! Чамайг миний өмнө гарч ирэх болгонд чинь дургүй. Намайг хүчлэх үед чинь ч дургүй. Чи миний нүдэнд харагдах үед ч дургүй. Би чамд дургүй."

Тэр миний эрүүнээс өргөөд"Намайг өөрөөсөө холдоосой гэж хүсэж байна уу?"

Тэр яагаад ийм асуулт асуугаад байгаа юм бэ?  Үнэхээр үзэн ядам асуултууд байна.

"Тиймээ тийм тийм!! Яагаад чи намайг өмнөх шигээ орхиж болохгүй байгаа юм. Намайг үл тоогоод өрөвдөхгүй хүйтэн сэтгэл гаргаж болохгүй байгаа юм!! Чи анхнаасаа л ийм л байсан. Яагаад өөрчлөгдөөд байгаа юм."

"Би чамайг ингэх тусам чинь бүр ойрхон байх болно доо! " гээд намайг  үнслээ. Ахиад л түүний уруул зөвшөөрөлгүй миний биеэр гүйнэ.

Түүнийг намайг түрэмгийлэн үнсэж байхад нэгэн хүн гаднаас ориллоо.

"Хаантаан"

Миносын царай бүр ч ууртай болон "ЮУ!"

"Чухал гийчид ирлээ."

"Ямар юм байсан ч хамаагүй! Өнөөдөр хэн ч надад саад болох хэрэггүй!!"

"Гэхдээ... Ромын ханхүү нар ирсэн байна."

Минос ууртай боссоор гарахдаа"Хувцасаа өмсөөд өөрийгөө бэлдээд гараад ир!"гэсээр гарлаа.

《Грекийн гоо үзэсгэлэн》Donde viven las historias. Descúbrelo ahora